Математикийн гоо сайхан

math

Математик нүдэнд шууд үзэгдэж, гарт мэдрэгдэхгүй боловч бидний оршин буйн үнэнийг илэрхийлэх шинжлэх ухаанч үзлийн цорын ганц хэрэглүүр гэхэд маргах хүн байхгүй биз. Гагцхүү бид математик хэрхэн эргэн тойронд буйг анзаардаггүйгээс эрдэмтэн судлаачид биш л бол түүний гоо сайхан гэх зүйлийг мэддэггүй гэхэд болно. Английн математикч, философич Бертранд Рассел “Математик үнэнийг өгүүлэхээс гадна маш гайхамшигтэй үзэсгэлэнтэй бөгөөд энэ нь ямар ч хэтрүүлэг хачиргүй гайхалтай уран дүрслэл, эгшгийг агуулдаг” гэж тэртээ 1890 оны үед өөрийн судалгаа, шинжилгээний ажлын туршид математикийн талаар олж мэдсэн, харсан зүйлээ ийнхүү хэлсэн байна. Түүнчлэн Унгарын математикч Поль ЭрдосТоонууд яагаад сайхан гэж? гэдэг асуулт  Бетховений 9-р симфони яагаад сайхан бэ гэж асуусантай адил зүйл. Хэрэв чи яагаад гэдгийг нь харахгүй байгаа бол хэн ч чамд ойлгуулж чадахгүй. Би тоонууд сайхан гэдгийг мэдэж байна. Хэрэв тоо сайхан биш бол юу ч тийм биш.” гэж хэлсэн байдаг байна.

Техник технологи хурдацтай хөгжсөн өнөө үед тэрхүү гоо сайхныг бидэнд мэдрүүлэхээр хийсэн нэгэн бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

Эх сурвалж: www.vimeo.com

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 212Энэ нийтлэлд :
  • 124805Нийт зочилсон:
  • 16Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: