КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-2

Компьютерийн түүхээс

4188895-811371-computer-word-cloud

Компьютерийн үүсэл хөгжлийн түүх-1 мэдээний үргэлжлэл хэсэг болгож компьютерийн түүхтэй холбогдох 1600-1900 онуудын хооронд зохион бүтээгдэж байсан тооцоолон бодох төхөөрөмжүүдийн талаар оруулж байна. Доорх мэдээлэл, зургаас харахад бидний хэрэглээний салшгүй хэсэг компьютер, арифметикийн үйлдлүүдийг хийх зориулалтаар гарч ирсэн тооцоолон бодох машин буюу одоогийнхоор бол тооны машинаас эхлэлтэй байна.

 

1617-он. Джон Напьерын шоо

Шотландын математикч Джон Напьер(1555-1617) логарифмыг зохиосноороо алдартай болсон юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Напьер зааны ясаар тооцоолох төхөөрөмж зохиосныг нь хүмүүс Напьерын шоо гэж нэрлэсэн. Энэ шоогоор үржүүлэх ба хуваах үйлдлүүдийг хялбар хийх боломжтой.

john napier

1623-он. Анхны механик тооцоолох төхөөрөмж (калькулятор)

1623 онд Германы математикч, профессор Вильгелм Шикардын бүтээсэн энэ машиныг анхны тооцоолох машин гэж үздэг. Тэрээр математикч, одон орон судлаач Иоханнес Кеплерийн тооцоог хөнгөвчлөхийн тулд  энэ машинаа зохиожээ. Гэвч уг машиныг бүтээх ажил бүрэн дуусаагүй. Дэлхийн 2-р дайны үед Шикардын гэртэй хамт шатсан боловч зураг нь үлдсэн тул хувилбарыг нь хийсэн байна.

wilhelm Schickard
1642-он.
Анхны автомат калькулятор

Блейз Паскаль(1623-1662) Паскалин нэртэй анхны автомат тооцоолох машин бүтээсэн нь зөвхөн нэмэх хасах үйлдлүүдийг хурдан хийж чаддаг байв.

Blaise Pascal

1673-он. Анхны өргөн хэрэглээний калькулятор

Готтфрид фон Лейбниц (1646-1716) Паскалийн машины үндсэн дээр Лейбницийн Дугуй гэсэн анхны математикийн өргөн хэрэглээний тооцоолох калькулятор хийв.

Gottfried_Wilhelm_von_Leibniz

1777-он. Анхны логикийн машин

Чарльз Махон(1753-1816) Анхны  логик  машин зохиож хялбар тоон ба логик бодлого бодож байв. Уг машин нь өнөөгийн компьютерийн   логикийн чадварыг үндэслэгч гэж үздэг.

Charles_Mahon

1820-он. Анхны их хэмжээтэйгээр үйлдвэрлэгдсэн механик калькулятор

Чарьлз Томас де Колмар “Арифмометр”  нэртэй  Лейбницийн дугуйн шинэчлэгдсэн загварын тооны машиныг анх үйлдвэрлэж олон нийтэд худалдаалж байв. Уг бүтээл 1862 оны Лондонгийн үзэсгэлэнгийн алтан медаль хүртсэн.

 Thomas Colmar

1833-он. Програмчлалын анхны санаа

Аугуста Ада(1815-1853) лорд Байроны охин бөгөөд анхны эмэгтэй математикчдийн нэг байв. Тооны механик машиныг ажилуулах аналитик загварыг програм болгох санааг гаргаж ирсэн. Хожим түүний нэрээр нэрлэгдсэн Ада програмчлалын хэл хүртэл бий болсон.

 Ada

1854-он. Буль-ийн алгебр

Жорж С.Буль(1815-1864) логикийн теори гаргаж, (ба)(эсвэл)(үгүй) гэсэн 3 оператортай ирээдүйн компьютерийн логикийн үндсэн зарчмыг бий болгов. Түүний алгебр дээр үндэслэн Вильям С.Джевонс(1835-1882) логикийн машин бүтээжээ.

Boolean

1874-он. Анхны эргэлдэгч дугуйтай тооны машин

В.Т.Одхнер(1845-1905) шведийн инженер  бөгөөд  эргэж байгаа дугуйнд үндэслэсэн 1-9 тооны хооронд тоог нэмдэг тооны машин зохиож патентаар баталгаажуулав. Ийм төрлийн тооны машинууд 1960 онд анхны электрон калькулятор үүсэх хүртэл өргөн хэрэглэгдэж байв.

odhner_TW

1879-он. Далайн давалгаа таамаглагч 

Вильям Томпсон, Лорд Кельвин(1824-1907) Далайн давалгааг урьдчилан таамаглагч машин бүтээсэн нь Британы арлын эргийн навигацид туслах зорилготой байсан. Уг төхөөрөмж  нь давалгааны өндөр, цаг хугацааг олон жилээр урьдчилан таамагладаг байв.Энэ нь тооцоолуур машин ашиглаж статистикийн шинжилгээ хийх, таамаглал дэвшүүлэх ажиллагааны суурь болсон юм.

Lord Kelvin

1886-он. Анхны электромеханик картны систем

 Херман Холлерит (1860-1929) АНУ-­ын Хүн Амын Тооллогийн газрын статистикч тэрээр Жан Мари Жаккардын загвар дээр үндэслэн тооцоолох машин зохиосныг 1890 оны хүн амын тооллогод ашиглав. Үүний дараа Холлерит “Тооцолох машины компани” байгуулж олон жил үйл ажиллагаа  явуулсан нь одоогийн IBM буюу “International Business Machines” компьютер үйлдвэрлэгч, дэлхийн хамгийн том корпорацийн үндэс болсон билээ.

IBM

1890-он. Анхны тооцооны болон кассын машин

Вильям С.Берроуз (1857-1898) банкны залуухан нябо тэрээр 1882 онд нэмэх үйлдэл хийх машин дээр ажиллаж эхлэв. Үүний дараа 1886 онд Берроуз компанийг үндэслэж 1890 оноос эхлэн Берроузын кассын аппарат ба тооцолох машиныг үйлдвэрлэж зах зээлд гаргав.

 burroughs

1893-он. Үржих үйлдлийг амжилттай хийсэн анхны машин.
Отто Штейгер(1858­-1923). 1893 онд Лейбницийн машины автомат загвар болох The Millionaire/саятан/ машиныг боловсруулсан. 1894­-1935 онуудад нийт 4655 машин борлуулагдсан байна. Уг машин олон жилийн турш тооцоолон бодох шинжлэх ухааны чухал хэрэгсэл болж байв.

 otto_steiger

 

Үргэлжлэл бий…

Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер

Пит Эрли – Америкийн сэтгүүлч, зохиолч. Тэрээр зөвлөлтийн тагнуулын албанд 18 гаруй…

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын газар /NSA-National Security Agency/ 60 жилийн…

2030 он гэхэд Биткойн 500,000 доллар хүрэх боломжтой

2030 он гэхэд Биткойн 500,000 доллар хүрэх боломжтой

Snapchat болон Blockchain үндэслэгч болох Питер Смит, Же­ре­ми Льюгийн дүгнэлтээр (прогноз) сүүлийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 998Энэ нийтлэлд :
  • 102062Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: