Оросын тагнуулчид ба Steganography

индекс Оросын 11 тагнуулчин АНУ-д баривчлагдсан тухай нилээд эртнээс мэдээлэгдэх болсон билээ. Тэдгээр хүмүүс мөнгө угаах болон үнэт цаасны хууль бус арилжаа хийсэн хэргээр яллагдаж байгаа боловч АНУ-ын Батлан хамгаалах яамны эх үүсвэрээс авсан гэгдэж буй зарим мэдээллийн хэрэгслүүдийн мэдээнээс үзвэл америкийн армийн удирдлагын байрлал, ираны эсрэг явуулж буй нууц үйл ажиллагаа, цөмийн зэвсгийн нууцад хамаарах зэрэг мэдээллүүдийг орост дамжуулж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан тухай мэдээлж байна. Эдгээр мэдээллүүд баталгаатай эсэх нь хараахан тодорхойгүй байгаа боловч бидэнд орчин үеийн тагнуулын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар ойлгож мэдэх зарим боломжийг олгож байгаа юм.
Тагнуулын, түүн дундаа хамгийн чухал нь байж болох нууц мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа урт хугацаанд туршигдаж, үр дүн сайтай гэдэг нь амьдралд батлагдсан уламжлалт аргуудыг орчин үеийн технологитой чадварлагаар хослуулдан хэрэглэдэг болсон байна. Жишээ нь тагнуул хийсэн гэгдэж буй дээрх хүмүүс кафе зэрэг энгийн үйлчилгээний газруудын утасгүй wi-fi сүлжээг ашиглаж байсан байна. Тагнуулуудын нэг нь кафед орж зөөврийн компьютерээ асаан ойролцоо зогсож байгаа автомашин доторхи мэдээлэл хүлээн авагчийн компьютертэй түр хугацааны утасгүй холболт хийж мэдээлэл дамжуулж байсан гэжээ. Мөн үл үзэгдэгч бэх, богино долгионы радио зэрэг орчин үеийн технологи ашигласан төрөл бүрийн арга хэрэглэж байсны нэг нь стеганографи юм. Энэ нь зураг зэрэгт мэдээллийг нууцлан дамжуулах арга бөгөөд хүн төрөлхтөн мянган жилийн өмнөөс хэрэглэж байсан юм байна.
Манай эриний өмнөх 5-р зуунд Грекийн дарангуйлагч Histiaeus өөрийн зарц нарын нэгний толгойн үсийг хусаад татоо маягийн зураг зурж түүндээ дамжуулах мэдээллээ нууцлаж байсан байна. Зарцын үс хангалттай ургаж гүйцсэний дараа мэдээлэл дамжуулах элч болгон илгээдэг байжээ. Элч буцаж ирэх үед үс нь дахин хусагдаж, мэдээлэл уншигдсан байх бөгөөд тухайн үед Персүүдийн томоохон довтолгооны талаархи мэдээллийг “грекийн нууцлаг захиа” хэмээх энэ аргаар амжилттай дамжуулж байсан байна. Харин нэлээд сүүл үеэс морз мэт кодлосон дүрсүүдийг элчийн өмссөн хувцасанд оёх илүү боловсронгуй хэлбэрийг ашиглах болжээ.
Тэгвэл орчин үед нууц мэдээллүүдийг 1 болон 0 цифрүүдэд хувирган фото зураг, дуу, дүрсний файлуудад хавсарган дамжуулах болсон бөгөөд торрент, олон нийтийн сайтууд, интернет протоколуудыг ашигладаг ажээ. Мэдээллийг JPEG зураг болон MP3 аудио файланд нуухад маш тохиромжтой байдаг бөгөөд дээр дурдсан тагнуулуудын нэг болох Anna Chapman-ы Facebook дэх фото зургууд нууц мэдээллүүдийг дамжуулах нэг хэрэгсэл байж болох тухай дурдаж байна. Мөн Али Кайдагийхан 9 сарын 11-ний хэрэг явдалаас өмнө порно сайт ашиглан мэдээлэл дамжуулж сурсан гэх дам яриа байдаг боловч өдийг хүртэл хараахан батлагдаагүй байна.
Харин оросын тагнуулууд 2005 оноос дижитал мэдээлэлд стеганографи аргыг ашиглаж эхэлжээ. Тухайн үед америкийн ХМТ-ны ажилтууд нууц үгээр хамгаалагдсан диск болон alt, ctrl, E гэж бичсэн хэсэг цаасны өөдсийг илрүүлсэн байна. Дээрх үгнүүдийг нууц үг байдлаар оруулж дискийг нээж үзэхэд тоон мэдээллийг олон нийтийн сайт зэрэгт байрлах фото зурагт нуух программ хангамжийг суулгасан байжээ. Мөн зарим вэб хуудаснуудын хаягуудийг агуулж байсан бөгөөд тэдгээрийг нээж үзэхэд олон тооны фото зургууд байрлаж, их хэмжээгэээр таталт хийгдсэн байсан байна. Эдгээр зургуудыг энгийн нүдээр харахад ямар нэгэн онцлог зүйл мэдэгдэхгүй боловч стеганографи программ хангамжаар шинжилгээ хийж үзэхэд их хэмжээний текст мэдээлэл агуулж байжээ.
Стеганографийг орчин үед зарим хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд нэг жишээ нь HP, Xerox зэрэг принтерүүдээр хэвлэгдэх материалуудад принтерийн серийн дугаар, хэвлэсэн огноо зэргийг хүний нүдэнд үл үзэгдэгч бэхээр хэвлэдэг байна. Энэ нь хэвлэмэл материалыг ямар нэгэн гэмт үйлдлийн баримт хэлбэрээр ашиглах боломжийг цагдаа нарт олгодог юм. Мөн бидний мэдэх, веб сайтуудад нэвтрэх үед оруулдаг спамаас хамгаалах элдэв хэлбэр дүрс бүхий кодууд нь стеганографийн нэг хэлбэр ажээ.

_48225399_steganography_466

CaptureЭх сурвалж: robomec.blogspot.com

Бодлого 5 [13-р олимпиад 2003 он]

Мэдээллийг нууцлахдаа ХК+3=XK+XK+2, k=1,2, … гэсэн тэгшгэлд таарах эерэг энгийн тооны Х1,…

Богд хаант монгол улсын шифр харилцаа

Богд хаант монгол улсын шифр харилцаа

Шифр гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийг хувиргах /нууцлах, тайлах/…

Шифрлэлтийн тухай

Шифрлэлтийн тухай

            Жич: Хүнд ойр энгийн тайлбартай байсан тул  орууллаа Өнөөдөр интернетэд төвлөрсөн…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 70Энэ нийтлэлд :
  • 94285Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: