МАШИНЫ БОДЛОГО, Хакеруудын дайныг эхлүүлсэн нэгэн

George Francis Hotz, 1989 оны 10-р сарын 2 нд АНУ-ын нью жерсийд төрсөн

George Francis Hotz, 1989 оны 10-р сарын 2 нд АНУ-ын нью жерсийд төрсөн

2007 оны зун Apple фирм iPhone гар утсыг зөвхөн A.T.&T сүлжээнд хэрэглэх гэрээтэй анх удаа худалдаанд гаргав. New Jersey, Glen Rock-д амьдардаг арван долоон настай George Hotz тэгэхэд T-Mobile сүлжээний хэрэглэгч байжээ. Тэр iPhone утас авахыг хүсэвч, өөрийнхөө хэрэглэж байгаа сүлжээгээ ашиглаж утасдахыг бас хүснэ. Ингээд тэрээр уг утсыг хакердахаар шийдэв.

Хакердах үйлдэл бүр нэг ижил сорилттой тулгардаг: яаж ямар нэгэн юмыг түүний зориулалтын үйлдлээс нь гажуудуулж өөр үйлдэл хийлгэх вэ? Өөр нэг өнцөгөөс харж хэлэх юм бол, хаке

рдах үйлдэл нь гипноздохтой ижил. Hotz-ын хэлж байгаагаар бол, уг төхөөрөмжтэй хэрхэн ярьж болохыг мэдэж аваад дараа нь өөрийнхөө хүслийг биелүүлэхээр ятгахад нууц нь оршдог байна. Хэдэн долоо хоногийн турш бусад хакеруудтай нийлж судалсаны дараа Hotz нэг зүйлийг ухаарав. Хэрэв энэ утсан дотор байгаа чипнүүд(chip) өөрсдийнх нь мэдээллийг арилгачихсан гэж бодогдуулж чадах юм бол энэ нь бараг “жаахан хүүхэдтэй ярьж байгаа юм шиг болох бөгөөд жаахан хүүхдийг ятгах үнэхээр амархан”.
Ингээд нэмэх боолт суллагчаар утасны ард байгаа хоёр боолтыг суллав. Гитарын ялтсан цохиурыг ирмэг дагуулан шургуулж арын хавтсыг салгаж чадлаа. Зорьж хайсан ямар сүлжээнд ажиллахыг нь хязгаарлаж хянадаг үндсэн сүлжээний процессор болох дөрвөлжин хар чипийг олох нь тэр. Үндсэн сүлжээнд өөрийнхөө хүслийг тулгахын тулд бусад эд ангиас процессор луу очиж байгаа тушаалуудыг дарж бичих шаардлагатай болов. Чип рүү утас гагнаж хүчдэл өгөөд кодыг нь самардаж эхлэх нь тэр. Ингээд iPhone түүний гарт оров. PC дээрээ програм бичиж дурын сүлжээнд ажилладаг болгож бэлдэв.

George Francis Hotz, 1989 оны 10-р сарын 2 нд АНУ-ын нью жерсийд төрсөн

George Francis Hotz, 1989 оны 10-р сарын 2 нд АНУ-ын нью жерсийд төрсөн

Маргааш өглөө нь Hotz ээж аавынхаа гал зууханд камерийн “Бичих” гэсэн товчин дээр дарчихсан зогсож байлаа. Туранхай гозгор бие, эрүүний тармаг сийрэг сахалтай тэрээр Jersey аялгаар ярьж эхлэх нь тэр. “Сайн байцгаана уу, Намайг geohot гэдэг” гэж өөрийнхөө интернэт ертөнцөд хэрэглэдэг хоч нэрээрээ мэндчилээд өмднийхөө халааснаас iPhone оо гаргаж ирж үзүүлэн “Энэ бол дэлхий дээрх анхны түгжээг нь гаргасан iPhone” гэж зарлав.

Hotz-н энэ youtube видеог бараг хоёр сая гаруй хүн үзэж түүнийг дэлхий дээр хамгийн алдартай хакер болголоо. Хэвлэл мэдээллийнхэнд өсөх насны хүүхэд Apple ийг хэрхэн нам цохиж байгаа энэ түүх таалагдаж байв. Тэрээр бас түгжээг нь гаргасан утас зарна гэж мэдэгдэв. Тэр үед Certicel хэмээх гар утас түгээдэг газраас зарласан хамгийн том шагналд 2007 оны Nissan 350Z машин тэгээд гурван шинэ iPhone утас байлаа. Сүүлд нь CNBC сувгийн хөтлөгч Erin Burnett тэй хийсэн ярилцлага дээр тэрний ачаар Apple фирмийн хувьцаа ихэссэн тухайг мэдсэн үү гэж асуухад “Дурын сүлжээнд хэрэглэдэг болонгуут олон хүн энэ утсыг хүсэх болж” гэж хэлээд “Одоо харин энэ тухай Steve Jobs-той ярилцмаар байна” гэж нэмэрлэв.

“Эр улс шиг үү?” гэж Burnett асуухад.

“Эр улс шиг.”

Apple болон A.T. & T. фирмүүд сэжигтэй чимээгүй л байв. Утасны түгжээ гаргах нь хууль ёсных боловч зохиогчийн эрх зөрчих үйлдэлд үүд нээж өгөхөөр байв. Маш олон төхөөрөмж үйлдвэрлэдэг газрууд утасны гэрээ болон түүн дээр суусан програмнаасаа мөнгө олдог байсан бол алдагдалд орж эхлэв. Хэвлэлийн ямар нэгэн хурал дээр Steve Jobs оос түгжээг нь гаргасан iPhone утасны тухай асуухад тэрээр учир битүүлэг инээмсэглэж “Энэ бол бидний өдий болтол тоглож ирсэн муур-хулганатай адил тоглоом юм. Хүмүүс эвдэх гэж хичээнэ, бид эвдлэхээс сэргийлэх гэж хичээнэ.” Hotz хэзээ ч Jobs оос юм сонссонгүй.

Steve Wozniak 2010 оны байдлаар тод 5-н цагаан малгайт хакерын нэг болж байв

Steve Wozniak 2010 оны байдлаар тод 5-н цагаан малгайт хакерын нэг болж байв

Apple фирмийг хамт бүтээн босголцсон Steve Wozniak цагтаа телефон утасны системийг эвдэлж явсан нэгэн бөгөөд Hotz руу баяр хүргэсэн захиа бичжээ. “Үнэхээр хэний ч шийдэж чадамгүй нууцлаг зүйлийг тайлж байгаа киноны үйл явдал шиг болжээ” гэж Wozniak надад бичсэн. “Би ийм юм хийхийг хүссэн хүмүүсийн хүслийг ойлгож байна. Мөн ийм хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж бодохгүй байна. Үнэндээ бол юмыг зориулснаас нь өөрөөр хэрэглэнэ гэдэг бол бүтээлч санааны үр дүн юмуу эсвэл түүний дагавар юм”.

Hotz “jailbreak” буюу утасны түгжээ гаргах үйлдлээ дараа дараагийн iPhone утасны хувилбарууд дээр хоёр жил гаран хийж байгаад дараагийн байгаа онилов. Энэ нь дэлхий дээрх зугаацуулах чөлөөт цагийн бүтээгдэхүүний хамгийн ихээр голчлон хангагч Sony. Тэрээр Sony-гийн урдаа барьдаг, хүмүүсийн хэлдэгээр “дийлдэшгүй” Playstation 3 тоглоомыг өөрийнхөөрөө эвдэхийг хүсжээ. “PS3 худалдаанд гараад бараг гурван жил өнгөрсөн ч одоо болтол хакердуулаагүй байна. Одоо хакердах цаг нь болжээ” гэж 2009 оны 12 сарын 26-нд блог дээрээ бичиж байв.

“Миний амьдрал тэр чигээрээ хакердах байлаа” гэж тэрээр өнгөрсөн зуны зургаан сард California -н Palo Alto-д уулзахад хэлж байсан. Өмнөх сард нь тэрээр энд нүүж иржээ. Одоо 21 настай хөдөлгөөнтэй, жаахан хайнга хувцасласан нэгэн болж. “Би ямар нэгэн үндэслэлээр хакерддаггүй. Надад уйтгартай байдаг болохоор л би хакерддаг юм” гэж хэлэв.

“Hacker” гэдэг үг коллежийн оюутнууд технологийн салбарт компьютерийг судалж нээхэд хэрэглэдэг байсан. Муудлаа гэхэд л хакер хэмээсэн хүн нь ямар нэгэн элдэв шоглоом тоглоомны юм хийсэн хүнийг хэлдэг байв. Дал наяад оны эхээр бол Wozniak мэтийн хакерууд өөрийн гэсэн систем бүтээж түүгээрээ үнэгүй утасдаж чаддаг байв. Тэрээр бүр Henry Kissinger болж Ватикан уруу утасдаад том толгой лам нарыг утасны нөгөө үзүүрт дуудчихдаг нэгэн байлаа. Цаг хугацааны урсгалд “хакер” хэмээх үг цахилгааны сүлжээг гацаах, хэн нэгний мөнгөний картыг хулгайлах зэрэгт хэрэглэгдэж илүү хорон болж эхлэв. Өнөөдөр хоёр төрлийн хакер байдгаас нэг нь ийм үйлдлүүдийг хийдэг. Харин “цагаан малгайт” хакер гэж хэлэгддэг нь вирусны эсрэг програм бүтээх эсвэл армийн зориулалттай хамгаалалтын систем хийх зэргээр компьютерийг илүү сайн ажиллуулах тал дээр ажилладаг. “Хар малгайт” хакер гэгчид нь харин хуурч мэхлэх, довтлох үйлдэл хийж хүн амьтны уур барж явдаг юм. Саяхан болсон удаа дараагийн довтолгоо хийж Бразилийн том том банкнуудын үйл ажиллаагааг гацааж байдаг нь эдгээр хар малгайтнуудын үйлдэл билээ. Өмнө жилд нийтдээ арван мянга гаруй довтолгоо хийж байсан бол энэ жилийн арван сараас гурван сар хүртэлх хугацаанд тавин мянга болтлоо хар малгайтнууд идэвхижиж байна гэж Америкийн батлан хамгаалах нууцлалын хэлтсээс мэдэгдэл хийж байлаа.

Та нийтлэлийн үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу….

Эх сурвалж : http://mongolian-it.blogspot.com/2013/02/blog-post_28.html

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Холбоотой мэдээ:RC-6 шифр алгоритм (encryption)-ын тухайМэдээлэл шифрлэх (нууцлах) RSA аргаДэлхий дээрх энкрипшин…

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Сүүлийн үеийн бараг бүх мэдээлэл NSA-ийн тагналт чагналт, халдлага, хакер, Эдвард Снөүдэний…

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Цаг хугацаа, технологи, шинжлэх ухааны дэвшлээс хамааран аливаа нууц бичвэрүүд өгүүлж байсан…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 82Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: