Койнмайнинг системийг нэвтрүүлнэ

         Зурагт үзээд амарч суухад өдөр бүр таны өмнөөс ажиллах, мөнгө хийх тийм нэгэн машин байдаг гээд төсөөлдөө. Технологийн дэвшлийг өөрийнхөө давуу тал болгож мөнгө олох арга хэрэгсэл нэгээр нэмэгдсэн бололтой. Тэгвэл өндөр үзүүлэлтийн компьютер үйлдвэрлэгч, борлуулагч IBUYPOWER компани AMD Radeon  HD 270Х, 280Х, 290X график картын хүчин чадалтай IBUYPOWER GPU нэртэй криптомөнгөний эргэлт, ашиг орлогын байдлыг тооцоолох койнмайнинг (Coin Mining) системийг бий болгоод байна.

iBuyPower_Mine_Series

Койнмайнинг асар их эрэлц хэрэгцээтэй болж байгаа өнөө үед уг систем нь Litecoin, Dogecoin, Lottocoin болон бусад төрлийн 30 гаруй крипто мөнгөнөөс хэрэглэгчдийн ашиг олох боломжийг бий болгох, тэдгээр мөнгөн тэмдэгтийн  зүй зохистой орчинг бүрдүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулах юм. Харин ийм үйлдэл боловсруулалтыг хийхэд хүчин чадал нь өндөр энгийн компьютераас хамаагүй хурдан тооцоолуур шаардагдах тул тус компани AMD төрлийн дээд үзүүлэлт бүхий хэд хэдэн төрлийн компьютеруудыг бий болгоод байна. Энэ тухай  IBUYPOWER компанийг үндэслэгч Даррен Су хэлэхдээ “IBUYPOWER-сүүлийн үеийн технологи ашиглан бүтээсэн энэхүү  технологи асар их өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. КойнМайнинг болон дээд тооцоолуурын системүүд нь бидний сонирхлыг татсан цөөн тооны шинэ салбаруудын нэг.  Бид энэ салбарт койнмайнинг хувьсгалыг хийж чадсанаар крипто мөнгөн тэмдэгтийн орон зайд тэргүүлэгч байр суурийг эзлэнэ.” гэсэн байна.

 Эрэлт хэрэгцээ ихтэй байгаа Radeon тооцоолуурт зарим нэг тохиргоог хийж дууссанаар нийлүүлэлт хийхэд бэлэн болох бөгөөд тодорхой хэдэн загваруудыг өөрийн цахим хуудсанд байршуулсан байна.

coins

coin mining

Эх сурвалж: www.ibuypower.com www.techpowerup.com

PLAYFAIR ШИФРИЙН АРГА

PLAYFAIR ШИФРИЙН АРГА

1854 онд Charles Wheatstone зохиосон шифрийн арга Энэ арга нь нэг үсгийг…

Кибер аюулгүй байдлын долоо хоногийн мэдээ: 2017.04.30

Кибер аюулгүй байдлын долоо хоногийн мэдээ: 2017.04.30

Хувь хүмүүсийн эрсдэл кибер сэрэмжлүүлэг Андройдод шинэ цоорхой олдлоо: Хакерууд сая сая…

Биткойноор цалин тавьж байна

Биткойноор цалин тавьж байна

                                     Канадын зарим компани Биткойноор цалин олгож эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Австралийн…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 50Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: