КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 2

2916656-3x2-460x3071585-1891 он хүртэлх

Та бүхэнд криптологийн үүсэл хөгжлийн 3000 жилийн үйл явцыг харуулсан жагсаалтыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад бид 16 дугаар зуунаас 19 дүгээр зууныг хүртэлх түүхэн үйл явдлыг хүргэж байна.

16 дугаар зууны сүүл үе – Франц криптоанализийн чиглэлээр тэргүүлж байв.

1577 он – Испаний захиаг тайлснаар Европын түүхэнд код тайлагч нэрээр алдаршсан Фламанд хүн Ван Марникс /Van Marnix/ гарч ирэв. Тэрээр Английг эзлэхээр  Нидерландаас илгээгдсэн Испани цэргүүдийн төлөвлөгөөг агуулсан нууц бичвэр бүхий захиаг тайлсан юм.

1585 он – Францын дипломатч Виженер /Blaise de Vigenère/ -ийн “Tractié de Chiffre” нэртэй 600 хуудас криптографийн ном хэвлэгдэн гарав. Тэрээр анхны автомат түлхүүртэй полиалфавет системийг зохиосон бөгөөд түүнийгээ “Le chiffre indéchiffrable”/ The indecipherable figure/- “Тайлагдашгүй хэлбэр” гэж нэрлэжээ. Хожим нь уг системийг түүний нэрээр “Виженерийн код” / Vigenère  code/ гэж нэрлэсэн. Уг код нь хүмүүсийн хамгийн сайн мэддэг полиалфавит алгоритм юм. Автомат түлхүүрийн санаа нь өнөөдрийн DES CBC болон CFB аргуудад ч уламжлагдсан байдаг.

vigenure 11586 он –   Английн хатан хаан Элезабет I –ийг  хороож түүний оронд Шотландын хатан хаан Мари Стюрдийг  хаан ширээнд залах Бабингтоны /Babington/ хуйвалдаан зохион байгуулагдав. Мари өөрийн хамсаатануудтай захидлаар харилцаж байсан бөгөөд “Британий нууц алба” тэдгээр захидлуудыг амжилттай тайлсанаар хуйвалдаанд оролцсон 6 босогч болон хатан Мари нарыг ялалсан юм. Бичвэр бүхий захидлуудыг Элезабетийн тагнуул замаас нь бариж түүнийгээ хувилан Элезабетийн төрийн нарийн бичиг Франсис Валсингхам /Francis Walsingham/-д илгээдэг байжээ. Валсингхам нь шифр, бичиг зохиолын мэргэжилтэн Плеф /Thomas Phelippes/-тэй холбоотой ажилладаг байсан тул түүгээр захиануудыг тайлуулсан байна.

babington plot 217 дугаар зууны үе – “Хар танхимууд”/black chambers/ хэмээн нэрлэгдсэн үе эхлэв. Ихэнх засгийн газрууд өөрсдийн гэсэн код тайлагч нартай болсон ба тэдгээр нь нэр төрлийн / nomenclature/ кодуудыг системтэйгээр эвдэж байв.

1623 он – Бэкон /Sir Francis Bacon/ cтеганографийн / steganography / аргыг бий болгов. Тэрээр нууцлах бичвэрийн үсэг бүрийг “А” эсвэл “B” үсэгнүүдийг олон янз болгож 5-аар нь групплэсэн тэмдэгтүүдээр солих байдлаар бичлэгийн хэлбэрийг өөрчилдөг байв. Энэхүү цаг үеэсээ түрүүлсэн аргыг бид өнөөдөр 5 битийн бинар шифрлэлт гэж нэрлэдэг. Одоо уг аргыг стеганографийн арга буюу зурганд мэдээлэл нуух хэлбэрээр өргөн ашиглаж байна.

bacon cypher1628 он – Россигнол /Jean Antoine Rossignol/ нь бүх цаг үеийн анхны криптоаналист болсон бөгөөд Huguenot-ын өрнүүлсэн Realmont-ын бүслэлтийг дайсны талын нууц бичвэрийг Россигнол тайлсаны ачаар Францын арми давж чадсан байна. Энэ үеэс хойш цэргийн байгууллагад криптоаналистийн орон тоо хөдлөшгүйгээр бий болов.

 rossignel

1700 он – Оросын царь 2000-3000 үе, үгтэй асар том кодын хүснэгтийг ашиглаж мэдээллээ шифрлэдэг болов.

 Tsari cipher1795 он – Жефферсон /Thomas Jefferson/ олонд “хүрдэт шифр” /wheel cipher/ гэж танигдсан цилиндр хэлбэртэй шифр төхөөрөмжийг зохион бүтээв. Тэгэхдээ Жефферсон уг төхөөрөмжийг огт ашиглаагүй, тэгэсгээд мартагдсан тул тухайн үед олон нийт уг төхөөрөмжийн талаар юу ч мэдээгүй байна. Тухайн цаг үед хэд хэдэн газарт уг цилиндр хэлбэрт шифр төхөөрөмжийг дахин зохион бүтээсэн байдаг.

jefferson wheel

1854 он – Тухайн үеийн английн математикч, профессор Баббэйж /Charles Babbage/ “хүрдэт шифр”-ээс жижиг хэмжээтэй цилиндр хэлбэрт шифр төхөөрөмжийг бүтээв. Уг төхөөрөмжийг бүтээснээр энэ цаг үеийн хувьд хамгийн сул, энгийн шифр (тухайн цаг үедээ тайлагдашгүй шифр гэж нэрлэгдээд байсан) болох Виженерийн автомат түлхүүрт шифрийг тайлах/криптоанализ хийх/ анхны аргыг олов. Түүний уг нээлт 20 дугаар зууныг хүртэл олон нийтэд ил болоогүй байсан юм.

 babbage machine

19 дүгээр зууны үе –  A.C. Doyle, J.Verne, E.A.Poe-ийн уран зохиолд криптологи тусгагдав.

 novels

1854 он –  Английн физикч Вэйтстон /Charles Wheatstone/ 5×5 матриц хэлбэрээр ажиллах шифр аргыг бий болгов. Түүний найз  барон Пелефэйр /Lord Lyon Playfair/ уг бүтээлийг Викторийн Английн /Victorian England/  дипломат болон цэргийн харилцаанд нэвтрүүлсэн байна. Хожим олонд Пелефэйр шифр /Playfair cipher/ гэдгээр танигдсан.

 playfair

1863 он – Пруссийн хошууч Касиски /Friedrich Kasiski (1805-1881)/ “тайлагдашгүй” хэмээн нэрлэгдсэн Виженерийн шифрийг тайлж болох криптоанализийн статистикийн аргыг бий болгосон.

 vigenere breaker

1883 он – Голландын хэл судлаач, криптографикч  Керкгоффс / Auguste Kerckhoffs / “La Cryptographie militaire” буюу “Цэргийн криптографик”  нэртэй бүтээл гаргав.  Энэ нь криптографийн цаашдын хөгжил, чиг хандлага болох цахилгаан холбооны үеийн асуудлуудыг багтааж байв. “Керкгоффсийн зарчим” буюу алгоритм шаардахгүйгээр зөвхөн хувийн түлхүүр ашиглаж шифрлэх аюулгүй байдлын үндсэн шаардлага болсон  аргыг тэрээр бий болгов.

 kerkoff

1891 он – Францын хошууч Базирис /Etienne Bazeries/ урьд бүтээгдэж байсан цилиндр хэлбэрийн шифр төхөөрөмжтэй адил зарчимаар ажиллах Базирисийн / Bazeries/ цилиндр нэртэй төхөөрөмж бүтээв. 1901 онд тэрээр уг бүтээлээ олонд дэлгэснээр Францын арми уг төхөөрөмжийг хэрэглэхээ больсон.

bazzaries

Үргэлжлэл бий …

Шифрийн програм зохиосон 16 настай хүү Ирландын хамгийн шилдэг залуу эрдэмтэн боллоо

Шифрийн програм зохиосон 16 настай хүү Ирландын хамгийн шилдэг залуу эрдэмтэн боллоо

16 настай Дублин оюутанг Ирландын хамгийн залуу шилдэг эрдэмтнээр тодрууллаа. Теренур Коллежийн…

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Эдвард Снөүдэний үйлдэл террорист байгууллага болох АлКайдагийн харилцаа холбоондоо шифрлэлтийн стандарт арга…

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

МЭӨ 1900-1563 он хүртэлх Криптологийн түүхэн цаг хугацааг эрт эдүүгийн үүслээс  эхлээд…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 123Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: