Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Уг инфографикд криптовальютийн блокчэйн хэрхэн ажиллаж буйг харуулсан байна. (Source: Oxfam/Financial Times)

Микрософт компани 2018 онд GitHub нээлттэй эхийн төслийн шинэчилсэн хувилбарыг Coco Framework нэртэйгээр албан ёсоор гаргах болсоныг өнгөрөгч 8 дугаар сард мэдэгдсэн. Тэгвэл энэхүү Coco Framework нь тайлан мэдээлэл, тэдгээрийн дамжуулалтыг баталгаажуулах, хуваалцах шаардлагатай тулгардаг аж ахуй нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, бодитоор хэрэгжих блокчэйн (blockchain-гинжин) технологи болоход чиглэгдсэн байна. Блокчэйн гэдэг нь төвлөрсөн биш боловч баталгаажуулах боломжтойгоор зохион байгуулсан, мэдээллийг нууцлах зорилгоор ашигласан криптографи өгөгдлийн цуглуулгыг нэрлэсэн нэр юм. Энэ технологийг ашиглан криптовальют бий болгодог бөгөөд хамгийн том төлөөлөл нь Биткойн бөгөөд дээрх процессийн тусламжтайгаар дамжуулалт хийнэ. Саяхан л гэхэд Sony компани боловсролын байгууллагуудын системд блокчэйн технологийг нэвтрүүлж оюутнуудын дипломын ажлын хадгалалт болон дамжуулах, хуваалцах процессыг аливаа эрсдэлгүйгээр хийх боломжийг бий болгосон байна. Төвлөрсөн хяналт (decentralized) байхгүй хирнээ аюулгүй, баталгаатай байдаг шалтгаан нь маш олон талуудад тараагдсан тухайн үүссэн өгөгдлийн талаарх мэдээлэл байх бөгөөд тухайн өгөгдлийг хуваалцах, дамжуулах үед хаана, хэзээ, хэрхэн, хэнд гэдгийн талаарх мэдээлэл мөн л тэдгээр олон талуудаас баталгаажилт аван нэмэлт бичилт хийгдэх хэлбэрээр явах юм. (тухайн мэдээлэл дуусгавар болоогүй гэдгийг батлах маш олон ялгаатай байршлуудад мэдээллийн талаарх өгөгдлийг хувилж тараах явдал… ) Микрософт компаний хувьд энэ шийдлийг эрүүл мэнд, банк, жижиглэн худалдаа эрхлэгч гэсэн салбаруудад тохиромжтой гэж үзэж байгаа ба энэ л шалтгаанаар өөрсдийн шинээр хөгжүүлж буй Coco Framework –ыг блокчэйн технологи рүү хандуулж аж ахуй нэгжүүд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг зохион байгуулах боломжтой байлгахаар ажиллаж байна. Техник үзүүлэлтийн зах зухаас дурдахад 1 секундэд 1600 –аас их дамжуулалт хийх боломжтой гэсэн ажээ.
Микрософтын “The Azure” блогт нийтлэгдсэн ерөнхий төсөл, техникийн шийдэл бүхий demo-г үзэж сонирхвол илүү их мэдээлэл авах боломжтой юм.
Холбоотой линк: https://azure.microsoft.com/en-us/blog/announcing-microsoft-s-coco-framework-for-enterprise-blockchain-networks/

Эх сурвалж: www.notebookcheck.net

Энигма Машин

Энигма Машин

Мэдээллийн нууцлал бол аль ч үед маш чухал сэдэв байсаар ирсэн. Эртний…

ТОКИО 2020 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ТОКИО 2020 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Сүүлийн жилүүдэд Япон улс засгийн газрын болон эмзэг дэд бүтцийнхээ кибер аюулгүй…

Хэдэн тэмдэгттэй нууц үг хамгийн найдвартай вэ?

Хэдэн тэмдэгттэй нууц үг хамгийн найдвартай вэ?

12-оос цөөн тэмдэгт бүхий нүүц үг таны мэдээллийн нууцыг бүрэн хамгаалж чадахгүй…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 114Энэ нийтлэлд :
  • 105912Нийт зочилсон:
  • 41Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: