Мэдлэг тэлэх боломж

Мэдлэгээ өөрийн хурд, нөөцөд тохируулан тэлэх боломжтой боллоо

Мэдээллийн эрэн зуун гэх энэ үед нэг өдөр, нэг цагийн өмнө мэдсэн зүйл тухайн хүнд асар их боломжийг олгодог  тул хэрэгцээт мэдээллийг түрүүлж олох, түүнийг мэдлэг болгох өрсөлдөөнд бид өөрийн мэдэлгүй орж байна. Үүнийг ч дагаад төрөл бүрийн сургалт, дамжаа, сургуулийн хөтөлбөрүүд бий болж буй нь интернэт орчинд илүү хүчээ авч байна гэхэд болно. Мөн л орчин цагийн амьдралын хэмнэл цаг зав, мөнгө санхүү бага байгаа зэргийг харгалзан онлайн боловч хөтөлбөр нь чанартай,  уян хатан цагтай, боломжийн үнэ хөлстэй сургалтийг эрэлхийлэгчид (ялангуяа бага дунд боловсролын түвшинд хичээлийн хоцрогдол арилгах, тухайлсан сэдвээр ерөнхий мэдлэгийг олж авах) олширсон. 

Тэгвэл энэ бараг боломжгүй гэмээр нөхцлийг хангах Khanacademy.org цахим хуудас Монгол хэл дээр орчуулагдан (mn.Khanacademy.org) хэрэглэгчдэд танигдаж эхэлсэн байна. Энэтхэг гаралтай Америк багш Salman Amin гэх эр 2006 онд энэхүү онлайн боловсролын платформыг санаачилж их дээд сургуулийн хичээлүүд ялангуяа математик, байгалийн ухааны хичээлийн 6500 гаруй видео бүтээж платформд байршуулсан  байна. 2003 онд анх үеэл дүүдээ хичээлийн ойлгомжтой, хялбар байдлаар заах зорилгоор бүтээсэн видео нь интернэтэд тавигдаж улмаар хүмүүс их сонирхсон  нь түүнд энэ санааг төрүүлсэн ажээ.  Энэ платформ нь суралцагчийг богино хугацаанд, хялбар, уйтгартай биш байдлаар үнэ төлбөргүй  мэдээлэл, мэдлэг олж авах боломжийг бий болгосон. Платформ хөгжлийнхээ явцад олон санаа, шинэ зүйлээр баяжигдсаны нэг нь тухайн видео болон бага хэмжээний лекцүүдийг хүртээмжтэй байлгах үүднээс олон орны хэл рүү орчуулах сайн дурын орчуулагчдын хүсэлтийг хүлээн авах болсон явдал юм. Манай орны хувьд энэхүү боломжийг ашиглаж зарим төрлийн хичээлийн видеог монгол хэл рүү хөрвүүлсэн нь тун сайн болсон байна. Крипто.мн цахим хуудсанд уг платформыг онцолсны учир нь компьютерийн шинжлэх ухаан хичээлийн агуулгад криптографийн тухай ойлголт багтсанд байгаа  юм. Бидний цахим хуудсаараа дамжуулан хүргэхийг зорьсон криптографи гэж юу вэ?, хэдийнээс үүсэлтэй шинжлэх ухаан бэ?, нууцлалын алгоритм, түлхүүр солилцох гэж юу вэ гэх мэт мэдээллүүдийг илүү ойлгомжтой хялбаршуулсан байдлаар эндээс үзээрэй.

  Та бүхэн өөрийн фэйсбүүк, гүүгл аккаунтаар энэхүү платформд нэвтэрч болохоос гадна шинээр бүртгүүлэн гишүүн болж болно. Ингэснээр таны судлаж буй хичээлийн төлөв байдал, холбогдох хичээлд сууж буй бусад суралцагчтай форумд нэгдэн харилцан мэдээлэл солилцох боломжтой болно. Түүнчлэн Хан Академийн нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн идэвхгүй мэдээллийн сан төдий зүйл биш юм. Энэхүү нээлттэй сургалт нь сургалтын агуулга, технологи, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул багш, эцэг эхчүүдэд зориулж тусгайлан бэлтгэсэн хүүхдийг суралцахуйг удирдах сургалтын талбаруудтай. Хан Академийн сургалт нь сургуульд амжилттай суралцаж чадахгүй хэмээн хаяглагдаж, итгэл найдвар нь барагдсан олон арван сая сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгаж, амжилттай суралцуулж байна.

“Дэлхийн түвшний боловсролыг хүссэн газраасаа хүссэн үедээ нээлттэйгээр насан туршдаа тасралтгүй суралцана” уриатай Хан Академид нэгдээрэй.

Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер

Пит Эрли – Америкийн сэтгүүлч, зохиолч. Тэрээр зөвлөлтийн тагнуулын албанд 18 гаруй…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 3

ҮАА(NSA) түүнийг олоогүй л байлаа. Энд зарим нэг зүйл тун ойлгомжгүй байгаа…

Одоог хүртэл тайлагдаагүй алдартай 10 шифр

Одоог хүртэл тайлагдаагүй алдартай 10 шифр

Шифр нь хүн төрөлхтөнд бичиг үсэг үүссэн тэр цаг мөчөөс эхлэн “хэрхэн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 188Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: