Мэдээллийн системд криптографийн аргуудыг хэрэглэх нь

Мэдээллийн системүүдэд (МС) криптографийн аргуудыг хэрэглэх нь орчин үед нэн чухал шаардлагатай болсон нь дараах шалтгаантай.
Нэг талаас комьпютерийн хэрэглээ өсч, түүний дотор төрийн, цэргийн, арилжааны болон хувийн гэсэн гадны бусад этгээд мэдэх ёсгүй мэдээллүүд интернетээр ямар нэг хэмжээгээр цацагдах болсонтой холбоотой.
Нөгөө талаас шинээр гарч буй хүчтэй компьютер, сүлжээ, хиймэл оюун ухаан болон квант технологиуд  амьдралд нэвтэрснээр саяхныг хүртэл найдвартай гэж үзэж байсан криптографийн системүүдийг задлах боломж үүссэнтэй холбоотой.
Мэдээллийг хувиргах замаар хамгаалах асуудлыг криптологи судалдаг. Криптологи нь криптограф ба криптоанализ гэсэн  хоёр өөр чиглэлд хуваагддаг.
Криптограф нь мэдээллийг хувиргах математик аргуудыг эрж олох, судалгаа хийдэг салбар юм. Криптоанализ ньмэдээллийн нууц түлхүүрийг мэдэхгүйгээр тайлах боломжийг судалдаг. Орчин үеийн криптограф нь 4 том чиглэлээр хөгжиж байна:

  • Симметр буюу 1 түлхүүртэй криптосистем.
  • Асиммерт буюу 2 түлхүүртэй (Нийтийн түлхүүртэй) криптосистем.
  • Электрон гарын үсгийн систем.
  • Түлхүүрийн удирдлага гэсэн.

Нууц мэдээллийг харилцаа холбооны сүлжээгээр (электрон шуудан г.м.) дамжуулах, дамжуулагдсан мэдээллийн үнэн зөвийг тогтоох, мэдээллүүдийг нууцлагдсан хэлбэрээр нь хадгалах асуудлууд нь криптографийн судалгааны үндсэн бодлого, тулгамдсан асуудал болж байдаг.

Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

Британийн тусгай албаны нууц үг тайлагчид Дэлхийн хоёрдугаар дайны үед бичигдсэн нууц…

Бодлого 4 [13-р олимпиад 2003 он]

10х10 хэмжээтэй хүснэгтэнд нэгэн геометрийн тодорхойлолтыг зүүнээс нь баруун тийш, зүүн дээд…

БОДЛОГО–5. 9~12-Р АНГИ

Нэгэн компань пароль автоматаар шалгах төхөөрөмж тавьжээ. Пароль нь {a, b, c}…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 89Энэ нийтлэлд :
  • 112309Нийт зочилсон:
  • 49Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: