Орос биткойнтой адил криптомөнгө ашиглана

bitcoin-circuit-board-680x400Оросын  Сбербанкны тэргүүн Герман Гриф Орос улс тун удахгүй биткойнтой адил мөнгөн тэмдэгт ашиглана хэмээн мэдэгдсэн байна. Энэ шинэ төсөл Яндикс (Yandex) төлбөрийн системд суурилсан байх бөгөөд эхний ээлжинд уг виртуал мөнгөн тэмдэгтийг туршилтын журмаар ашиглах ажээ. Виртуал мөнгөний нэр хүнд, эрэлт хэрэгцээ хурдацтай өсөж буй энэ үед Оросын Сбербанк өөрсдийн гэсэн криптомөнгөн тэмдэгтийг бий болгож ашиглахыг зорьсон бололтой. Харин уг виртуал мөнгөнд хараахан нэр өгөөгүй байна. Оросын хамгийн том банк болох Сбербанк энэхүү мөнгийг ашиглаад зогсохгүй бусад санхүүгийн байгууллагууд ч уг “веб бэлэн мөнгө”-ийг ашиглах төлөвтэй байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Оросын И-мөнгөний нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Виктор Достов:  “Сбербанкны хэрэгжүүлэх төсөл хоёр шинж чанартай. Нэгдүгээрт шинэ протокол бий болоход дэмжлэг үзүүлж, хоёрдугаарт уг мөнгөн тэмдэгт Оросын одоогийн мөнгөн дэвсгэрт рубльтэй адил түвшинд арилжаа наймаанд оролцох төлөвтэй байна. “ хэмээжээ.  Түүнчлэн Сбербанкны ерөнхийлөгч Герман Гриф биткойнтой адил шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийнхээ тухай  ярихдаа “Виртуал мөнгөн дэвсгэртийг глобаль түвшинд зохицуулсан эрх зүйн баримт бичиг байх шаардлагатай бөгөөд энэ нь виртуал мөнгийг хурдан түргэн хувьсах өөрчлөлтөөс хамгаалж  чадна. Жишээлбэл биткойн 1 өдөрт л 50,50 центээр буурдаг. Иймээс энэ төрлийн алдагдлаас урьдчилан сэргийлж даатгалын зарчмыг бий болгох нь зүйтэй. Гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг өөгшүүлж их хэмжээний гүйлгээ уг мөнгөн дэсгэртээр хийгдэж, мөн хулгайлагдаж байгааг зохицуулах зайлшгүй шаардлагатайг олон үйл явдал харуулж байна. Хэрвээ дэлхийн банкнууд крипто мөнгө ашиглахтай холбоотой асуудлуудыг зохицуулж чадвал виртуал мөнгөн тэмдэгт маш их боложмийг бий болгоно” гэсэн байна.

Эх сурвалж: www.voiceofrussia.com

OpenSSL дахь согог

OpenSSL дахь согог

 Довтлогчид олж авсан хувийн түлхүүрүүдийг эмзэг өгөгдлийг тайлахад ашигладаг. Холбоотой мэдээ:Өгөгдөл шифрлэх…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 2

“ҮАА-ийн хакердсан дэлхий даяарх компьютеруудад нэвтрэх боломж надад олгож байсан учраас л…

Бодлого– 1. 9~12-р анги

n x n (n тэгш тоо) квадратын нүдэнд үсэг бичсэн мэдээллийг дараахь…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 138Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: