Снөүдэн: “Google компаний шифрлэлттэй мессенжер Allo-г битгий ашигла.”

725_ly9jb2ludgvszwdyyxbolmnvbs9zdg9yywdll3vwbg9hzhmvdmlldy80ztcymmyznmq4owi5ngfmotgxzwy0mji2mja2yjhims5qcgc Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Google компани хэрэглэгчдийн мессенжер харилцааны аюулгүй байдлыг хангах зорилготой end-to-end encryption (E2EE – шифрлэлт нь зөвхөн хоорондоо холбогдсон хэрэглэгчдийг адилтган танилтын зарчмаар үүсгэсэн нууцлалын тусламжтайгаар гадны этгээд мэдээлэлд нь хандах, халдах боломжгүйгээр харилцах, мэдээлэл солилцох боломжийг олгодог) ашигласан, илүү хялбаршуулж сонирхолтой болгосон instant мессенжер Allo-г танилцуулсан юм. E2EE шифрлэлт нь instant мессенжерүүдийн нууцлалд тавигдах ерөнхий стандарт бөгөөд Apple-н iMessage, Facebook компанийн эзэмшдэг Whatsapp мессенжерүүд уг шифрлэлтийг default-аар ашиглаж хэрэглэгчдийн зурвасыг хамгаалдаг. Тэгвэл Allo мессенжер нь эдгээрээс ялгарах давуу талтай бөгөөд автоматаар нууцлаж хамгаалах үйлдлийн зэрэгцээ хэрэглэгчдийн өөрийн сонголтоор зурвасыг хэн рүү илгээх, хэнээс хүлээж авахдаа нууцлалтай байлгах, тэдгээрийг цоожлох зэрэг болно. Хэрэглэгчид энэхүү нууцлалтай харилцааны апп-г өөрсдөө удирдаж, тохируулж хэрэглээндээ нэвтрүүлэхдээ таатай байна гэж үзсэн ба уг системийг Facebook-ынхан мессенжертээ туршсан ажээ.
Нууцлалтай харилцааны энэхүү апп хэрэглэгч хооронд нууцлал үүсгэхээс гадна апп болон Google-н сервер хоорондын харилцааг ч нууцлахаар хийгдсэн байна. Энэ нь хэрэглэгчдийн зурвас шифрлэгдсэн хэвээр серверт хадгалах бөгөөд Google компанийн хувьд хэрэглэгчдийн өгөгдлийн агуулгад хандах, нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Уг апп-г танилцуулсантай холбоотойгоор АНУ-ын хууль сахиулах байгууллагын холбогдох албан тушаалтнууд тухайлбал Холбооны мөрдөх товчооны дарга Жамес Комэй “Иймэрхүү тусгайлсан хэлбэр бүхий E2EE шифрлэлттэй харилцааны аппликэйшн нь гэмт хэрэгтэнүүд болон террорист байгууллагуудын үйл ажиллагааг илүү далд хэлбэрт шилжүүлэх болно. Учир нь тэдгээр байгууллагуудын шифрлэгдсэн өгөгдлийн агуулгад нэвтэрч чадахгүй болно гэдэг аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулна.” гэж анхааруулсан байна. Харин иргэний эрхийг дээдлэгч, дэмжигч байгууллага, технологийн мэргэжилтнүүдийн хувьд хэрэглэгчдийн мэдээллийг ийнхүү нууцлан хадгалах шийдлийг кибер аюулгүй байдлын хувьд урагш ахисан алхам гэж үзэн саашаалтай хандаж байна. Гэвч зарим хувь хүн болон иргэний эрхийг дээдлэгчид Google компанийг энэ мэт апп-г эс тооцвол (2 жилийн өмнө Gmail –ийн хэрэглэгч хооронд нууцлалыг сайжруулах browser plugin нэвтрүүлэхээр туршиж байсан ч одоог хүртэл нэвтрүүлээгүй байна.) шифрлэлтийн талбарт удаан үйл явцтай ажиллаж байна хэмээн шүүмжилдэг юм.

1070308_358574-digital-life-goog_qu Энэ үйл явдлыг Жонс Хопкинсийн их сургуулийн профессор, криптографийн мэргэжилтэн Маттев Грийн “Google өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байна. Allo аппликэйшн таамаглаж байсны дагуу аюулгүй байдлын арга замын хувьд ухралт хийсан зүйл болжээ.” хэмээн шүүмжилсэн бөгөөд “Хэрвээ Google хэрэглэгчдийн мэдээллийг харахгүй гэх юм бол мэдээллийг эргэлтэнд оруулах энэ төрлийн бизнесийг хийх хүсэлгүй болжээ” гэсэн байна.
Харин уг аппликэйшн гарсантай зэрэгцэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын ажилтан асан, шүгэл үлээгч Эдвард Снөүдэн хэрэглэгчдэд уг апп-г хэзээ ч хэрэглэхгүй байхыг сануулсан байна. Тэрээр твиттер хуудаснаа Allo апп-т яагаад итгэж болохгүй талаар хэд хэдэн зүйлийг бичсэн байсны заримаас дурьдвал “Өнгөрсөн жил манай улсын нууц зөвлөл бүх нийтээр нь тагнаж чагнах ажиллагаатай холбоотой бүх хүсэлтийг 100 хувь зөвшөөрсөн. Үүний нэг халхавч нь Allo. Аюулгүй байдлын талаар ярьж тайвшруулан хэрэглэгчдийг зах хязгааргүйгээр шууд тагнах гэсэн уг үйлдлийг <<Google-ийн тагнан чагналт>> гэж нэрлэх нь зүйтэй” гэсэн байна.
snowden
Эдвард Сөүдэний эхлүүлсэн уг хувьсгалын нөлөөгөөр АНУ-ын засгийн газар иргэдийг нууцаар тагнан чагнах, мэдээллийг нууцлах шифрлэлтийн талаар нийтийн эсэргүүцэлтэй хүчтэй тулгарсан бөгөөд одоо ч үл итгэлцэл хардлага, сэрдлэг үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн жил АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хийсэн мэдэгдэлээс (сонгуулын ажлын нууцлалтай мэдээлэл задарсан) үүдэн Франц болон Герман улсууд Европын холбоонд E2EE нууцлалыг хориглох хүсэлтийг тухайн үед тавьж байсан юм. Засгийн газрын хяналт шалгалт хийх гэсэн оролдлогын уналтын хажуугаар хувь хүмүүс нууцлалыг хангах өөрийн сонголтуудыг хийсээр байгаагын нэг жишээ нь Хиллари Клинтон сонгуульт ажлынхаа нууцлалыг signal encryption-р хангаж байгаа бөгөөд энэ аргаар мэдээллээ хамгаалахыг Эдвард Снөүдэн түүнд зөвлөсөн байна.

Эх сурвалж:
www.cointelegraph.com

www.pressherald.com

Опен виспер системc

Опен виспер системc

Энэ бол сайн дурын програм хангамж хөгжүүлэгчид нэгдэн байгуулсан, ашгийн бус програм…

Нууц биш нууц буюу Сноуден

Нууц биш нууц буюу Сноуден

Нөгөөх л үнэнтэй холбоотой асуудал. Энэ зуны халуун өдрүүдээр дахин босч эхэллээ….

БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА

БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА

Энэ нь арван жилээс илүү мөчлөгтэй байсан, гэвч одоо бүх хүрээний бизнэсүүдэд…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 176Энэ нийтлэлд :
  • 99675Нийт зочилсон:
  • 26Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: