Криптомөнгөний гүйлгээний шимтгэл, хурд (Litecoin)

2018 оны 4 сарын 19-ны Мягмар гарагт UK business insider–т дурьдсанаар хэн нь үл мэдэгдэх хэрэглэгч нийт 99 сая доллартай тэнцэх 659999 ширхэг (1Litecoin=$146.5) Litecoin-ыг өөр нэг криптомөнгөний түрүүвч руу илгээжээ. Илгээгч, хүлээн авагч талын баталгаажуулсан мэдээлэл байхгүй боловч ийм их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийсэн нь Reddit дээр криптомөнгө сонирхогчдын ярианы гол сэдэв нэг хэсэгтээ болж Litecoin-ы subreddit энэ гүйлгээтэй холбоотойгоор 3-т эрэмблэгдсэн (04.20-нд) контент болсон байна.

Энэ шилжүүлэгт эзэн нь тодорхой бус байх гэдэг “асуудлаас” гадна гүйлгээний шимтгэл 99 сая долларт 40 цент, шилжүүлгийн хугацаа 2.5 минут байсан гэж Reddit-ын b30 нэртэй хэрэглэгч хэлсэн байна. Энэ үед маш олон хэрэглэгч LItecoin-ы хурд, үр ашгийн талаар идэвхтэй ярилцсан байна. Харин бусад хэрэглэгчдийн сэтгэгдэлд энэ хэмжээний шилжүүлгийг уламжлалт системээр дамжуулан хийвэл маш өндөр хэмжээний шимтгэл, хугацаа, эрх зүйчийн дэмжлэг хэрэгтэй болно гэсэн байна. Харьцуулбал paypal –ын шилжүүлгийн дээд хэмжээ өдөрт 100 мянган доллар (1 сард 500 мянган доллар) үүний 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл буюу 1 мянган доллар төлөх ажээ. Харин unionpay-ын шилжүүлгийн дээд хэмжээ картын төрлөөс хамаараад янз бүр боловч дунджаар гадаад руу шилжүүлэг хийхэд тухайн мөнгөн дүнгийн 0.8 хувьтай тэнцэх шимтгэлийг авахаар байна.

Litecoin-ны шилжүүлгийн бага шимтгэл, баталгаажуулалтын хурд

Coinmarketcap дээр Litecoin нь 6-7 д эрэмблэгддэг койн бөгөөд зах зээлийн нийт багтаамж нь 8.5 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. Litecoin-ыг програм хангамжийн инженер Чарлье Ли (Charlie Lee) Биткойны сүлжээнд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэсэн хувилбар болгож гаргасан. Хэдийгээр биткойн үнэлгээний хувьд хамгийн өндөр койн боловч Litecoin төлбөрийн хэрэгсэл болгоход хамгийн тохиромжтой байдаг. (Litecoin-s блок үүсэх хугацаа 2.5 минут буюу биткойноос 4 дахин хурдан) Түүнчлэн Litecoin нь Segwit дээр програмчилсан хамгийн хурдан, шимтгэл багатай шилжүүлэг хийх боломжтой анхны криптомөнгө юм. Энэ талаар Ли “Бид энэ технологид бүх төрлийн давуу талыг бий болгохыг зорьдог. Харин Segwit нь энэ давуу талыг олж авахад зарим нэг хүндрэлийг учруулж буй тул offchain төлбөрийн хэрэгслийг ашиглах болно” хэмээжээ.  BitInfoCharts цахим хуудас дахь криптомөнгөнүүдийн статистик үзүүлэлтээс харахад 4 сарын 22-ны байдлаар Litecoin хэрэглэгчид гүйлгээ тутамд дунджаар 0.169 доллар буюу 16 центийн шимтгэл төлж байна. Энэхүү шилжүүлгийн шимтгэл өнгөрсөн оны 12 сард криптомөнгөний үнэ, зах зээлийн эрэлт огцом өссөнтэй холбоотойгоор 1.4 долларт хүрч байсан юм.

Биткойныг алткойнуудтай харьцуулахад гүйлгээний хурд удаан, шимтгэл өндөр  

 Litecoin- той адилгүй нь Биткойны хурд болоод шимтгэлийн өндөр байдал бөгөөд 4 сарын 23-ны байдлаар гүйлгээний дундаж шимтгэл 1.12 доллар, шилжүүлгийн хугацаа ойролцоогоор 8 минут  байна. Харин 2017 оны 12 дугаар сар буюу ид оргил ачааллын үед  шимтгэл 54 долларт хүрч, шилжүүлгийн хугацаа шимтгэлийг аль өндөр хэмжээнд тавьсанаас хамаарч 10 минутаас 2563 минут хүртэл үргэлжилж байсан билээ.2017 онд биткойн гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор блокчэйн сүлжээ нь хуваагдаж хатуу салааг бий болохыг зөвшөөрсөн нь Bitcoin Cash юм.

Харин тэрхүү салаагаар бий болсон Bitcoin Cash-ын шилжүүлгийн шимтгэл Litecoin-той харьцуулахад бага буюу дунджаар 0.0508 (5 цент) боловч баталгаажуулалт буюу шилжүүлгийн хугацаа удаан байна.  Шинээр бий болсон энэхүү алткойн Coinmarketcap-ын эхний 40-д эрэмблэгдсэн, Coinbase, Kraken, Binance зэрэг криптомөнгөний арилжааны цахим хуудсанд хамгийн түгээмэл арилжаалагддаг, нэр хүндтэй койны нэг болсон.Bitcoin Cash нь худалдаа эрхлэгчдийн амьдралын баталгаажих төвшинөөс доогуур иргэдэд туслах нийгэмлэгийн хандив цуглуулах аяны төлбөрийн хэрэгсэл ч болсон байна. Accept Bitcoin Cash Initiative.

Доорх графикаар Bitcoin cash–ын шилжүүлгийн  Litecoin-той давхацсан хэсгийг болоод 2018 оноос хойш эрчимтэй буурсан төлвийг харуулсан бөгөөд шилжүүлгийн хугацааг бууруулах хатуу салааг 5 сарын 15- нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Биткойн нь Litecoin болон Bitcoin Cash-тай харьцуулахад гүйлгээний баталгаажуулалтын хугацаа удаан боловч үндсэн криптомөнгө гэсэн байр суурийг хадгалж буй тул энэхүү 2 алткойныг төлбөрийн хэрэгсэл болгохын тулд хүчин чадлын нэмэгдүүлэх, хэрэглээг ихэсгэх талын тактикийг баримтлаж байна. Мөн энэ асуудал блокчэйн технологи, криптомөнгөнүүдийн хөгжлийн асуудалтай холбоотой тул өөр шинэ аргачлал гарч ирэхийг үгүйсгэхгүй боловч өнөөгийн байдлаар боломжит шийдэл энэ байж болно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: www.btcmanager.com

 

 

Криптографийн стандартын талаар хэлэлцэх асуудлууд

Нэр томъёонд санал хураах Тоон сертификатын зохицуулалт (улсын хэмжээнд тоон сертификатын шинэ…

Богд хаант монгол улсын шифр харилцаа

Богд хаант монгол улсын шифр харилцаа

Шифр гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийг хувиргах /нууцлах, тайлах/…

Бодлого 2 [13-р олимпиад 2003 он]

Bifid төрлийн шифрийн аргачлал нь мэдээллийг нууцлал маш хялбар дүрэм буюу тэгш…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 6Энэ нийтлэлд :
  • 115501Нийт зочилсон:
  • 11Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: