“Ууртай шувууд” юуг анхааруулав

angry-birds-star-wars-edition-rovio-sets-release-date-nov-8-videoМэдээлэл технологийн томоохон компаниуд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахад илүү анхаарах хэрэгтэй.

Энэ долоо хоног буюу 01.27-нд шүгэл үлээгч Эдвард Сноудений задалсан ухаалаг утасны “Angry bird” аппликэйшнийг тагнуул хийх зорилгоор ашиглаж байсан тухай мэдээлэл нь тус апп-г хэрэглэгчдийг төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Дэлхий даяар хамгийн их борлуулалт хийж чадсан ухаалаг утасны энэхүү аппликэйшнийг тагнуулын програм хангамж болгон ашиглаж байсан нь хэний ч санаанд оромгүй үйл явдал байсан гэхэд болно. Тус апп-г зохиогч компани болох “Rovio” “Бид дэлхийн аль ч тусгай алба, тагнуултай хамтарч ажилдаггүй энэ бүхэн худал зүйл. Хэрэглэгчдийн мэдээллийг хэнд ч дамжуулдаггүй.” хэмээн мэдэгдэж байгаа ч 2 тэрбум гаруй удаа татагдсан уг тоглоомоор дамжуулан гар утсанд бий болгосон мэдээлэл гадагш гаргах зам сувгийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба болон Английн Засгийн газрын харилцаа холбооны алба ашиглаж байгаа тухай Сноуден мэдээлсэн байна. Эдгээр байгууллагууд хэрэглэгчдийн яг ямар  төрлийн мэдээллийг авдаг болох нь тодорхойгүй боловч Сноудений дэлгэсэн материалуудад Үндэсний аюулгүй байдал тухайн хэрэглэгчийн амьдралын бүхий л үйл явц, чухал өгөгдлүүд болох үндсэн харъяалал, байршил, нас, хүйс, зип код, гэр бүлийн байдал, орлого, ёс зүй, бэлгийн чиг хандлага, боловсролын түвшин, хүүхдийн тоо зэргийг утасны мэдээллээс нь авдаг тухай байсан байна. Харин Үндэсний аюулгүй байдлын албаны мэдээлж буйгаар энэхүү утасны мэдээллийг олж авах ажиллагааг зөвхөн тусгай зорилтод бүлэг, хүмүүс дээр ашиглаж аюулгүй байдалтай холбоотой зөрчил, халдлагаас урьдчилан сэргийлдэг байсан хэмээжээ. Английн засгийн газрын харилцаа холбооны албаны хувьд энэ бүх хөтөлбөр үйл ажиллагаа, тусгай арга хэрэгсэл нь Английн хуулиар хориотой тул ийм зүйл хийгээгүй гэсэн байна.

“Angry bird” аппликэйшнийг тагнуул хийх зорилгоор ашиглаж байсан тухай мэдээлэл олны дургуйцлыг төрүүлсэний нэг илрэл нь Сирийн цахим армийн “Angry bird” –ын албан ёсны цахим хуудас www.angrybirds.com –ыг хакердсан үйл явдал байв.

angry-birds-website-hacked copyМягмар гаригт (01.28) тус цахим хуудасны нүүрэнд Spying birds нэртэй зургийг байрлуулж голын шувууны духан дээр Үндэсний аюулгүй байдал-NSA-ын логог байршуулсан байна. Түүнчлэн NSA-ийн эсрэг хийв гэсэн үгийг ч бичсэн байжээ. Тэд энэ тухайгаа өөрсдийн Twitter хуудсаар дамжуулан олон нийтэд зарласан хэдий ч төд удалгүй тус цахим хуудас хэвийн ажиллагаандаа орсон байна.

seriy  Эдгээр дургүйцлээс гадна мэдээлэл технологийн зарим мэргэжилтнүүд ухаалаг утасны аппликэйшнтэй холбоотой хэд хэдэн зөвлөгөө анхааруулгыг гаргасан байна. Тухайлбал гар утасны апп-н аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Arxan” компаниас Google, Apple зэрэг ухаалаг утасны зах зээлийг эзэмшигчид өөрсдийн аппликэйшнүүдийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах чиглэлээр илүү их ажил хиймээр байна гэсэн байна. Тус компани мэдээлж буйгаар 2013 онд ухаалаг утасны хэрэглэгчид 83 тэрбум гаруй удаа төрөл бүрийн аппликэйшн татаж суулгасан гэх тоо баримт байгаа бөгөөд тэдгээр нь ямар ч төлбөргүйн дээр янз бүрийн  суртчилгаа, үйлчилгээ санал болгодог нь дээрх төрлийн мэдээлэл алдагдах цоорхойг үүсгэх бүрэн боломжтой тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.ibtimes.co.uk

Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага-2

Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага-2

       “Thalas” компаний 2012 оны энкриптлэлтийн чиг хандлагыг судалсан ” Global encryption…

Монголд Компьютер үүсэж хөгжсөн түүх

Монголд Компьютер үүсэж хөгжсөн түүх

Монгол улсад компьютер бүтээсэн талаарх мэдээлэл, холбооны технологийн анхдагчдын нэг болох Г.Оюунбаяр…

НУУЦ ЗАХИА

НУУЦ ЗАХИА

Тор Нууц байдалд буй хүн өөрийн тэмдэглэл, бусаддаа бичсэн захидлаа гадны ямар…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 41Энэ нийтлэлд :
  • 94285Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: