Мэдээллээ нууцлаж ирсэн эртний түүхээс…

Эртний Грек улсад аливаа мэдээллийг нууц үгээр орлуулж тусгай хэрэгсэл болох сцитал /scytal / ашигладаг байжээ. Түүнийг модны цаас юм уу холтосыг саваа модонд /сцитал/ ороодог байв. Нууцлагдсан илгээлтийг бичсэнийхээ дараа цаас юм уу холтсыг сцитал дээрээс тайлж аваад ердийн захидал мэтээр илгээдэг байсан юм. Хүлээн авагч тэрхүү мэдээллийг уншихын тулд ижил бүдүүвч бүхий сциталыг тойруулж хуйлаад унших боломжтой байжээ.

Picture1Untitled

Өнөөдөр нэлээн сайтар судлагдаж шинжлэх ухааны үндэстэй хөгжсөн шифрийн анхных нь Цезарийн шифр юм. Эзэн хаан Цицеронд ийм нууцлал бүхий захидлууд илгээдэг байсан гэдэг. Тэдгээрийг одоо бол амархан тайлж унших боломжтой ч тэр үед тухайн захидлууд хэр хүний толгойг эргүүлэм байсан аж.

url
Эл нууцлалын арга нь захидал доторх үсэг бүрийг гурван байраар ухраасан байжээ. Жишээ нь, А үсгийг D-гээр, B үсгийг Е-гээр гэх мэтчилэн ухрааж ойлгох ёстой байв.

Эрт дээр үед мөн амьд мэдээллийг өргөнөөр дамжуулдаг байсан юм. Шуудан зөөгчийн үсийг хусаад мулзан толгой дээр нь захидал бичээд, дараа нь үсийг нь ургангуут аян замд гаргадаг байжээ. Тухайн хүн зорьсон газраа хүрээд үсээ хуссанаар захидлыг уншдаг байсан гэнэ.

Мэргэжлийн байгууллагууд, үгээгүй ядуус болон хулгайч нар ч өөрсдийн гэсэн нууц үг, хэллэгтэй байсан билээ. Манай хойд хөрш Орос улсад л гэхэд 70 гаруй нууц яриа хэллэг байсан аж. Тэдгээрийн хамгийн нэрд гарсан нь явуулын худалдаачдын хоорондоо харилцдаг хэл болох офен хэл юм. Харин худалдаачдыг нь офениуд гэдэг байжээ. Хэрмэл худалдаачид заримдаа луйвар, залихай хийдэг байсан нь мэдээж. Ингэхдээ үе үе төр болон нутгийн ард иргэдтэй тэрсэлдэхэд хүрдэг байв. Иймээс арга буюу тэд өөрийн гэсэн хэлтэй болсон юм. Тэр хэл нь гадаад үгнүүдээр баяжигдсанаас гадна мэргэжлийн хэллэгүүдийг олноор агуулдаг байлаа. Ямар нэг асуудалд орооцолдож, байдал эвгүйтвэл тэд хоорондоо дээрх хэлээр мэдээлэл солилцдог байв. Ямар нэг ойлголтгүй хүмүүс офен хэлээр ярьж байгаа хүмүүсийн юу ярьж буйг ойлгохгүй байх нь тодорхой юм.

Орлов мужийн зарим нэг тосгодын тариачид өвөрмөц үйл хэрэгт суралцсан байжээ. Тэд морины эмээл, хазаар хийх ажилд гаршсан нь чамгүй орлого авчирдаг байлаа. Тиймээс ийм ажил хийж, улмаар эрх чөлөөтэй болсон тариачдын тоо олон байдаг аж. Ийм үйл хийдэг хүмүүс маш нууцлаг байдалд амьдардаг байсан бөгөөд уг эрдэмд суралцах гэж 5-6 жилийг зарцуулдаг байсан гэнэ. Тэдгээр урлаачид өөрсдийн гэсэн нууц хэлтэй байсан юм. Хоорондоо тэр хэлээрээ л харьцана.

Зөвлөлт засаг мандсанаар эдгээр хүмүүс үгүй болж, тэдний хэл яриа мартагдаж эхлэв. ХХ зууны 40-өөд онуудад энэ хэлийг судлах судалгааны багууд байгуулагдсан ч удалгүй тэр хэл устаж үгүй болжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар уг хэл Германы булаан эзлэгчдийн дарангуйллын үед нууц хэлийн хувиар дахин сэргэсэн байна. Германчуудын дэргэд хамтралын гишүүд тэр хэлээрээ ярьдаг байсан юм. Ингэхдээ тэд фашистын булаан эзлэгчдийг хараан зүхдэг байжээ. Ямар сонин хэлтэй ард түмэн вэ хэмээн германчууд гайхаж байсан гэдэг. Тэд уурласандаа нутгийн иргэдийг зодож нүддэг байсан ч тэр хэлний талаар юу ч олж мэдээгүй аж.

1780 онд Жорж Вашингтоны нууц албаны туршуулууд “Жейн аятайхан будаг” гэж нэрлэгдсэн үл харагдах бэхийг ашигладаг болжээ. Ийм бэхээр бичигдсэн илгээлт, захидлуудыг уншихын тулд тусгай төхөөрөмж хэрэг болдог байв. Мэдээллийг хайрцганд хийн нууж, бэлчээрийн талбай дээр булдаг байлаа. Туршуулууд ирж байгааг мэдэгдэхийн тулд хэцэн дээр хар өнгийн банзал тохдог байсан аж. Жорж Вашингтоны нууц албаны тэргүүн Бенжамин Толмейж түүнчлэн өөрийн туршуулуудыг ялгаж салгах үүднээс гурван орон тоотой нууц кодыг ашигладаг байсан юм.

М-209 гэдэг нэртэй хамгийн алдаршсан шифрлэгч машиныг зохион бүтээгч Борис Хагелин (1892-1983) Орос улсад мэндэлжээ. Түүний эцэг Орос улсад байрлаж байсан Нобелийн нэгэн үйлдвэрт ажилладаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Борис Америкт маш их нэрд гарсан бүтээгдэхүүнээ 140 мянган хувийг борлуулж дөнгөсөн аж. Цагаан толгойн үсэгнүүдээс бүрдэх түүний төхөөрөмж шифрийн хэдэн сая хувилбарыг бүтээдэг байжээ. АНУ-аас Шведэд эргэж очоод Хагелин зарим нэг хүндрэлүүдтэй тулгарав. Цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийг юун түрүүнд улсад санал болгох үүрэг оногдуулсан Шведийн Засгийн газар урвагч иргэнээ хатуу шийтгэхээр төлөвлөж байсан юм. Тиймээс Хагелин Швейцарь улсад очиж орогнол олжээ. Түүний Цуга хотод үүсгэн байгуулсан Crypto AG пүүс өнөөг хүртэл амжилттай ажиллаж байгаа билээ.

М-209 машин “Энигма”-г төрүүлсэн юм. Энэ гайхалтай шифрлэгч машин Дэлхийн хоёрдугаар дайны гол гол нууцуудыг бий болгосон түүхтэй. “Энигма” машиныг Германы Батлан хамгаалах яам ашигладаг байлаа. Германчууд түүний найдвартай ажиллагаанд бат итгэлтэй байсан аж. Энэ машины хийсэн нууцлалыг тайлж уншихын тулд гурван тэрбум жил шаардагдана гэж үздэг байсан билээ. Үнэхээр л тийм байх байлаа. Гэтэл 1932 онд польшууд хилийн шалган дээрээ Варшав хотод байрладаг Германы Элчин сайдын яамны хэрэгцээнд зориулагдсан нэгэн ачааг саатуулжээ. Тэр өдөр баасан гараг байсан бөгөөд амралтын өдрүүдийн дотор Польшийн тагнуулчид “Энигма” машины ажиллах зарчмуудыг нарийн судалж, мэдэж авсан гэдэг. Германчууд хожим энэ машиныг илүү боловсронгуй болгосон ч гэлээ нууцлаг байдал нь алдагдсан билээ.

1939 онд англичууд Блечли-паркт Германы Батлан хамгаалах яамны радио мэдээнүүдийг тайлж унших тусгай хэлтсийг байгуулжээ. Тэр хэлтэст 10 мянган ажилтан ажиллаж байсан бөгөөд тэд өдөр бүр Германы цэргийн командлалаас өгөгдөж байсан зааварчилгаа, тушаал зэргийг сонсч тайлдаг байсан юм. Тэдгээр хүмүүсийн дотор шатарчин, хэлний мэргэжилтнүүд, нэртэй математикчид, үгийн сүлжээ таагчид олноор байв. Удалгүй тэдний ажлын хэрэгцээнд логикийн хүнд бодлогуудыг тайлж уншдаг машинууд ирснээр ажил нь хөнгөрсөн гэдэг. Тун удалгүй компьютерүүд бүтээгдэж, нууц кодуудыг тайлж уншихад дөхөм болжээ.

Роммелийн цэрэг Африк тивд ялагдал хүлээсний дараа германчууд нууц кодоо ойр ойрхон солих болсон аж. Өмнө нь тэд гурван сардаа нэг удаа шифр кодоо өөрчилдөг байсан бол одоо найман цаг тутамд солих болсон юм. Энэ нь ч тэдэнд тус болсонгүй. Дээрх хэлтсийн бүх ажилтан нууцыг чандлан хадгалсан бөгөөд Германы арми “Энигма” машиныг 1950-иад оныг дуустал хэрэглэсэн билээ. 1974 онд Фредрик Уинтерботемын бичсэн “Ультра ажиллагаа” нэртэй ном худалдаанд гарчээ. Тэр номонд англичуудын байгуулсан ялалтуудын тайлал нуугдаж байсан юм. Германчууд Ковентри руу дайрах гэж байсныг Черчилль урьдчилан мэдэж байсныг тэрхүү номонд дурдсан байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр энгийн номхон иргэдийг үл хайхран тэднийг нүүлгэн шилжүүлээгүй билээ. Үүгээрээ Черчилль англичууд дайсны нууц кодыг тайлж уншдаг болсон гэдгийг далдлахыг оролджээ.

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

2009 оны 5 дугаар сарын 17 -ны өдөр Монгол Улсад компьютер бүтээсний…

Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптографи Үүсэл хөгжил Колумбын их сургуулийн оюутан  Стивен Визнер 1970 онд анх квант…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 2

“ҮАА-ийн хакердсан дэлхий даяарх компьютеруудад нэвтрэх боломж надад олгож байсан учраас л…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 88Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: