КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 4

1979-2012 он хүртэлх

1979 он – Анхны АТМ (automatic teller machines)-д DES-ийг ашиглаж PIN кодыг шифрлэж эхлэв.

1 PIN DES

1982 он – Америкийн онолын физикч Ричард Фейнман /Richard Feynman/ квант компьютер /quantum computer/ -ийн онолын загварыг бий болгов.

2 quantum computer

 1984 он – IBM судалгааны компаний ажилтан физикч Чарлез Бэннэт /Charles H. Bennett/, Канадын криптографикч Гиллэс Брассард  /Gilles Brassard/ нар квант криптографи (BB84 портокол) гэдгийг тодорхойлов.

3 quantum cryptography

 1985 он – Итали, Америкийн компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн, электроникийн инженер Голдвассэр / Goldwasser /, Микали / Micali/, Ракофф / Racoff / нар үл мэдэгдэх процедур /zero-knowledge procedure/ хэмээн нэрлэгдсэн криптосистемийг танилцуулав.

4 zero knowledge procedure

 1986 он –  Вашингтоны их сургуулийн математикийн профессор Нэйл Коблитз /Neal Koblitz/, Америкийн Харилцаа холбооны судалгааны төвийн математикч Виктор Миллэр /Victor Miller/ нар нийтийн түлхүүрийн криптографид эллипслэг муруй /elliptic curves/ ашиглах санааг тус тусдаа санаачлав.

5 elliptic curve

 1991 он – Одоогоор Шанхайн их сургуулийн профессор, тухайн үед электроникийн инженер байсан Лай Сюэцзя /Xueija Lai/, Америкийн криптографикч Джеймс Мэсси /James Massey/ нар Швейцарт IDEA алгоритмийг/блок шифрийг загварчилсан/ бий болгов. Уг алгоритмийг PGP криптологийн програм хангамжид ашигладаг.

6 PGP IDEA

 1991 он – NIST  DSA-ийг цахим гарын үсгийн алгоритмаар сонгов.

7 NIST DSA 1991 он – Файлыг шифрлэж өндөр нууцлалтайгаар солилцох PGP (Pretty Good Privacy)- нээлттэй эхийн, үнэгүй програм хангамжийг компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Фил Циммермэн / Phil Zimmermann/ хөгжүүлэв. Энэ нь анхны гибред буюу холимог /симметр болон ассиметрик криптографийн холимог/ шифрлэлт байсан бөгөөд уг програмыг ихэвчлэн эцсийн хэрэглэгчид ашигладаг (өнөөдөр ч ашиглагдаж байна). Уг програмын үндсэн санаа нь цахим шууданг шифрлэхэд оршдог. (хожим S/MIME стандартад тусгагдсан.)

8 PGP zimmerman1994 он – Америкийн математикч Питер Шор /Peter Shor/ их бүхэл тоог задлаж (factorization of large integers) квант тооцоололыг тодорхойлох алгоритмийг бодож олов. Энэ нь цаашид квант тооцоололд олон төрлийн нээлтийг бий болоход  хурд нэмсэн олон талын ач холбогдолтой анхны шийдэл байв.

9 Shor big number

1994 оны 8 дугаар сар –Тухайн үеийн хамгийн анхны веб браузер Mosaic 1.0 –ийг гарсаны дараагаар  9 сар хүрэхгүй хугацаанд шифрлэлтийн протокол SSL1.0-ийг Netscape харилцаа холбооны компани гаргав. Үндсэндээ SSL шифрлэлтийг бүхий л браузерууд дэмжиж байв. HTTPS –ийн хэрэглээ өргөн болсон хэдий ч зөөвөрлөлтийн протокол SSLхязгаарлагдаагүй.

10 SSL

SSL and browser 1995 оны 10 дугаар сар – S/MIME  цахим шуудангийн аюулгүй байдлыг хангах стандарт механизмийн нийтлэг шаардлага RFC 1847 хэвлэгдэн гарав.  Энэ нь нийт цахим шуудан хэрэглэгчдэд их дэмжлэг үзүүлсэн. S/MIME (Secure/Multipurpose Internet Mail Extensions) –ийн үндсэн зарчим, агуулга нь цахим шууданг аюулгүй илгээх, хүлээн авах чанарт оршдог. Уг стандарт үндсэндээ Интернэтийн MIME стандартад тулгуурласан. S/MIME, SSL нь интернэтэд өргөн хэрэглэгддэг криптографийн протоколууд юм.

11 Smime RFC 1847

1998 оны 7 сарын 17 – Цахим эрхийг хамгаалах төрийн бус байгууллага EFF(Electronic Frontier Foundation)-ийнхан “Deep Crack” буюу DES эвдэгч хэмээн нэрлэгдсэн машинаар DES-ийн түлхүүрийг 56 цагийн дотор задлаж шифрлэсэн мэдээллийг тайлж уншсан байна. (RSA лабротарийн DES-ийн нууцлалыг тайлах II удаагийн уралдаан)

12 Des deep crack-1

 1999 оны 1 сарын 19 – Deep Crack and distributed.net хамтран DES-ийн түлхүүрийг 22 цаг 15 минутанд тайлж шифрлэсэн мэдээллийг тайлж уншив. ( RSA лабротарийн DES-ийн нууцлалыг тайлах III удаагийн уралдаан )

13 Des deep crack

 2000 оны 10 дугаар сар – 5 жилийн хугацаанд олон нийтийн дунд нээлттэй зарласан тэмцээнээс тодорсон Бельгийн криптографикчид Жоан Даемэн/Joan Daemen/, Винсэнт Раймэн/Vincent Rijmen/ нарын Rijndael алгоритмийг NIST-ээс DES алгоритмийн залгамж болгож AES /Advanced Encryption Standard/ гэж нэрлэв.

14 AES rjindal-1

14-1 AES rjindal

 2000 оны сүүл үе -Вейлийн хослол /Weil Pairing/ хэмээх IBE( identity based encryption- таних тэмдэгт суурилсан шифрлэлт нь онолоос илүүтэйгээр практик шинж ихтэй, илүү сонирхолтой арга барил) тэй адил цоо шинэ аргыг ашигладаг болов.

15 IBE

 2004 оны 8 дугаар сар – Crypto 2004 зөвлөгөөн дээр Хятадын судлаачид  хаш /hash/ функцүүдийн (MD5, SHA) бүтцийн сул талуудыг collision халдлагаар (collision attack) илрүүлж болохийг туршиж үзүүлэв. Сул тал нь илэрсэн хэдий ч эдгээр хаш функцүүдийг криптографийн бараг бүх протоколууд ашигласан хэвээр байна. Уг туршилтыг хийсэн Хятадын судлаачид туршилт болон онолын талаарх нарийн мэдээллийг олонд нийтэд ил болгоогүй.

16 Hash crack

 2005 оны 5 дугаар сар – Германы математикч Йенс Франке / Jens Franke/ RSA-200 (200 оронтой тоог үржигдэхүүнд задлах) их тоог 663 битэд задалсан байна.

17 RSA-200 2007 оны 4 дүгээр сар – Германы Драмстадийн техникийн их сургууль / TU Darmstadt /-ийн 3 судлаач утасгүй LAN сүлжээний шифрлэлтийн протокол WEP –ийг эвдэв. 2 минут хүрэхгүй хугацаанд уг сүлжээний өгөгдлийн урсгалыг барихад нийт ашиглагдаж буй түлхүүрийн 95 хувийг илрүүлсэн байна.

18 WEP break

2007 оны 8 дугаар сар – Олон сая машинд ашиглагддаг иммобайлизер /immobilizer/ буюу моторт тээврийн хэрэгслийг хулгайд алдахаас урьдчилансэргийлэх системийн алгоритмыг Crypto 2007 зөвлөгөөн дээр эвдэж үзүүлэв. Израйлын талаас оролцогч Эли Бихам, ОррДанхилмэн /Eli Biham, Orr Dunkelman/ нар 50 компьютерийн тооцоолын хүчээр тухайн систем бүхий дурын машины түлхүүрийг 48 цагийн дотор хувилах туршилтыг хийсэн байна.

19 car immobilizer2007 оны 8 дугаар сар – Ихэнх GSM гар утсанд ашигладаг A5/1 шифрлэлтийн алгоритмийг аюулгүй байдлын судлаачид Дэвид Халтон, Жошуа Лэки/David Hulton and Joshua Lackey/ нар эвдэв. “Харанхуйгаар аюулгүй байдлыг хангах” хэмээх тийм ч сайн бус уг эвдсэн арга нь хөдөлгөөнт сүлжээн дэхь богино хэмжээтэй  дуудлага, мессежийг энгийн компьютераар хялбархан шифрлэлж байгаа байдлыг ашигласан хэмээн бүрхэг байдлаар тайлбарлагддаг.

20 A5-1

 2007 оны 11 дүгээр сарын 2NIST-ээс хаш функцийн уралдаан (NIST hash function competition) зарлав.  Энэхүү уралдаан 2012 оны  10 дугаар сарын 2- нд дууссан бөгөөд Keccak нэртэй алгоритмийг сонгов. Guido Bertoni, Joan Daemen, Michaël Peeters, Gilles Van Assche нар зохиосон энэхүү функцийг уралдааны зорилго ёсоор SHA-3 гэж нэрлэв.

21 SHA-3 keccak  2007 оны 12 дугаар сар –Мянга мянган бүтээгдэхүүнд ашиглагдахаар хийгдсэн Mifare компаний нэг сая Mifare чип картны баталгаажуулалтын шифрлэлт эвдэгдэв. Хэдийгээр тэд энэ үйл явдалтай холбоотойгоор DES/3-DES алгоритмийг ашигласан шинэ загвар (Mifare DESFire) гаргасан боловч нааштай үр дүн үзүүлээгүй байна.

22 Mifare chip

2009 оны 12 дугаар сар –  Крис Пагэт, Карстан Нол /Chris Paget and Karsten Nohl/ нар A5/1 Cracking Project төслийн хүрээнд 2 терабайт санах ой эзлэх халдлагын солонгон хүснэгтийг /rainbow table/ үүсгэж  З сарын дотор нууцлалыг тайлсан байна. Ингэснээр A5/1 эвдэгдсэн нь эргэлзээгүйгээр тодорхой болсон юм.

23 A5-12009 оны 12 дугаар сар – Математикч Йенс Франке / Jens Franke/ RSA-768 (232 оронтой тоо) их тоог 768 биттэд задлав.

24 RSA-768

2010 он – Өргөн зурвасын тоон контентийн хамгаалалт High-bandwidth Digital Content Protection (HDCP)-дэхь мастер түлхүүр, PlayStation 3 консоль тоглоомын хамгаалалтын хувийн нэвтрэх түлхүүрүүд тусгай криптоаналитик аргад задарч  олон нийтэд ил болов. Үүнтэй холбоотойгоор  Symantec компани PGP Corp-ийг худалдаж авсан.

25 PS 3 HDCE

 2012 онNIST  SHA-3 криптогарфикийн хаш функцээр Кессак алгоритмийг сонгов.

26 SHA 3 keccak2015 он гэхэд NIST-ээс 80 битийн түлхүүрийг ашиглахыг болиулна.

Хакерын үзүүлбэр: Хуучин жирийн радио хэрэглэж смартфоны нууц түлхүүрийг хулгайлах тухай

Хакерын үзүүлбэр: Хуучин жирийн радио хэрэглэж смартфоны нууц түлхүүрийг хулгайлах тухай

Ухаалаг гар утасны нууцлагч түлхүүрүүдийг радио долгион баригч хэрэглэн техникийн аргаар хулгайлж…

Зууны нууцууд – “Нууц дайн” баримтат кино.

Энэ киног өнөөг хүртэл дэлхийн хамгийн нууцлагдмал сэдвийг олон нийтэд танилцуулж байснаар…

Оросын эх баригчид зөвхөн бодит мөнгийг хүлээн зөвшөөрнө

Оросын эх баригчид зөвхөн бодит мөнгийг хүлээн зөвшөөрнө

Cочигийн олимпийг тойрсон олон маргаантай асуудлуудын нэг нь тус олимпийг зохион байгуулахад…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 376Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: