Нууц биш нууц буюу Сноуден

no secret

Нөгөөх л үнэнтэй холбоотой асуудал. Энэ зуны халуун өдрүүдээр дахин босч эхэллээ. Гэхдээ гол дүр нь өөрчлөгдсөн. Энэ удаад Сноуден гэх шүгэл үлээгч АНУ-ын Засгийн газар иргэдийн гар утас болоод холбооны хэрэгсэл, интернэт ертөнцийг нь хүртэл танддаг байсныг олон нийтэд ил болгов. Яг одоо тэрээр төрийн тэрс үзэлтэн болон хувирсан байгаа. Гэхдээ олон нийт түүнийг үнэний төлөө тууштай тэмцэгч хэмээн харж байна. Түүний нэр хүнд гурван жилийн өмнөх Ассанжийнхтай адил төвшинд хүрчихсэн. Харин тэр ямар буруутай юм бэ, жирийн иргэд, дэлхий нийт үүнийг огт мэдэхгүй байсан хэрэг үү?


Үнэхээр тийм гэж үү…

Сноудены The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагаас энэ бүхэн эхэлсэн. АНУ-ын ард иргэдийн телефон болон гар утас, цахим ертөнцийг бүхэлд нь хянадаг байсан тухай ТТГ-ын системийн администратор хийж явсан энэ хүн олонд ил болгов. Эгшин зуурын дотор дэлхийн өнцөг булан дахь хүмүүс үүнийг үнэн эсэхэд эргэлзэж басхүү айж эхэллээ. Гэхдээ ярилцлага нийтлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа АНУ-ын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөв. Хэрвээ олон нийт мэдээгүй бол, хэрвээ Сноуден айдастаа дийлдэн хойш суусан бол, хэрвээ ПРИЗМ программ олон жилийн өмнөөс АНУ-д хэрэгжиж эхлээгүй бол АНУ-ын энэ үйлдлийг олон нийт таних боломжгүй байсан. Гэхдээ нэгэнт энэ бүх мэдээлэл олон нийтэд ил болсон. Одоо маргах юм нэг ч үгүй. ПРИЗМ бол АНУ-ын засгийн газрын цахим ертөнц болоод холбооны хэрэгслүүдийг шалгах хянах ажиллагаа. Үүнийг терроризмтай тэмцэх хамгийн гол түлхүүр хэмээн тайлбарладаг ч үйл ажиллагааны үндсэн зорилго нь алдагдсан гэдгийг олон нийт мэдээд тунчиг удаагүй байна. Yahoo, Google, Twitter, Gmail, Facebook, AT&T гэх компаниудын хэрэглэгчдийг тандах тийм ажиллагааг хийдэг байжээ. Чухам хэдий хэр хэмжээний мэдээлэл АНУ-ын Засгийн газарт ил болсныг одоо таахад тун бэрх.


Муур хулгана болж тоглох уу

АНУ яг одоо олон улсын тавцанд ийм тоглоом тоглож байна. Эхлээд тэд Хонгконгт шаардлага тавьсан. Та нар Сноуденыг орогнуулж болохгүй гэж. Хэрвээ орогнуулбал олон улсын энхтайванч байдлаас урвасан хэрэг болно. Мөн дипломат харилцаанд сэв сууна. Энэ бол АНУ-ын шаардлага. Орогнуулж байгаа нь тогтоогдвол тэд тагнуулын ажилтнууд болоод зэвсэглэсэн цэргийнхэнийг оруулахад бэлэн байсан. Гэхдээ АНУ нэг зүйлийг дутуу харсан. Хонгконг руу ямар нэгэн мэдэгдэл хийхэд хятадууд дуугүй байна гэж бодож байсан ч дуугарч эхлэв. Хятадууд АНУ-ын талд биш Хонгконгийн талд дуугарсан нь АНУ-д “байдалд” ороход хүргэсэн. Сноуденийг орогнуулахыг нэг ёсондоо хятадууд хүлээн зөвшөөрсөн. Ямар ч байсан сүүлийн 30-40 жилийн турш ямар нэгэн улстөрийн орогнол олгохыг тэр бүр дэмжээд байгаагүй энэ орон хаалгаа цэлийтэл нээсэн. Гэхдээ бүр америк иргэнд шүү. Түүнийг дэмжих жагсаал Хятад болон Хонгконгт байх АНУ-ын Элчин сайдын яамны гадаа өрнөсөн. Одоо ч зарим эсэргүүцлийн жагсаал дуусаагүй байгаа. Аргаа барьсан америкчууд Оросыг бараадаж эхлэв. Тэд хэрвээ нутгаар нь дамжин гадагш гарах гэж оролдвол тэр даруй Америк руу дамжуулахыг хүсч байгаа. Орос шууд хариу хэлээгүй. Гэхдээ оросууд ор мөр чадахгүй гэдгээ ч хэлээгүй. Чухамдаа АНУ-тай нэгэн цагт дайсан байсан оросууд тэдний итгэж болох хүмүүс болж хувирсан нь энэ. Яг энэ үйл явдлаас болж АНУ-ын нэр хүнд олон улсад унасан уу бүү мэд. Улстөр, эдийн засгийн хүчээрээ үргэлж мундагдсаар ирсэн энэ улсын нэр хүнд хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ганхаж байгаа Европийн хамгийн том аврагч нь Америк болохоор жижигхэн Сноудены хэрэг тэдний санааг тэр бүр зовоохгүй нь тодорхой. Нэг ёсондоо Сноуден барууныг зүглээд хэрэггүй. Үүнийг тэр өөрөө ч мэдэж байгаа.

Сноуден гэж хэн бэ?
Эдвард Сноуден. Өдгөө 32 настай, ТТГ-ын сүлжээний администратороор ажиллаж байсан нэгэн. Мөн үндэсний аюулгүй байдлын хороонд мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Ажлын газрын харьяалал нь  Booz Allen Hamilton компанид ажилладаг гэж гарчээ. “АНУ бол иргэдийн үндсэн болоод хувийн эрхэд бүдүүлгээр халдаж байгааг хэлэх хэрэгтэй. Намайг ажиллаж байхад өдөржингөө хүмүүсийн яриа чагнаж, зочилдог сайтыг нь нууцаар дагадаг байлаа. Эхэндээ энэ ажил надад таалагддаг байсан ч эцэстээ юуны төлөө энэ бүгдийг хийгээд байгаагаа ойлгохоо больсон” гэж Эдуард Сноуден The Guardian сонинд ярьжээ. Хэрвээ тэр дэвэргээгүй бол хувь хүмүүсийн дансыг ч шалгадаг байсан аж. Яг одоо бол тэрээр албан ёсны баримт бичгийг олон нийтэд ил болгоогүй байгаа. Хэрвээ өөрийнхөө хүссэнээр ажиллах боломжтой, араас нь мөрддөггүй газар очвол олон нийтэд ил болгоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Түүний олон нийтэд ил болгосон мэдээллийн үнэ цэнэ асар их. АНУ-ын иргэд ямар том хөшигний цаана байгаагаа ухаарсан. Тэд хэний тоглоомын хүүхэлдэй вэ гэдгээ ойлгосон. Харин тэд яагаад эсэргүүцэл үзүүлэхгүй байна. Үүнийг хэн ч тааж мэдэхгүй. АНУ-д Сноуденыг Ассанжийг дэмжиж байсан шиг олон хүн дэмжихгүй байгаа. Харин хилийн чанад, далайн чанадад түүнийг дэмжигчдийн тоо нэлээд байгааг дурьдах хэрэгтэй. Бүр Хонг Конг хүртэл улстөрийн орогнол олгоход бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа.

Хувь заяаны дахилт
Жулиан Ассанж олон жил, сарын өмнө ийм асуудлаар “зовж” байсан нэгэн. Гуантанамогийн шоронгийн харгислал, Афганистаны дайны хүчирхийлэл, Иракийн дайны бизнес гээд дэлхий нийт АНУ-ын муу, муухай болгоныг мэдэх болсон. Одоогоос гурван жилийн өмнөөс тэр олон нийтэд баатар, төр засгийнханд улсаасаа урвагч болон үлдсэн. Олон оронд цагаачлах, орогнох хүсэлт гаргасан ч эцсийн мөчид Экуадор улс зөвшөөрч байлаа. Харин одоо Экуадор улс өөр нэгэн тэрс үзэлтэнд хаалгаа нээж өглөө. Энэ бол Сноуден. Тэр дотооддоо АНУ хэрхэн хүний эрхийг зөрчиж байгааг олон нийтэд ил болгосноороо Ассанжаас ялгарна. Гэхдээ тэд хоёул адлагдсан тэмцэгчид. Экуадор эрх чөлөөг төлжүүлж байгаа орон уу? Энэ өнцгөөс харвал үгүй гэж хэлэхэд амархан. Яагаад тэд тэрс үзэлтнүүдэд хаалгаа цэлийтэл нээх болов. Энэ бол бас л тодорхойгүй асуулт. Ямар нэгэн худалдааны хориг, гэрээ хэлцлийг бодит ажил болгохын тулд нүүж байгаа бас нэгэн нүүдэл байж болох талтай. Элдэв хардалт, сэрдэлтгүйгээр харвал дараагийн хэдэн жил дэлхий нийт дахин нэг нууцтай танилцах боломжоор хангагдаж байгаа нь сайн хэрэг.

Б.СҮХ

Эх сурвалж

 

 

 

Бодлого– 1. 9~12-р анги

n x n (n тэгш тоо) квадратын нүдэнд үсэг бичсэн мэдээллийг дараахь…

Одоог хүртэл тайлагдаагүй алдартай 10 шифр

Одоог хүртэл тайлагдаагүй алдартай 10 шифр

Шифр нь хүн төрөлхтөнд бичиг үсэг үүссэн тэр цаг мөчөөс эхлэн “хэрхэн…

Криптомөнгөний нууцлал алдагдаагүй

Криптомөнгөний нууцлал алдагдаагүй

Криптографын тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн Брус Шнайр (www.schneier.com) өөрийн цахим хуудсанд сүүлийн үед…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 209Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: