Криптографийн шинэ амжилт

EPFL (Францын Компьютер, харилцаа холбооны шинжлэх ухааны сургууль- IC school гэж нэрлэнэ) болон Leipzig (Германы мэдээллийн технологи, харилцаа холбооны их сургууль) -ын хамтын ажиллагааны хүрээнд криптографийн салбарт шинэ амжилтыг тогтоолоо. Энэхүү судалгааны баг өндөр төвшний математик арга, их хэмжээний тооцооллын хүчийг ашиглан RSA алгоритмд ашиглаж буй харьцангуй өндөр оронтой түлхүүрийг эвдэж чадсан байна.

Криптографийг мэдээллийг нууцлах арга хэрэгсэл гэдгийг хүмүүс хэдийнээ мэдэх бөгөөд энэ нь математик, компьютерийн шинжлэх ухааны хавсрага салбар билээ. Криптографи нь бидний ашиглаж буй сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагааны зарчмыг хангахад хамгийн чухал үүрэгтэй. Нууц үг, зээлийн карт, цахим шуудан зэргийг интернэт сүлжээгээр дамжуулахаасаа өмнө тэдгээрийг хакер болон бусад этгээдэд олзлогдохоос сэргийлэн криптографик аргаар нууцлал, аюулгүй байдлыг нь хангадаг. Маш олон криптографийн аргууд шийдвэрлэхэд хүнд математикийн бодлогууд түүний өргөтгөл дээр суурилдаг ба энэхүү аргаар үүсгэгдсэн шифр алгоритмыг эвдэхэд маш хүндрэлтэй хэдий ч тэдгээр нь огт тайлагдахгүй гэсэн үг бас биш юм.

Харин хүнд хэцүү гэж тодорхойлогдох математикийн өгөгдлийг Leipzig их сургууль болон IC сургуулийн математик, компьютерийн ухааны эрдэмтэдийн баг тайлж шинэ амжилт гаргасан байна. Тэдгээрийн энэхүү өгөгдөл нь нийлмэл бодлогыг шийдэх дискрет логарифмын бодлого дээр тодорхойлогддог аюулгүй интернэт харилцаа холбоо тэр дундаа https, VPN (Virtual Private Network) холбоотой.

Дискрет логарифмийн бодлогыг бодох үндсэн зарчим нь том тоог анхны тооны үржвэрээр илэрхийлэх явдал юм. Жишээлбэл бага тооны хувьд 15-ийг 3 болон 5 –ын үржвэр болгон задлаж болох боловч том хэмжээтэй тооны тухайд ийнхүү үржвэрт задлаж тавих нь хэт хүнд асуудал болдог.  Энэхүү шинэ амжилтын тухайд 232 оронтой 768 биттэй тэнцэх тоог нилээд хугацаа зарцуулсаны эцэст задалж чадсан байна. Хэдийгээр интернэт харилцаанд ашиглаж буй ихэнх криптографийн аргууд эрдэмтдийн задалсан гэх энэхүү тооноос урт шифрлэлтийн түлхүүр ашиглаж байгаа ч уг задарсан гэх тоотой ижил урттай түлхүүр бүхий хуучны олон шифр системүүд одоо ч гэсэн ашиглагдаж байна. Интернэт дэх шифрлэлтийн энэхүү түлхүүрийг задлахад судлаачид 300 гаруй компьютертэй тэнцэх 3500 цөм (core) –ийг 1.5 жил гаруй хугацаанд ажиллуулсан байна.   Францын IC их сургуулийн Криптологи Алгоритм Лабораторийн профессор Аржэн Лэнстра хэлэхдээ “ Бид уг задаргааг хийснээр одоогийн ашиглаж буй систем аюулгүй байдлын түвшинг сайн хангаж байна гэдгийг мэдсэн.” гэсэн байна. Задалсан тоо болох 232 оронтойгоос илүү урт түлхүүртэй шифр системүүдийн хувьд эвдэх асуудал улам л хүндрэлтэй,  цаг хугацаа их шаардахаар харагдаж буй ч ирээдүйд бий болох алгоритм, тооцон бодох төхөөрөмжийн хүчин чадлыг бид одоогоор урьдчилан таамаглах боломжгүй билээ. Мэдээллийг нууцлах өөр нэг арга нь эллипслэг муруй дээрх дискрет логарифмийн бодлого бөгөөд үүнийг аль хэдийнэ шифрлэлтийн арга болгон ашиглаж байна. Одоогоор энэ аргыг ашигладаг мэдээлэл нууцлах системийг эвдэх үр дүнтэй математик аргачлал олдоогүй байгаа юм.

Судлаачид Криптографийн арга техникийн хэрэглээ болон онолын талаар хэлэлцдэг Еврокрипт 2017 (Eurocrypt 2017, энэ жил 5-р сард Парист зохион байгуулагдсан) олон улсын хуралд уг ажлынхаа ( Дискрет логарифмийн 768 битын анхны тоон талбарын тооцоолол) үр дүнг танилцуулсан ба хурлын шилдэг өгүүлэлийн шагналыг хүртжээ.

Дашрамд дурдахад дэлхийд нээлттэй, шагналын сан өндөртэй бодлогод энэхүү RSA –ын 768 бит урттай 232 оронтой тоог анхны тоон үржвэрт задлах асуудал орж байсан юм. Задаргааг олсон тохиолдолд 50,000 доллар авахаар үнэлэгдсэн байжээ. Цаашид ч ийм төрлийн бодлогын цуваа тасрахгүй бөгөөд RSA-896(270 оронтой тоо)-ыг 75,000 доллар,  RSA-1024(309 оронтой тоо )-ыг 100,000 доллараар үнэлсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Эх сурвалж:  www.actu.epfl.ch

 

 

Шинээр гарах крипто мөнгө маргаан дагуулав

Шинээр гарах крипто мөнгө маргаан дагуулав

     Биткойны гялалзсан их амжилтын дараагаар түүнтэй төстэй олон төрлийн крипто мөнгө…

Бодлого– 2. 9~12-р анги

Нагоныд байгаа суурин тагнуулч Гарривас тагнуулчтайгаа мэдээлэл солилцдог. Бүх мэдээллийг өмнө тодорхойлж…

ОХУ-ын криптографийн үүсэл хөгжлийн тухай

ОХУ-ын криптографийн үүсэл хөгжлийн тухай

Орос орон дахь криптографийн үүсэл Эртний орос оронд ны үед буюу 1530-1584 онд…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 39Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: