КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-4

 

computer-word-collage-10978734Энэ удаагийн цувралаар анхны электрон компьютер, транзистор, онгоцны удирдлагын системд ашигласан компьютер зэргээс эхлээд орчин цагийн ширээний болон зөөврийн компьютерийн хөгжлийг харуулсан мэдээллийг хүргэж байна.

1946 он – Анхны электрон тоон компьютер

ENIAC гэсэн нэртэй анхны  компьютер 1946 онд ажиллагаанд оров. Энэ компьютер вакум дэн, унтраалга болон гадаад холболтыг  ашигладаг байв. ENIAC 1950 онд шинжлэх ухааны тооцоололд өргөнөөр хэрэглэгдэж байсан. 19000 электрон ламп /вакум дэн/-тай 30 тон жинтэй тус компьютерийг Пенсилванийн их сургуульд Жон Мокли, Жон Экэрт нар бүтээсэн юм.

eniac eh

1946 он – Дотоод програмтай компьютерийн төсөл

ENIAC бэлэн болохоос өмнө түүнийг  бүтээхэд оролцогч Жон Фон Ньюман EDVAC буюу дотоод програмтай компьютерийг хийх ажлыг эхэлсэн. Уг компьютерийг бүтээх санаа 1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн их сургуульд хичээлийн хөтөлбөрт оров.  Үндсэн зарчим нь програмыг цэнэгтэй релед хадгалаж өгсөнд байв. Энэ машин 1952 онд бэлэн болсон.

 Edvac1

1947 он – Анхны транзистор

Джон Бардин, Уолтер Браттайн  Вильям Шокли нар Белл лабораторид анхны транзисторыг зохион бүтээв.Энэ бүтээл нь компьютерийг илүү хурдан, бага хэмжээтэй болгов. 1956 онд транзисторыг бүтээгчид Нобелийн шагнал хүртсэн юм.

 transistor

1949 он – Анхны хадгалсан програмтай компьютер

EDVAC-­ын лекцийг сонсогч Морис В.Вилкес гэх залуу Кембриджийн EDSAC компьютерийг хийж эхлэв. Энэ компьютер нь анхны бүх үйл ажиллагаа нь програмаар зохицуулагдаж ажилладаг компьютер болов. Уг компьютер бэлэн болохоос өмнө CRT Memory зохиогдсон байсан нь чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

EDSAC

 1949 он – Анхны цэнэгт санах ой

1940 онд Джей Форрестер илүү найдвартай санах ой бүтээх санааг гаргаж түүн дээрээ ажиллаж байв. Электрон ламп удаан ажиллагаатай бөгөөд хурдан шатаж байсан нь хамгийн хүндрэлтэй  асуудал байсан тул Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд оруулахыг санал болгосон. 4 жилийн дараа Форрестерын бүтээсэн  Whirlwind компьютер ажиллаж эхлэв.

 anhnii tsenegt sanahoi

1950 он – Анхны интерактив цагтай компьютер

Джей Форрестер Wirldwind компьютерийг CRT­-ийн бодит цагийн хэмжүүртэй уялдуулах оролдлогыг хийв. Энэ нь анхны цэнэгт санах ойтой компьютер болов. Ийм компьютерийн туслалцаатайгаар 1958-­1983 дундуур Америкийн агаарын довтолгооноос хамгаалах SAGE системийг бүтээсэн байна.

 sage com

1951 он – Зах зээлд гарсан анхны компьютер

1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт “Мелчи” компьютерийн корпорацийг байгуулж, 1951 онд Нортроп ба Хүн амын тооллогын газарт анхны UNIVAC компьютерийг худалдаалав. Энэ компьютерууд нь тооцооллын  ганц  чухал хэрэгсэл болж байв.Үүнийн дараа компани Ремингтон Рэнд компанид худалдагдаж Сперри Ранд нэртэй болов.

 UNIVAC 111

1951 он – Анхны микропрограмын санаа

EDSAC-­ийг зохион бүтээгч Морис Вилкс анхны микропрограммын санааг гаргасан юм. Энэ нь 1960 онуудын эхээр хэрэгжиж эхэлж, микрокомпьютер ба компьютерийн системийг бий болгоход замыг нь нээж өгжээ.

 microprogramm

1954 он – Анхны  транзисторт компьютер

TRADIC компьютерийг анх удаа 800 ширхэг транзисторыг ашиглаж Белл лабораторид бүтээв. Энэ нь компьютерийн хөгжлийн шинэ үеийг илтгэсэн компьютер болов. Тус  компьютерууд  агаарын тээврийн хэрэгсэлд  ашиглагдаж эхлэв.

 tradic

1956 он – Анхны RAM­-ын систем

RAMAC 305 компьютер нь анхны  RAM хэрэглэсэн компьютер болов. Энэ компьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын хурдтай ажиллаж байв.1962 онд сольдог дискийн санаа бий болсон.

 ramt all

1957 он – Анхны өндөр төвшний програмчлалын хэл

Компьютерийн програмчлалын анхны хэл FORTRAN автомат програмчлалд зориулагдаж бүтээгдсэн байна. Джон Бакусын удирдлага доор IBM корпораци анхны өндөр төвшний инженер, математикч нарт зориулсан програмыг бий болгосон юм.

 fortran

Орчин үеийн ширээний компьютер

IBM-ын 1981 онд бүтээсэн компьтерүүд нь орчин үеийн компьютерийн хэв загварыг тодорхойлсон хэвээр байна. Тэдгээр компьютерүүдийн дотоод хүчин чадал байнга өсөн нэмэгдэж, санах ойн технологи нь өдөр өдрөөр сайжирч, програм хангамжийн дэвшилтэд хувилбарууд бий болсоноор үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт шинэчлэгдэн өнөөдрийн бидний хэрэглээнд чухал байрыг эзлэж байна.

 worksrtation

Орчин үеийн зөөврийн компьютер

Цахилгаан техник хэрэгсэл, компьютерийн үндсэн болон нэмэлт хэрэгслийн овор хэмжээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн багасахын хэрээр бидний амьдралд зөөврийн компьютерийг олон төрлийн өвөрмөц шийдэлтэйгээр хэрэглэх боломж бий болсон. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц,  ажиллагаа сайтай нэмэлт тоноглол, оптик-соронзон хадгалах санах ойтой зөөврийн компьютерүүд  дэвтрээс ч бага зай эзэлж байна.

 notebook

Үргэлжлэл бий…

Аюулгүй байдлын криптографик шийдэл

Аюулгүй байдлын криптографик шийдэл

Програм хангамжийн дархлаажуулалтын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Metaforic компани BOYD (Bring Your Own…

Бяцхан математикчдад

Бяцхан математикчдад

Хүүхэд багачууддаа зориулав Криптографикийн суурь бол математик юм гэдгийг манай уншигчид аль…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 3

ҮАА(NSA) түүнийг олоогүй л байлаа. Энд зарим нэг зүйл тун ойлгомжгүй байгаа…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 358Энэ нийтлэлд :
  • 99678Нийт зочилсон:
  • 29Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: