Криптомөнгөний нууцлал алдагдаагүй

Криптографын тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн Брус Шнайр (www.schneier.com) өөрийн цахим хуудсанд сүүлийн үед халдлагад өртөх болсон Ethereum болон бусад криптомөнгөний нууцлал алдагдаагүй болох талаар мэдээлэл оруулжээ. Motherboard цахим хуудсанд гарсан мэдээллээр өнгөрсөн сард 7 хоногийн зайтай 2 удаа хакерийн халдлагад өртөж нийт 37 сая доллартай тэнцэх хохирол амссан Ethereum криптомөнгө кибер аюулгүй байдлын буюу дамжуулалт, системийн зохицуулалтын алдаанаас хамааран их хэмжээгээр алдагдсан байна.

Эхний халдлага Ethereum  дамжуулалтын Parity 1.5 хувилбар олон гарын үсгийн баталгаажилт хийх боломжтой байхаар шинэчлэгдсэн бөгөөд энэхүү хувилбарын цоорхойг ашиглан 31.7 сая доллартай тэнцэх Ethereum -ийг хэрэглэгчийн түрүүвчнээс алдсан байна.

Хоёр дахь халдлага криптомөнгөний зах зээлд зориулсан худалдааны платформ  Coindash (https://www.coindash.io/)-аас Ethereum–ыг ICO (initial Coin Offering) болгосонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчдын мөнгийг тус цахим хуудас дахь Ethereum түрүүвчинд цуглуулах процессийг хуурамч цахим хуудас хийн өөрсдийн цахим түрүүвч рүү шилжүүлэх замаар 7.4 сая доллартай тэнцэх цахим мөнгийг залилж авсан байна.

Эдгээрээс харахад гэмт хэрэгтнүүд тухайн криптомөнгөний криптографи нууцлалыг эвдэх замаар биш дамжуулалт, системтэй (програм хангамж, цахим түрүүвч г.м ) холбоотой цоорхойг ашиглан халдлага үйлдэж байна. Цахим мөнгийг бүтээж буй үндсэн баталгаажилт “криптографи” нь сум нэвтэрдэггүй хуягт шиг байгаа бол түүнийг зөөвөрлөгч, хамгаалагчид маш сул байгаа нь ийнхүү халдлагад өртөхөд хүргэж байна гэж Брус Шнайр хэлжээ.

Эх сурвалж: www.schneier.com

2013 онд болох Криптологийн олон улсын хурал семинар, зөвөлгөөн

2013 онд болох Криптологийн олон улсын хурал семинар, зөвөлгөөн

Криптологийн судалгааны олон улсын нийгэмлэг-IACR   International Association for Cryptologic Research (IACR)…

2005/2006 он олимпиадын бодлого 3

При зашифровании текста на русском языке (в текстах строчные и заглавные буквы…

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын газар /NSA-National Security Agency/ 60 жилийн…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 33Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: