КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

МЭӨ 1900-1563 он хүртэлх

time-travel-clockКриптологийн түүхэн цаг хугацааг эрт эдүүгийн үүслээс  эхлээд өнөөг хүртэлх байдлаар гаргасан уг жагсаалт криптологи сонирхогчдод маань системтэй ойлголтыг өгөхөд хэрэгтэй гэдэг үүднээс цуврал болгон оруулж байна. Жагсаалтад тухайн цаг үеийн бичвэрийг нууцлах арга ажиллагаа, алгоритмуудад дэвшил авчирсан, онцлох үйл явдлыг оруулсан тул криптологийн бүхий л цаг үеийн түүхийг бүтнээр нь агуулаагүй гэдгийг анхаараарай.

Хүн төрөлхтөн бичиг үсгийг 6000 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн бол шифрлэгдсэн нууц бичиг 3000 гаруй жилийн тэртээгээс улбаатай бөгөөд өдгөөг хүртэл улам боловсронгуй өргөн хүрээтэйгээр ашиглагдаж буй арга ажиллагаа юм. Технологийн дэвшил ид хурдацтай явагдаж байгаа энэ үед эдгээр арга ажиллагаа, түүхэн явцыг харахад сонирхолтой зүйл олон байх болов уу.

МЭӨ-1900 оноос 15 дугаар зууны төгсгөл хүртэлх криптологийн түүх юу өгүүлэх бол …

МЭӨ 1900 он – Эртний Египитэд стандарт бус тэмдэгтүүдийг ашиглаж байв.

pic 1

МЭӨ 1500 он – Финикс /Phoenician/ цагаан толгойг бий болгож ашиглаж эхэлсэн.  pic 2

 

 

pic 3

МЭӨ 1000 он –  Эртний Месопотад / Mesopotamia./ стандарт бус тэмдэгтүүдийг ашиглаж байв.

pic 4 pic 5

МЭӨ 600 он – Палестинд энгийн моноалфавет /monoalphabet/ орлуулгын шифр Atbash-аар шифрлэгдсэн бичвэр байв.

 pic 6

МЭӨ 500 он  – Спартанчууд (Грекчүүд) Scytale ийг ашиглан мэдээллийг шифрлэж байв.

scytale pic 6

МЭӨ 400 он – Камасутра нь моноалфавет орлуулгын шифрээр дүрслэгдсэн.

 pic 7

МЭӨ 200 он – Грекийн түүхч Полюбиус /Polybius/  Полюбиусын системийн эхлэлийг тавсан.

 polybius pic 7

МЭӨ 100-44 он – Юли Цезарь /Julius Caesar/ хожим нь өөрийн нэрээр нэрлэгдсэн Цезарын кодыг /Caesar code/ашиглаж нууц мэдээлэл бичдэг байв. Энэ нь моноалфавет алгоритм дотроос хүмүүст хамгийн ихээр танигдсан алгоритм юм.

caesar cipher pic 9 МЭ 500-1400 он – Европт “криптографийн харанхуй үе” эхлэв. Энэ үед криптографийг хар ид шид гэж үзэж байсан бөгөөд маш олон тооны нээлт, арга ажиллагаа мэдэгдэлгүй өнгөрч алдагдсан байна.  Персийн ертөнцөд криптографийг дэлгэрүүлэхийн эсрэг хүчтэй тэмцэл өрнөж байв.

МЭ 855 он – Арабын ертөнцөд криптологийг агуулсан анхны ном бий болов. Abu ‘Abd al-Raham al-Khahil ibn Ahmad ibn’Amr ibn Tammam al Farahidi al-Zadi al Yahamadi (Abu-Yusuf Ya’qub ibn Ishaq al-Kindi, called Al-Kindi) -ийн нэртэй уг бүтээл нь Византийн / Byzantine / эзэнт гүрэнд зориулагдсан Грек шифр текстийг амжилттай тайлсан тухай бахархалтайгаар өгүүлдэг ажээ. Түүний шийдэл нь давтамжийн дүн шинжилгээнд тулгуурласан стандарт криптоаналитик арга байсан бөгөөд хожим Дэлхийн II дайны үед ЭНИГМА /Enigma/ машины эсрэг ашиглагдаж байв.

al kindi pic 101379 он – Попи Клемент VII / Pope Clement VII/ Авегнион руу зугтаасан бөгөөд өөрийн нарийн бичиг Парма /Gabrieli di Lavinde (Parma) /-д хожим нэр төрлийн код /nomenclature code/ гэж нэрлэх цагаан толгойн үсэгнүүдийг болсон дан орлуулгын аргаар комбинацласан код үгнүүдийг өгөв. Түүний бүтээсэн жагсаалт нь 2 үсгийн орлуулгатай буюу тун энгийн үгнүүдээс бүрдэж байв. Жагсаалт дахь үгнүүдийг моноалфавет орлуулгын аргаар шифрлэгдээгүй гэж үздэг. Уг энгийн нэр төрлийн кодыг өнгөрсөн 450 жилийн турш тусгайлан дипломат харилцаанд ашиглаж иржээ.

pic 8

1412 он – 14-р үеийн Арабийн нэвтэрхий тольд мөн криптографийн аргыг тодорхойлсон байдаг. Тэнд дурдсанаар орлуулгын арга дээр нэмээд шилжүүлэг /transposition/, давталттай орлуулгын аргыг ил бичвэрт хэрэглэх арга ажиллагааны хөгжлийн эхэн үеийг харуулсан байдаг.

15 дугаар зуун – Италид дипломат харилцаа өндөр хөгжиж эхэлсэний улмаас криптологи хурдацтай өөрчлөгдөж эхлэв.

1466 он – Италийн сэргэн мандалтын үеийн тэргүүлэгчдийн нэг Алберт /Leon Battista Alberti,/ “Modus scribendi in ziferas” номыг хэвлүүлсэн нь шифрийн талаарх асуудлыг хамарсан анхны өргөн хүрээний бүтээл байв. Түүнчлэн тэрээр анхны полиалфавет шифрийн аргыг нийтэлсэн юм. Алберт нь Ромд хамбын шүүхийн криптографийн /шифрийн/ асуудал эрхэлсэн нарийн бичиг байсан бөгөөд түүнийг хүмүүс “криптографийн эцэг” гэдгээр нь сайн мэддэг.

lion batti pic 11

1518 он – Германы хамба лам, шинжлэх ухааны өргөн мэдлэгт Тритхимиус /Johannes Trithemius/ “Polygraphia libri sex”-ын нэртэй криптологийн ном хэвлэгдэж гарсанаар  Герман дэлхий даяар яригдаж эхлэв.  Тэрээр полиалфавет шифрийн одоо ашиглагдаж буй тэгш өнцөгт орлуулгын таблец буюу стандарт хэлбэрийг бий болгосон юм.

 trithemius pic 12

1563 он – Италийн эрдэмтэн, математикч Порта /Giovanni Battista Porta/ “De Furtivis Literarum Notis” нэртэй шифрлэлтийн арга болон криптоанализийг агуулсан ном хэвлүүлэв.  Энэ нь орлуулгын шифр аргыг 2 үсгийн хослолоор нэг авиа, тэмдэгтээр илэрхийлэх диграф аргын /digraph/ анхны оролдлогыг агуулсан байв.

pic 9

Үргэлжлэл бий …

Таван жилийн турш нуугдмал  байсан програм

Таван жилийн турш нуугдмал байсан програм

Kaspersky Lab–ын мэргэжилтнүүд дотоод бүтэц, гүйцэтгэлийн хувьд маш сайн бэлтгэгдсэн, аль нэг…

Криптос 2014 тэмцээний бодлогууд

Криптос 2014 тэмцээний бодлогууд

Бодлого 1: Зохион байгуулалттайгаар машин хулгайлдаг бүлгийн тэргүүлэх гишүүн Блэйз Паскаль гэгчийн…

RSA Conference 2017

RSA Conference 2017

Криптографиас эхлээд орчлон ертөнцийн нууцлаг зүйлсийн талаар          …

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 168Энэ нийтлэлд :
  • 99677Нийт зочилсон:
  • 28Өнөөдөр:
  • 3Одоо байгаа: