Нууцлалтай чат болон биткойн гүйлгээний коннект аппликэйшн

Биткойн түрийвчтэй түүнийхээ тусламжтай гүйлгээ, төлбөр  тооцоо хийх боломжтой гар утасны аппликэйшн болох коннект /connect/

Энэ аппликэйшин эцсийн хэрэглэгчдын хооронд(end to end) шифрлэлт бүхий нууцлалтай видео чат, зураг, дуу, файл зэргээр харилцах боломжтой мессенжер юм.  Хэрэглэгч шууд өөрийн утсан дээрээ  шифрлэчихдэг, давхар  биткойн түрийвчтэй түүний тусламжтайгаар биткойн бүх төрлийн гүйлгээг биткойн хаягаар нь хийх боломжтой гэдгээр давуу талтай аппликэйшин болсон. Одоогоор дөнгөж шинээр үүссэн аппликэйшин бөгөөд хандалт хэрэглэгчдийн тоо цөөхөн байна. Үүний хийх болсон шалтгаан нь Улс орнуудын биткойн болон цахим мөнгөнд тавигдах шаардлага өндөр болж байгаа. Хятадын төрийн банк гэхэд хятад улсад үйл ажиллагаагаа явуулдаг криптобиржүүдийг хаасан, гэсэн хэдийч биткойн Хятадын ард иргэдийн дунд алдартай хэвээрээ байгаа. Мөн ард иргэд өөрсдийн чатыг тусгай алба, эсвэл хакеруудад уншуулах хүсэлгүй байдаг гэх зэрэг асуудлуудыг шийдэхээр энэ аппликэйшин гарсан байх гэж харж байна. Коннест аппликэйшин нь зөвхөн ios, android үйлдлийн системтэй утсанд татаж, суулгах боломжтой байгаа. Мөн интерфейс англи хэлтэй. Коннест аппликэйшнийг hashnest-ын баг зохион бүтээсэн байна.

Аппликэйшнийг суулгаад эхний нэвтрэх үед өөрийн утасны дугаараар нэвтрэх эрх үүсгэх санал тавьдаг. Гар утасны дугаараар бүртгэгдэнэ гэдэг нь анонумность байдал бүрэн хэрэгжихгүй байх тул хамгийн том дутагдалтай тал болж байна. Хэрэглэгч утасны дугааргүйгээр нэвтрэх эрх үүсгэж болох бөгөөд энэ тохиолдолд нууц түлхүүрийн аюулгүй байдлыг зөвхөн өөрөө хариуцна. Харин гар утасны дугаараар бүртгэгдсэн тохиолдолд серверээр дамжуулан нууц түлхүүрийг сэргээж авч болдог байна. Үүнээс гадна хэрэглэгчийн ID болон нэрийг бүртгэх боломжтой. 
Хэрэглэгчийг биткойн хаягаар хайж болдог гэвч энэ биткойн хаяг байнгын тогтмол зүйл биш юм. Хэрэглэгчийн нэр болон утасны дугаарыг эхний үед нэвтрэхэд шаардагддаг. Ингэснээр хүлээн авах хаяг (ил түлхүүр буюу нийтийн түлхүүр)  нь хувийн шифрлэлтийн түлхүүртэй хамт үүсдэг байна. Үүний дараагаар хэрэглэгчийн ID-ыг гараар үүсгэх боломжтой юм. Хэрэглэгчийн ID болон нэр давхцаж байж болно. Аппликэйшинд нэвтэрч орсны дараагаар крипто түрийвчний болон чатыг нууцлах нууц түлхүүрүүд үүсдэг. Эдгээр түлхүүр нь микрофонтой төхөөрөмжид хэдхэн секундэд үүссэн санамсаргүй дууны тусламжтайгаар үүсдэг байна. Энэ аргачлалыг шинжээчид 12 үгээс бүрдэж үүсгэдэг нууц үгээс илүү найдвартай гэж үзэж байна. Хэрэв ухаалаг утсаа хаяж үрэгдүүлсэн тохиолдол түүнийг нөөц хуулбараар л сэргээх боломжтой. Тус аппликэйшн зөвхөн өөрийн контактад байгаа хэрэглэгчтэй харилцах боломжтой юм. Чат, смс-д поток-гамма шифр ашигласан. Хэрэв контактад нэмэгдээгүй хэрэглэгч, мөн тухайн харилцах хэрэглэгчийн нийтийн түлхүүрүүдээ (нэвтрэхэд үүсдэг түлхүүр) солилцоогүй тохиолдолд зөвхөн биткойн хаягийн тусламжтайгаар чатад нэмэх боломжтой. Зохион бүтээгчид нь end to end шифрлэлтийг ашигласан болон криптовалютын технологитой хослуулсан давуу талуудтай гэж харж байгаа. Гэвч чат смс нь блокчэин технологид суурилаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түлхүүрүүд болон биткойны баталгаажуулалт нь хэрэглэгчдийн ухаалаг утасны шифрлэлттэй суваг үүсгэхэд зориулагдсан.

-Биткойноор төлбөр, тооцоо хийх

Коннест түрийвч нь хүлээн авах, шилжүүлэг хийх үйлчилгээтэй. Ихэнхдээ QR-кодын тусламжтайгаар шилжүүлэг гүйлгээ хийдэг байна. Мөн өөрийн контактанд байгаа найзуудруугаа шууд хандаж гүйлгээ хийх боломжоор хангагдсан байна. Гэхдээ энэ түрийвч нь биржийн үүрэг гүйцэтгэхгүй. Түүнчлэн доллар, евро гэх мэт валютаар биткойн худалдан авах, биткойныг өөр жижиг алткойн болгох боломжгүй юм. Коннест түрийвчний контактад байхгүй хүнээс төлбөр хүлээж авахдаа өөрийн хаяг болон үнийн дүнгээ бичиж QR кодыг илгээх боломжтой. Ямар ч биткойноор тооцоо хийдэг газар QR кодоор эсвэл биткойн хаягаар тооцоо хийх боломжтой.

-Аюулгүй байдал

Бүхэлдээ анонумность байдалтай байх сонирхолтой хэрэглэгчид нэлээдгүй хохирол хүлээхэд бэлэн байх хэрэгтэй болж байна. Гар утасны дугааргүй бүртгэгдсэн тохиолдолд нууц түлхүүрийн хуулбар серверт үлдэхгүй тул нууц түлхүүрээ баталгаатай хадгалах шаардлага тулгарч байна. Анхны байдлаар нууц түлхүүр нь ил хэлбэрээр хадгалагддаг. Түүнийг шифрлэх, шифрлэсэн хэлбэрээр хадгалах нь дээр. Ингэхдээ өөр гар утасны файл шифрлэгч ашиглах боломжтой. Харин ил хэлбэрээр хадгалснаар нэлээдгүй аюул учирч болно гэсэн үг юм. Жишээ нь камер, зургийн аппарат, видео бичлэг хийх зэргээр та нууц үгээ алдаж улмаар биткойн түрийвчийг тань хялбархан хоосолж хаях боломж үүснэ. Нөөцлөж авахдаа дараах алхмын  дагуу хийнэ (Setings  – Account & Security – Private key backup.) Tүрийвчруугаа кодоо хийж нэвтэрч  орсны дараагаар QR-код, ил түлхүүр гарч ирнэ. Үүнийг ухаалаг утас эсвэл өөр төхөөрөмжид хадгалж болно. Өөр ухаалаг утаснаас нэвтрэх эрх болон кодоо мэдэж байвал Коннест түрийвчээ сэргээж болно. Ийм тохиолдол кодын эхний болон сүүлийн 2 үсэг харагдаж байна. (Энэ тохиргоог цуцалж болно). Түрийвчний  аюулгүй байдлын төвшинг нэмэгдүүлэх зорилгоор та 4 оронтой пин код нэмэх боломжтой. Бүх тохиргоог хийхэд хэрэглэгчдээс аппликэйшнд нэвтрэх кодыг оруулахыг байнга шаардаж байдаг байна.

-Комисс

Автомат тохиргоогоор гүйлгээ хийгдэж болно. Мөн гараас та комиссын хэмжээг тохируулах боломжтой. Биткойн сүлжээ өндөр ачаалалд ороогүй байх үед автомат тохиргоо танаас  ердөө 50 сатоши авдаг байхаар зохицуулагдсан байна.

Эх сурвалж:  https://bits.media/obzor-mobilnogo-prilozheniya-connect-kriptochata-s-koshelkom-bitkoina/

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Эдвард Снөүдэний үйлдэл террорист байгууллага болох АлКайдагийн харилцаа холбоондоо шифрлэлтийн стандарт арга…

стеганографи

стеганографи

Зурган файлд нууц мэдээ оруулах тухай… Мэдээллийг нуух аргачлыг Стегнографи гэдэг. Тэгвэл…

Биткойны өрсөлдөгчид

Биткойны өрсөлдөгчид

 Биткойны гялалзсан их амжилтын дараагаар түүнтэй төстэй олон төрлийн крипто мөнгө хаа…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 182Энэ нийтлэлд :
  • 115501Нийт зочилсон:
  • 11Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: