Криптографийн онлайн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Capture

 “Криптос” нэртэй код тайлах (шифрлэгдсэн мэдээг түлхүүргүйгээр тайлах) уралдааныг Вашингтоны их сургууль, Орегоны их сургуулийн математикийн профессорууд болох Стюард Боерисма, Чераль Бивер нар нь нууц бичиг, шифр, криптоанализ, кодлогдсон мэдээ сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Тэмцээнд оролцогчид товч агуулга бүхий шифрлэгдсэн мэдээг тайлж эх мэдээллийг гаргаж авахын тулд хоорондоо өрсөлдөнө. Зохион байгуулагчдийн зүгээс их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг уг тэмцээнд түлхүү оролцуулах хүсэлтэй байгаа ч ахлах сургуулийн сурагчид хамрагдаж болно гэсэн байна. Түүнчлэн энэхүү тэмцээн нь онлайн хэлбэрээр явагдах тул криптограф сонирхогч оюутан залууст дэлхийн хаанаас ч оролцох боломж нээлттэй юм. Төгсөх курсын оюутнууд ганцаарчилсан болон багийн (3 хүртэлх хүн) гэсэн бүрэлдэхүүнээр оролцож болно. Харин тэдгээр оролцогчид заавал бүртгүүлж тэмцээнд оролцох эрх авах ёстой.  Өнгөрсөн жил энэхүү тэмцээн зохиогдоход 100 гаруй оролцогчид хамрагдсан байна. www.cwu.edu/math/kryptos сайтад зочилж өмнө жилийн оролцогчдын туршлага, даалгаврын шийдэл зэргийг харж болох ажээ. Сонирхуулахад тэмцээнийг зохион байгуулж буй математикчдын хувьд хүнд хэцүү даалгавар өгч компьютерийн хүчин чадлаар нууцалсан мэдээг тайлуулахаас илүү зарим хүний хувьд жаахан уйтгартай л биш бол хөгжилтэй байж болох харандаа цаас ашигласан тайлах арга ажиллагааг чухалчилж байна. Учир нь шифр, код тайлах процесс гэж чухам юу болох, хэрэгцээ шаардлага нь юундаа байна гэдгийг оюутан залуучуудад ойлгуулах нь уралдааны гол зорилго юм. 2014 оны уг тэмцээн энэ сарын 10 –ны өдөр буюу  /америкийн цагаар  04.11 ны шөнө 04 цагаас эхлэнэ/ өнөөдөр эхлэж 04.14 ны /мөн америкийн цагаар 04.15 ны шөнө 04 цагт дуусна/ 16 цаг гэхэд өгөгдсөн даалгаврын шийдлийг илгээсэн  байхаар хугацааг товлосон байна. Энэхүү тэмцээнийг Америкийн математикийн нийгэмлэг ивээн тэтгэж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлтэй холбоотой асуудлыг www.cwu.edu/math/kryptos хаягаар орж аваарай. Мөн манай сайт дараагийн мэдээндээ тус тэмцээний даалгавар, өгөгдлийн талаарх мэдээллийг хүргэх болно.

2013 оны тэмцээнд ирсэн 3 даалгавар:

chal 1

chal 2chal 3 -1chal 3-2

Орос биткойнтой адил криптомөнгө ашиглана

Орос биткойнтой адил криптомөнгө ашиглана

Оросын  Сбербанкны тэргүүн Герман Гриф Орос улс тун удахгүй биткойнтой адил мөнгөн…

Нууц биш нууц буюу Сноуден

Нууц биш нууц буюу Сноуден

Нөгөөх л үнэнтэй холбоотой асуудал. Энэ зуны халуун өдрүүдээр дахин босч эхэллээ….

NSA хэрхэн ажилладаг вэ?

NSA хэрхэн ажилладаг вэ?

Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалах яамны Үндэсний аюулгүй байдлын агентлаг (National Security…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 206Энэ нийтлэлд :
  • 106119Нийт зочилсон:
  • 2Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: