КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-3

depositphotos_3077149-COMPUTER.-Word-collage-on-white-background.-Vector-illustration.

      КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ  цувралынхаа энэ удаагийн нийтлэлээр XX зууны эхэн буюу 1906 оноос 1945 оныг хүртэлх цаг хугацаанд бүтээгдсэн компьютерийн үүсэл хөгжлийг харуулах болно. Та бүхэн анхны вакум дэнгээс өгсүүлээд  компьютерийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд заналхийлэгч өт, хорхой, вирус хэзээ анх бий болсон талаар мэдээллийг эндээс аваарай.

 

 

 

 

1906 он – Анхны вакум дэн

Америкийн зохион бүтээгч Ли Де Форест(1873-­1961) аудион нэртэй анхны гурван элементээс бүрдсэн вакуум дэнг бүтээв. Энэ дэн нь хол байрлах антеннын радио сигналыг хүлээж авч,  өсгөх  чадвартай байв. Уг ололт нь компьютерын хөгжилд маш том түлхэц болов.

lee de forest

1920 он – Анхны  бүрэн автомат тооцолох машин

Испанийн эрдэмтэн Леонардо Торрес (1852-1936) электромеханик тооцоолох техникийг автомат машинтай хослон бүрэн автомат машин зохион бүтээсэн.Үүний үндсэн дээр шийдвэр гаргах анхны машин бий болов .

Leonardo torres

 1931 он – Анхны дифференциал тоололын компьютерийн аналог

Массачусетсийн технологийн институтын доктор Ванневар Буш (1890­-1974) дифференциал тоололын анхны  тооцоолох машин бүтээв. Дифференциал Анализатор гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмж нь цахилгаан мотороор ажилладаг механик араатай байв.

bush

1933 он – Анхны механик програм

Воллес Ж.Эккэрт(1902-­1971) IBM 601 үржүүлэгч машиныг баланс тооцолох машин,  нэмэх машинуудтай холбож тэдгээрийг механик программаар удирдуулах болов. Түүний энэ ажил Колумбийн дээд сургуулийн компьютерийн шинжлэх ухааны ажлын эхлэл болсон.

eckert

1936 он – Анхны логик машины  загвар

1937 онд ”Тооцоолох тоо” хэмээх номыг бичиж хэвлүүлсэн нь тооцоолох салбарын хувьд сонгодог болсон бүтээл болов. Тэрээр номондоо Тюрингийн машин гэж нэрлэгдэх хийсвэр машины загвар дээр орчин үеийн компьютерүүдийн бүтэц, боломж ба хязгаарлалтуудын онолыг гаргасан байна.

Alan turing

1937 он – Буулын алгебр тооцоолуурт

Клод И.Шаннон (1916­-2001) Мэдээлэл  технологийн инженерийн мастерын зэргийн ажлаараа алгебрын логикийн ба логикийн сүлжээний хэлхээ холбоог тогтоосон байна. Үүнийг нь Белл лабораторид  үргэжлүүлсэн нь утас,  компьютерийн логик сүлжээний хөгжилд маш их хувь нэмэр оруулав.

shannob

1938 он – Анхны электромеханик калькулятор

Джордж Стибиц (1904­-1995) электромеханик сүлжээг утасны релед хэрэглэж “комплекс калькулятор-1” гэсэн машиныг зохион бүтээсэн. Энэ машин VIA кибордыг ашиглан инженерийн бодлогын хэрэглээнд ашиглагдаж байв.

 george Stibitz

1939 он – Анхны электрон тоон компьютер

Айова мужийн дээд сургуулийн математикийн профессор Джон Атанасов (1903-1995­ ) туслах Клиффорд Берритай(1918-­1963) хамтран анхны электрон тоон компьютерийн загварыг бүтээв.Энэ машин вакум дэнгүүдийг логик сүлжээнд ашиглаж байв.

atnassoff

 1941 он – Нийтэд худалдаалагдсан програмын удирдлагатай анхны компьютер

Конрад Зюс (1910-1995­ ) Хелмут Шрейертай хамтран Z3 электро механик реле хэрэглэж компьютер угсрав. 1945 оны 4 сард Зюс хэрэглээний салбарын компьютерийг угсарч, дайны дараа түүний компьютерууд Remington Rand компаниар дамжин Швейцарьт борлуулагдаж эхлэв.

Zuse Z3

1943 он – Английн анхны тооцоолох машин

1940-1943 онуудад Англи Германы дайралтаас болгоомжилж Алан Туринг тэргүүтэй олон экспертүүд засгийн газрын даалгавраар Colossus машиныг бүтээв. Уг машины тусламжаар германы нууц кодуудыг амжиллтай эвдэлж байсан. Colossus машин дайны дараа ч Английн нууцад хамаарч байв.

Colossus

1944 он – Америкийн анхны програмын удирдлагатай компьютер

Хоуард Айкен (1900-­1973) 1939 онд Марк 1 тооцоолох машиныг бүтээв. Энэ машин дээр тоонууд нь утасны реле удирдах  дугуй товч дээр харгалзаж байв. Перфо картан дээр программыг нь бичиж оруулдаг зарчимтай. Энэ компьютерийг Харвардын Их Сургууль 15 жил хэрэглэсэн байна.

howard aiken

 1945 он – Анхны хорхой/вирус/

Марк 1-­ийн шинэчилсэн хувилбар болох  Марк 2 компьютер нэг өдөр гэнэт унтрав. Гэтэл жижиг хорхой релед  орсон нь унтрахад хүргэсэн байв. Энэ тохиолдлыг шинжээч нар тэмдэглэж үлдээсэн бөгөөд тэр үеэс эхлэн компьютерийн жижиг проблемуудыг ”хорхой” гэж нэрлэдэг болов.

 wormҮргэлжлэл бий…

Нууцыг задруулсан захиа

Зохиолч : Б.Ринчен Монгол улсын арван зургаан онд залуу оюутан байхдаа алс…

Квант криптограф гэж юу вэ?

Квант криптограф гэж юу вэ?

    Уламжлалт жишээний дагуу Алис, Боб хоёрын хооронд харилцах мэдээллийн нууцлалыг сонгье….

Тоон гарын үсэг (Digital Signature) гэж юу вэ?

Тоон гарын үсгийн танилцуулга, Дэвид Юуд (Болдын нийтийн түлхүүр) (Болдын хувийн түлхүүр)…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 423Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: