Криптос 2014 тэмцээний бодлогууд

banner_1

Бодлого 1: Зохион байгуулалттайгаар машин хулгайлдаг бүлгийн тэргүүлэх гишүүн Блэйз Паскаль гэгчийн түрүүвчнээс бид нэгэн цаасны тасархай олсон бөгөөд тэрхүү бичиг нь нууц бичвэр байгаа юм. Бидний таамаглаж буйгаар энэхүү бичигт ойрын хугацаанд төлөвлөсөн дээрмийн хэргийн байршил, хугацаа бий. Бичгийн нууцлалыг тайлахаар давтамжийн анализийн аргыг ашиглахыг оролдсон боловч бичвэр хэтэрхий богино тул энэ арга тохиромжгүй байна. Шифрлэсэн арга ажиллагааны хувьд тийм ч хэцүү биш боловч дээрмийн бүлэглэл ойрын хэдэн өдрүүдэд багтаж дээрэм хийх нь тодорхой тул цаг алдалгүй бичгийг тайлах шаардлагатай байна. Иймээс та бүхэн бичвэрийг тайлж бидний ажилд туслаарай. 

Олдсон нууц бичвэр

Олдсон нууц бичвэр

Бодлого 2: Үндэсний тагнуулын агентлаг “Хий үзэгдэл” нэртэй террорист бүлэглэлийн харилцаа холбоонд мониторинг хийж аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байв. Харин тагнуулын ажилтаны мэдэгдсэнээр тэдгээр террористууд харилцаа холбооны хяналтаар илрээгүй нэгэн үйл ажиллагааг төлөвлөсөн нь Брайтон гүүрэн дээр ямар нэгэн халдлага үйлдэхээр зохион байгуулалтанд орсон тухай мэдээлэл байлаа. Тэдгээр террористууд өөрсдийн харилцаа холбооны сүлжээг хяналтанд орсонг мэдсэн тул хамгийн сүүлд нэгэн шифрлэсэн мэдээ хоорондоо дамжуулсаныг замаас  нь барьсан байна. Доорх шифр бичвэр халдлага үйлдэх байршил, хугацаа, бусад мэдээллийг агуулж байх магадлалтай тул энэ бичвэрийг цаг алдалгүй тайлж чадвал халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж болно.

Замаас нь барьж авсан мэдээ:

uzs yfr uvjf kay | btoh abkqhb khgb tv hbk lk t tv bg akwv obgr

muc utb gkzt qn

Бодлого 3 : Зарим нэг чухал мэдээллийг хулгайлсан хэрэгт сэжиглэгдээд буй сэжигтэн Эмили Броверийг бид өчигдөр дагасан бөгөөд түүний цэцэрлэгт хүрээлэнгээр явж байх үед нь хэсэг хугацаанд алдчихсан. Харин энэ үед бидний таамаглаж буйгаар сэжигтэн эмэгтэй авч явсан бичиг баримтаа нуувчинд хийсэн байх талтай. Түүнийг гадны дипломат төлөөлөгч Гюнтер Ворстэйдэд мэдээ дамжуулагчаар ажиллаж байна гэж үзэж байгаа бөгөөд уг дипломат төлөөлөгч нь засгийн газрын олон төрлийн үйл ажиллагааг тагнаж байгаа хэрэгт сэжиглэгдээд байна. Бид түүний дипломат эрх яамбаас хамааран байцаалт өгүүлэх, асуулт асуух арга хэмжээг авч чадахгүй байгаа ч нууц үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэслэлийн дагуу жижиг үзлэг, шалгалт хийж нэг чухал зүйл  илрүүлсэн нь түүний түрийвчнээс гарч ирсэн шифрлэгдсэн бичвэр бүхий жижиг цаас юм. Энэхүү цаасан дээр түүний мэдээлэгчээсээ мэдээ хүлээн авдаг нуувчийн байршил, хаяг байж магад гэж үзэж түүний зургийг нь аван цаасыг түрүүвчинд буцаан хийсэн. Хэрвээ та бүхэн энэхүү шифр бичвэрийг тайлж нуувчийн байрлалыг тогтоож өгвөл бид түүнийг үйлдэл дээр нь хангалттай их баримт, нотолгоогоор үндэслэн баривчилж болох тул шифр бичвэрийг тайлах, нуувчийн байрлалыг олох ажилд таны туслалцаа тун чухал байна. Түүнчлэн бид Эмили Броверийг шалгах явцад түүний гэрт хийсэн нууц үзлэгээр шифрийг тайлах схем мөн бишийг мэдэхгүй боловч ширээн дээр нь хураалгүй орхисон Ворстэйдэд дамжуулах мэдээг шифрлэгч аргын схем байж болох цааснуудын зургийг авсан. Та бүхэнд мөн тэрхүү зургийг илгээж байна.

Энэ хэргийг илрүүлэхэд цаг хугацаа их чухал байгаа тул шифр мэдээ тайлагдсан талаар сайн хариу удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

Түрүүвчнээс олдсон цаас

Түрүүвчнээс олдсон цаас

Ширээн дээрх схемүүдийн зураг

Ширээн дээрх схемүүдийн зураг

Apple хэрэглэгчийн мэдээллийг Хятадад хадгалдаг уу?

Apple хэрэглэгчийн мэдээллийг Хятадад хадгалдаг уу?

  Бүхий л өрсөлдөөнд хэрэглэгчдийнхээ тоогоор манлайлах боломжийг олгодог ганц газар бол…

WikiLeaks-ийг Биткойн аварсан

WikiLeaks-ийг Биткойн аварсан

Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яаманд одоог хүртэл орогнож буй WikiLeaks…

БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА

БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА

Энэ нь арван жилээс илүү мөчлөгтэй байсан, гэвч одоо бүх хүрээний бизнэсүүдэд…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 118Энэ нийтлэлд :
  • 99678Нийт зочилсон:
  • 29Өнөөдөр:
  • 4Одоо байгаа: