Одоог хүртэл тайлагдаагүй алдартай 10 шифр

historys-10-most-legendary-uncracked-codesШифр нь хүн төрөлхтөнд бичиг үсэг үүссэн тэр цаг мөчөөс эхлэн “хэрхэн өөрийн нууцыг бусдад үл уншигдахаар бичиж тэмдэглэх вэ” гэсэн асуудалтай холбогдон үүсч хөгжижээ. Мөн үүнтэй зэрэгцэн хэрхэн шифрлэсэн буюу нууцласан бичвэрийг тайлах вэ гэдэг нь ч том асуудал болжээ. Өнөөгийн хүн төрөлхтний технологийн хөгжил гайхмаар өндөр түвшинд хурдацтай хөгжиж байгаа хэдий ч одоо хэр нь тайлагдаж уншигдаагүй нууц шифрүүд байсаар байна. Шифр тайлагчид нь дор хаяхад сайн математикч, маш сайн хэл судлаач байхаас гадна эртний түүхэнд шифр, нууц бичгүүдийг тайлахад түүх сайн мэддэг байх шаардлагатай.
Өмнө нь бид Тайлагдаагүй шифр буландаа алдартай тайлагдаагүй шифррүүдийн талаар өгүүлж байсан билээ. Үүний үргэлжлэл болгож олон жил эрдэмтэд, шифр тайлагчид хөлс, хөдөлмөрөө зарцуулсан хэдий ч одоо тайлагдаагүй шифр, кодуудын талаар сонирхуулья.

1. Bacon’s cipher

1. Bacon
1605 онд Английн философич Francis Bacon-ы зохиосон энэхүү нууц шифрт үсэг нэг бүрийн ‘A’, ‘B’ үсэг нийлсэн 5 үсгээр төлөөлүүлсэн байдаг. Стеганограф арга барил бүхий энэхүү шифр нь жинхэнэ шифрийн эсрэг байдлаар нууц захиаг нуух хэлбэртэй шифр ажээ. Зарим түүхчид Bacon энэ шифрээ амьдралынхаа туршид огтоос ашиглаж үзээгүй гэж үздэг.

2. Ricky McCormick-ын нууцласан тэмдэглэл

2. Ricky McCormick
1999 онд Сэйнт Чарльз дахь талбайгаас Ricky McCormick гэгчийн цогцос олдсон ба түүний халаасанд хоёр гар бичмэл байсан байна. Энэхүү хоёр түлхүүрлэгдсэн тэмдэглэл бичгийн учрыг Холбооны мөрдөх товчоо болон Америкийн нууц бичээсийн холбоо тайлах гээд чадаагүй юм.

3. Taman Shud

3. Taman Shud
Taman Shud-ын хэрэг буюу Сомертоны эрийн нууц гэдгээрээ алдартай илрээгүй хэрэг байдаг. 1948 онд Австралийн өмнөд хэсэг дэх Сомертон эргээс үл таних эрийн цогцос олджээ. Энэхүү хэрэг уг эрийн халаасанд байсан ‘дууссан’ гэсэн перс үг буюу ‘tamam shud’ гэсэн үгээрээ нэршсэн байна. Түүний халаасанд байсан тэрхүү цаасны тасархай дээрх нууц код өнөө хэр тайлагдалгүй иржээ. Хүйтэн дайны үеийн тагнуул байсан түүнийг дайсны талынхан нь хорлосон гэж үздэг байна.

4. Proto-Elamite
proto_elamite 1proto_elamite

 

 

 

 

 

 

 

 

 

Ираны өмнөх эртний соёл иргэншил болох Эламын шаантаг маягийн тэмдэг үсэг танигдахаас өмнө богино хугацаанд ашиглагдаж байсан Хүрлийн эрт үеийн бичгийн систем юм. Энэхүү бичгийн системийн олон текстүүд уншигчдсан хэдий өнөө хэр нь бүрэн тайлагдаагүй байгаа ажээ.

5. Linear A

lina 209grammikh-a-site

 

Эртний Грект ашиглагдаж байсан тайлагдаагүй бичлэгийн системийн нэг болох энэхүү бичээс нь МЭӨ 1500 оны үед хамаарагдах бөгөөд Миноаны соёл иргэншлийн үед ордны болон шашны бичээст ашиглагдаж байсан анхны бичиг үсэг аж. Энэхүү бичиг үсгийг Английн археологич Arthur Evans олж илрүүлсэн байна. Linear B -г нь 1952 онд шифр тайлагчдын туслалцаатайгаар тайлсан ба харин Linear A-г одоог хүртэл тайлж чадаагүй байна.

6. Zodiac Killer

340cipher images

1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үед үйл ажиллагаа явуулж байсан цуврал алуурчин Zodiac Killer-ийн нэр ус, хэзээ төрсөн, нас барсан эсэх нь өнөө хэр тодорхойгүй. 37 хүний амь насыг хөнөөсөн гэдэг тэрээр орон нутгийн Bay Area хэвлэлийн компанид егөөтэй захиануудыг илгээдэг байсан байна. Түүний учир битүүлэг 4 захианаас зөвхөн ганцыг нь л тайлж уншсан гэдэг.

7. Алтан гулдмайн дээрх хятад нууц бичээс /Chinese Gold Bar Cipher/

uncracked-chinese-gold-bar-cipher

Шанхайн Ванг генерал 1933 онд 7 алтан гулдмай хүлээн авчээ. Хамгийн хачирхалтай нь түүнд хэн эдгээр алтан тойгнуудыг илгээсэн нь нууц үлдсэн бөгөөд гулдмайн дээр нууцлаг зураг, бичээс бичигдсэн байв. Түлхүүр үсэгнүүд гэж үзсэн энэ нууц бичээсийг 90 жилийн дараа хятад дүрүүд болон латин нууц бичээс гэж тайлсан ч утга учрыг нь олж чадаагүй байна.

8. Harappan language буюу Хараппан хэл

harappan-script induscript

 

Хүрлийн үед Ази тивийн Индус голын хөндий орчимд оршиж байсан Хараппан соёл иргэншлийн энэ хэл одоо ч тайлагдаж уншигдаагүй байгаа юм. Тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэт хотын соёлтой энэ соёл иргэншлийг нээснээс олон жилийн хойно бичиг үсгийг нь тайлахаар оролдож эхэлжээ. 1 сая гаруй хүн амтай байсан гэгдэх энэхүү соёл иргэншлийн төлөөлөгчид ирээдүй хойч үеийнхэнд өөрсдийнхөө тухай ямар нэгэн зүйлийг тодорхой болгохыг хүсээгүй бололтой.

9. D’Agapeyeff cipher

9-1

1939 онд Английн нууц бичээс тайлагч мэргэжилтэн Alexander D’Agapeyeff-ын нууц бичээс тайллын анхан шатны Codes and Ciphers номын анхны хэвлэл дээр хэвлэгдэж байсан энэхүү нууц бичээс одоо ч тайлагдаагүй.

10. Dorabella Cipher буюу Дорабеллагийн шифр

10. Dorabella Cipher G
1897 онд Английн хөгжмийн зохиолч Edward Elgar эхнэрийнхээ найзын дагавар охин Dora Penny-д бичсэн энэхүү нууц кодоор бичсэн бичээс өнөө хэр нь тайлагдаагүй байгаа юм. Dora Penny ч үүнийг ямар утга учир хадгалж байгааг тайлаагүй учир хэн ч учрыг нь мэдэлгүй энд хүрчээ.

Эх сурвалж: www.crypto.mn

Бодлого 3 [13-р олимпиад 2003 он]

“Зоос” банкны үйлчлүүлэгч өөрийн дансны тохиргоог өөрчлөхийн тулд банктай утсаар холбогдож 7…

Дональд Трамп нэртэй файл барьцаалагч вирус

Дональд Трамп нэртэй файл барьцаалагч вирус

Бүх нийтээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулын мэтгэлцээний талаар ярилцаж байх энэ үед уг…

2005/2006 он олимпиадын бодлого 3

При зашифровании текста на русском языке (в текстах строчные и заглавные буквы…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 281Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: