КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

1917-1977 он хүртэлх

Криптологийн хувьд чухал ач холбогдолтой нээлтүүд ихээр хийгдсэн 1917-1977 оны хоорондох үйл явдлыг түүхэн цаг хугацааны дараалал болон холбогдох зургуудын хамт хүргэж байна.

1917 он – Дэлхийн I дайны үед холбоотон байсан АНУ-ын эмзэг талыг Английн нууц алба (өрөө 40-room 40) Зиммерманы цахилгаан холбооны  /Zimmermann telegram/ нууцлалыг тайлсанаар илрүүлэв.

zimmerman-1

1917 он – Америкийн AT&T –ийн ажилтан Вернам /Gilbert S. Vernam/  нэг чиглэлт /one-time-pad/, аюулгүй байдал сайтар хангагдсан криптосистемийг бий болгов.

 one time pad vernam

1918 он – Дэлхийн I дайны сүүл үед Германчуудын ашиглаж байсан ADFGVX шифрийг Францын криптоанализист, дэслэгч Пайнвин/Georges Painvin/ тайлсан байна. Энэхүү 2 алхамт шифрт эхний үе нь орлуулга шифр (үсэг бүрийг биграм/үсэг, үе, үгийн нэгдлээр бичигддэг хос/ хэлбэрийн дараалсан товчлууруудын тусламжтайгаар орлуулах) бол дараах үе нь уг биграмуудыг багануудад задлаж, задалсан багануудыг шилжүүлж өөрчлөх байдлаар шифрлэдэг байв.

ADFGVX1918 он – Германы электроникийн инженер Артур Шербиус /Arthur Scherbius/ анхны Энигма /Enigma/ машиныг зохион бүтээв. Тухайн цаг үед мөн эргэлдэгч /rotor/ шифр машин зохион бүтээгдэж байсан бөгөөд патентийг Александр Кох /Alexander Koch/, Арвид Дамм /Arvid Damm/ нар тус тусдаа эзэмшиж байв.

artur enigma

1920 он – Хожим АНУ-ын криптоанализийн эцэг хэмээн алдаршсан Виллиям Фрайдмэйн / William F.Friedman (1891-1969)/ Виженерийн шифрийн криптоанализийн статистик арга, Касискийн бие даасан аргыг хөгжүүлэв.

 friedman full

1921 он – Эргэлдэгч шифр машины /ротор машин/ зарчимд тулгуурласан анхны шифр машиныг Эдвард Хэберн /Edward Hebern/ зохион бүтээв.

 hebern-rotor

1922 он – Томас Жефферсоны хүрдэт шифрийн технологийг АНУ-д дахин нээсэн бөгөөд тэр цагаас хойш АНУ-ын усан цэргийн албанд хөгжүүлэн  Дэлхийн II дайны үед харилцаа холбоонд ашиглаж байв.

1923 он – Тухайн үеийн Энигма ротор машиныг Германы инженер Артур Шербиус улам боловсронгуй болгож Олон улсын Шуудангийн Конгресст танилцуулсанаар ашиглахад нээлттэй болгов. Шербиусийн үүсгэн байгуулсан “Chiffriermaschinen AG” компани түүний бүтээсэн Энигма машиныг дэлхий даяар худалдаалав.

ciffermanAG-full

 1929 он – Америкийн математикч Лестер Хилл / Lester S. Hill/ “Алгебрийн цагаан толгойн Криптограф” нэртэй бүтээл хэвлүүлэв. Хилл шифр хэмээн нэрлэгдсэн алгебрийн (үржвэр матриц) аргыг шифрлэлтэд хэрэглэх болов.

 hill cipher full

1940 он – Германы тагнуулууд бичил цэг ашигладаг болов.

 micodot

1940 он –Английн математикч, криптоанализист Аллан Туринг / Alan Turing / Полшийн математикч Реевскийн /Marian Rejewski/ бүтээсэн “тэсрэх бөмбөг”-өөс санаа авч Энигма машины нууцлалын аргыг тайлав.

 alan turing full

1941 он –  Япончуудын Сувдан эрэг /Pearl Harbor/-т хэрхэн халдах тухай шифрлэгдсэн мэдээлэл тайлагдав. Тухайн үед Америкийн армид ажиллаж байсан Виллиям Фрайдмэйнээр ахлуулсан баг Японы  “Purple” /цахилгаан механикийн зарчимт / машины нууцлалыг тайлсан байна. Олон түүхчид тэдгээр криптоаналистуудын гавьяагаар Дэлхийн II дайн нэг жилээр богиноссон гэж үздэг.

 purple machime

1948/1949 он – Америкийн математикч, электроникийн инженер Шаннон /Claude Shannon/ мэдээллийн онолд тулгуурласан математик загварчлалыг бий болгон “Нууцлалтай системүүдийн харилцаа холбооны онол” /Communication theory of Secrecy Systems/ нэртэй бүтээл гаргав. Тэрээр онолын үүднээс тайлагдашгүй шифр гэдгийг батлахын тулд тэдгээр нь one-time-pad буюу нэг чиглэлт байх зарчмыг хангадаг байх ёстой гэжээ.

 shannon otp

1973 он – Бэлл /David Elliott Bell/, ЛаПадула /Len LaPadula / нар Bell-LaPadula –ийн загвар нэртэй дүрмийг загварчлав. Уг дүрэм нь өгөгдлийн нууцлалыг хангах зорилгоор гаргасан нууц мэдээлэлд хандах дүрэм юм.

 bell lapadula model full

 bell padula model-2

1973-1975 он – Британы дохионы (техникийн) тагнуулын газрын ажилтан Эллис, Кок, Виллямсон / Ellis, Cocks and Williamson/ нар Британий засгийн газрын харилцаа холбооны удирдах газарт (GCHQ) нийтийн түлхүүрийн шифрлэлтийн /public-key encryption/ аргыг бий болгож өгөв. Уг нээлт нь 1997 оныг хүртэл нийтэд ил болоогүй байсан бөгөөд Америкийн криптологичид болох Мартин Хэллман / Martin Hellman/, Витфилд Диффи /Whitfeild Diffie/ нар дахин нээж олон нийтэд ил болгосон байна. Сүүлд Америк, Израйлын криптографикч, компьютерийн инженерүүд болох Рэвист, Шамир,Адлиман /Rivest, Shamir and Adleman/ нар нийтийн түлхүүрийн криптографик болгож хөгжүүлсэн байна.

 GCHQ-1

 GCHQ-2

1975 он – Diffie, Hellman нар нийтийн түлхүүрийн үйл ажиллагааг /public key procedures/ онолын хувьд эсрэгээр нь батлах боломжтой гэдгийг харуулав.

1976 он – Мартин Хэллман / Martin Hellman/, Витфилд Диффи /Whitfeild Diffie/ нар “Криптографийн шинэ чиглэл”- New Directions in Cryptography нэртэй бүтээлийг хэвлүүлэв. Уг бүтээлд криптографик түлхүүрүүдийг тараах шинэ аргын талаар бүрэн тусгасан бөгөөд түлхүүр тараах гэсэн криптографийн үндсэн асуудалд анхаарал хандуулсан байв. Одоо уг арга Диффи-Хэллманы түлхүүр солилцох протокол / Diffie-Hellman key exchange protocol/ гэдгээр олонд танигдсан.

DH protocol and book

1977 он – 1975 онд IBM компанид бүтээсэн DES(Data Encryption Standart)  буюу “Өгөгдөл шифрлэх стандарт”- ийг АНУ-ын стандарт шифрлэлтийн алгоритмаар сонгов.  NIST-ээс FIPS PUB-46 нэртэйгээр тус стандартыг батласан.

 DES1977 он – Роналд Рэвист, Ади Шамир, Леонард Адлеман /Ronald Rivest, Adi Shamir and Leonard Adleman/ нарын бүтээсэн аргыг RSA алгоритм буюу бүтээгчдийн нэрний эхний үсгээр нэрлэсэн алгоритиийг нийтэд танилцуулав. Энэхүү анхны нийтийн түлхүүр нь 20 дугаар зуун дахь криптологийн судалгаа шинжилгээнд хамгийн их хувь нэмэр оруулсан шинэлэг зүйл байсан бөгөөд практикт асар их ач холбогдлыг авчирсан.

RSA last

Үргэлжлэл бий…

Хэл шинжлэлийн криптограф гэж юу вэ? /linguistic cryptograph/

Хэл шинжлэлийн криптограф гэж юу вэ? /linguistic cryptograph/

Хэл шинжлэлийн криптограф гэж юу вэ? /linguistic cryptograph/ Мэдээ нууцлах гол гурван…

Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

АНУ-ын Дотоод аюулгүй байдлыг хангах газар, US-CERT –ээс жил бүрийн 10 дугаар…

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын газар /NSA-National Security Agency/ 60 жилийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 356Энэ нийтлэлд :
  • 99675Нийт зочилсон:
  • 26Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: