Криптографи сонирхогчдын заавал үзэх кинонууд

Криптографи, шифртэй холбоотой кино хайр дурлалын сэдэвт кинонуудтай адил  элбэг байхгүй ч   энэ агуулгаар мэдээлэл өгдөг цахим хуудсын хувьд та бүхний мэдлэг, уран сайхан төсөөлөлд дусал нэмэх доорх 9 киног танилцуулж байна.

  1. Sneakers (1992)

Компьютер ашиглах, сайн дураараа тагнуул хийдэг байдлаараа мэргэшсэн тэрс үзэлтнүүдийн бүлэг засгийн газраас зохион байгуулсан код тайлах дээд төвшний  технологийг хулгайлах ажиллагаанд оролцоно. Харин тэрхүү өндөр технологийн төхөөрөмжийг бүтээгч учир битүүлгээр алагдаж улмаар уг бүлэг энэхүү хэргийн хамгийн том сэжигтэн болох бөгөөд өөрсдийн нэрийг цэвэрлэх хэрэгтэй болно.

2.The Da Vinci Code (2006)

Луврын музейн эрхлэгчийг алсан хэргийг илрүүлэхээр ажиллах явцдаа олон зуун жилийн өмнөх хаалттай зан үйл, хуйвалдаан тэдгээрийн нууцыг тайлна. Хохирогчийн ач охин болон үсэг, тэмдэг судлаач Роберт Лондон нар энэхүү хэрэгт сэжиглэгдэн  мөрдөгчдөд хөөгдөхийн зэрэгцээ өвөөгийнхөө нууцалж үлдээж чадсан далд утга агуулгатай зүйлсийн зангилааг тайлж хэргийг илрүүлнэ.

3.Zodiac (2007)

Зодиак хэмээн өөрийгөө нэрлэсэн цуутай цуврал алуурчны тухай бодит явдлаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл. Зодиак нь хүний амь бүрэлгэх, үнэнийг эрэлхийлэх гэсэн 2 зүйлд л таашаалтай ханддаг нэгэн. Харин энэ хэргийг илрүүлэх ажилд Сан Францискогийн шог зураач донтож өөрийнхөө сонирхолоор мөрдлөг хийж эртний бичвэр, шифр, криптографийн талаар судална.  

4.The Imitation Game (2016)

1951 оны зун Британы эх баригчид математикч, криптоанализич мөн дайны баатар гэгдэх Алан Турингийн гэрт орж нэгжлэг хийн улмаар түүнийгээ орон байрны хулгай гэж харагдуулна. Харин тэд эцэстээ энэ увайгүй үйлдлээ сайн нууж чадалгүй Аланд баригдах ба энэхүү байдлаа булзааруулахаар түүнийг ижил хүйстэнтэйгээ явалдагч хэмээн хэрэг үүсгэж буруутгана. Энэ явдал нь эцэстээ орчин үеийн тооцооллын хамгийн чухал төлөөлөгч Алан Турингийг хүнд байдалд оруулна. Хэл шинжээч, шатрын аварга, тагнуулын оффицерууд, төрөл бүрийн эрдэмтэдээс бүрдсэн группыг гайхалтай удирдаж Дэлхийн II дайны тайлагдашгүй хэмээн нэрлэгдэж байсан Энигма машиныг эвдэж олон зуун сая хүний амь насыг аварсан нэгний ажил, амьдралын түүхийг өгүүлнэ.  

5.U-571 (2000)

Дэлхийн II дайны үеэр америкийн тагнуулчид германы шумбагч онгоц живж буйг олж мэднэ. Харин тэрхүү үйлтэй онгоц өндөр төвшинд мэдээллийг нууцлаж илгээх үүрэгтэй шифр төхөөрөмж болох Энигма машиныг авч явсан байв. Ажиллагаатай Энигма машин олж авах нь Холбоотны дайны хувьд үнэлж барашгүй чухал зүйл учраас АНУ тус машиныг олзлохоор шумбагч онгоцоо илгээнэ. Энэ үед шумбагч нь живж байна гэх хэцүү мэдээг Германы зэвсэгт хүчнийхэн аль хэдийнэ олж мэдэн өөрсдийн залуусыг аврах ажиллагааг зохион байгуулна.         

6.Wind talkers (2002)

АНУ-ын тэнгисийн цэргийн 2 дайчин дэлхийн 2 дугаар дайны үед Навахо тэнгисийн цэргүүдийг хамгаалах үүрэг хүлээнэ. Учир нь Навахо цэргүүдийг  өөрсдийнх нь төрөлх хэлээр харилцуулан дайны үеийн харилцаа холбооны нууцлалыг хангах арга сэдсэн байна. Тухайн үедээ уг харилцаа холбоо нь тайлагдашгүй радио шифр байсан тул харилцагч цэргүүдийн аюулгүй байдлыг өндөр төвшинд бэлтгэгдсэн цэргүүд хамгаалах шаардлагатай болсон.

7.National treasure (2004)

Бэнжамин Франклин Гэтс (Benjamin Franklin Gates) бол түүхч эртний бичвэр судлаач бөгөөд түүхийн үнэт зүйлийн эрэл хайгуул хийх дуртай нэгэн. Өвөө нь бага байхаас нь эхлэн олон сонирхолтой түүхүүд ярьж өгдөг байсан нь ийнхүү үндэсний баялагийн хайгч болоход хүргэжээ. Найзынхаа тусламжтайгаар баялаг эрдэнэсийн сангийн газрын зураг АНУ-ын тусгаар тогтнолын бичигт байгааг олж мэднэ. Тусгаар тогтнолын тунхаг бичиг дэхь тэрхүү мэдээллийг хэрхэн олж авах хийгээд үндэсний баялагийг олж илрүүлэх нь киноны гол үйл явдал болно.   

8.National treasure : Book of Secrets (2007)

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линколины аллагад гэр бүлийнхэн нь оролцоогүй гэдгийг батлахын тулд Бенжамин Гэтс бүх чадлаараа хичээнэ. Тэрээр Жон Вилкис Бүүтын өдрийн тэмдэглэлд үлдсэн сэжүүрүүдийг ашиглан бүхий л нууцыг тайлахыг оролдоно.

9.Enigma(2001)

1943 оны гуравдугаар сар буюу дэлхийн 2 дугаар дайн ид хүчээ авч байсан үеийн бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл. Bletchley Park дахь криптоанализчдад нэгэн асуудал тулгарах бөгөөд энэ нь Нацист германуудын шумбагч онгоцнууд кодын номны оронд ашиглаж эхэлсэн Энигма шифр машины нууцлалыг тайлах явдал байв. Хэдийгээр Английн код тайлагчид германы “Shark” шифрийг өмнө нь эвдэж байсан боловч тэнгисийн цэрэгт өргөнөөр ашиглагддаг тагнуулын дохио, тэмдэгтээс өөр бүтэцтэй шифр машинаар нууцалсан шифр мэдээ, төхөөрөмжийг тайлах хэрэгтэй болно.    

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 19Энэ нийтлэлд :
  • 87360Нийт зочилсон:
  • 57Өнөөдөр:
  • 0Одоо байгаа:

САНАМСАРГҮЙ МЭДЭЭ

стеганографи

стеганографи

Зурган файлд нууц мэдээ оруулах тухай… Мэдээллийг нуух аргачлыг…

“Simplocker” гар утасны файл барьцаалагч вирус

“Simplocker” гар утасны файл барьцаалагч вирус

Бид өмнөх нийтлэл болох “Cryptolocker нэртэйбарьцаалагч вирус илрэв” –д…