Криптограм

          Walker_Cryptogram_Answers

      Криптограм гэдэг нь шифрлэгдсэн богино хэмжээтэй таавар юм. Ерөнхийдөө шифр ашиглан нууцалсан гараар тайлж болох нууц бичвэр юм. Орлуулга шифрийн давтамж, зүй тогтолыг ашиглан үсэг бүрийг ялгаатай тоо эсвэл үсгээр солих байдлаар хийгдсэн байна.  Нууцалсан бичвэрийг /криптограм/ цорын ганц эх бичвэртэй адил байхаар тайлах ёстой. Ганц орлуулгын арга гэхгүйгээр сонгодог шифрийн аргуудыг ч ашиглана. Тухайлбал номон шифрлэлт /book cipher/ буюу тухайн нууцлах мэдээллийг номын гарчиг, бүлэг, хэсэг зэргийн тусламжтайгаар шифрлэх арга юм.  Мэдээж криптограмийг хэн нэгнээр таалгах, зугаа цэнгэл, чөлөөт цаг өнгөрөөх хэлбэрээр анх үүсгэж бий болгоогүй. Криптограмийг цэрэг дайны болон хувийн мэдээллийг нууцлах зорилгоор ашиглаж ирсэн. Анх криптограмийг энтертайнмэнт зорилгоор буюу хүмүүсийн оюун ухааныг сорих тоглоом гэдгээр дундад зууны лам нар дэлгэрүүлж эхэлжээ. Харин XIX зуунд Эдгар Аллен По криптограмийг сонин, сэтгүүлд хэвлэж олны хүртээл болгож эхэлсэн байна.  Ном, сонин, сэтгүүлд хэвлэгдсэн эдгээр нууц бичвэрүүд хүний сонирхолыг ихээр татаж оюун ухаан сорих нууц бичвэрүүд улам боловсронгуй болсоор байна. Угаас хүмүүн бид нууцын эрэлчид хойно…

           Энэ удаад хүүхэд багачууд, криптографи сонирхогчиддоо зориулаад “Криптограм таавар” буюу нууц бичвэр тайлах хөгжилтэй, оюун шаардсан тоглоомуудыг оруулж байна. Доорх холбоосуудаар орж тоглоорой.

cryptogram-puzzle-game-1Тоглох 

cryptogram

Тоглох

cryptogram 1

Тоглох

Үүнээс гадна андройд болон Iphone-д зориулсан утас, таблетны төрөл бүрийн аппликэйшнүүд байна.

application

Дараагийн дугаарт дайны үеийн криптограммуудын талаарх мэдээллийг оруулна…

Шифрлэлтийн сайн, муу тал

Шифрлэлтийн сайн, муу тал

Өнгөрсөн жил гэхэд та бидний чихэнд шифрлэлт гэдэг үгийг ханатал ойлгуулахаар олон…

Байгаль дээрх математик

Байгаль дээрх математик

Бид өмнөх нийтлэл, мэдээллүүдээр математикийн гоо сайхан хийгээд амьдрал дээрх хэрэглээ, оршин…

OpenSSL дахь согог

OpenSSL дахь согог

 Довтлогчид олж авсан хувийн түлхүүрүүдийг эмзэг өгөгдлийг тайлахад ашигладаг. Холбоотой мэдээ:Өгөгдөл шифрлэх…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 81Энэ нийтлэлд :
  • 105912Нийт зочилсон:
  • 41Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: