Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох 10 дугаар сар

Олон улсын кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сарыг жил бүхийн 10 дугаар сард тэмдэглэж ирсэнээр нийт 15 намрыг үдсэн  байна. Энэ сарыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах газраас хэрхэн төлөвлөж буй талаар өмнөх мэдээллүүдэд оруулж байсан бол энэ удаа Канадын Кибер аюулгүй байдлын төвөөс гаргаж буй хөтөлбөр, агуулгыг танилцуулж байна. 10 сарыг бүхлээр нь мэдлэгийн сар болгодог тул долоо хоног бүрээр төлөвлөж холбогдох арга хэмжээг авч байгааг доор орууллаа.

 Эхний 7 хоногт: 10 сарын 1-7

Бидний интернэт, бидний кибер аюулгүй байдал

Cyber Security Awareness Month (CSAM)- Кибер Аюулгүй Байдлын Мэдлэгийн Сар (КАБМС) –ын үндсэн ойлголт нь интернэт бөгөөд түүний аюулгүй байдлыг хангах нь хэрэглэгчийн хариуцлагийн тухай асуудал юм. Тиймээс энэ хэсгийн нэрийг бидний интернэт: бидний кибер аюулгүй байдал нэрээр оруулжээ. Энэ эхний 7 хоногт уг сэдэвтэй холбоотойгоор иргэд, бизнесийн байгууллагуудад хандсан мэдээлэл, програмын талаарх мэдээлэл өгөх ажлуудыг Канадын кибер аюулгүй байдлыг хангах төв санаачилсан байна.

 Хоёрдугаар 7 хоногт: 10 сарын 8-14

Аюулгүй байдлыг худалдаж авах

2 дугаар долоо хоногт “Аюулгүй байдлыг худалдаж авах” гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулна. Бид мэдээллийн технологийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа ихэвчлэн хэрэглээний явцдаа  кибер аюулгүй байдлын эрсдлийг үүсгэж байдгаа ерөөс анзаардаггүй. Канадын нийт иргэдийн хувьд төхөөрөмж, аппликэйшнийг худалдаж авахдаа чухалчлан үзэх асуудал нь найдвартай эх сурвалжаас сонголт хийх явдал юм. Харин засгийн газар, бизнес эрхлэгчдийн хувьд “аюулгүй байдлыг худалдаж авах” гэдэг нь өөрийн сүлжээний мэдээллийн технологийн эрсдлийг бууруулах, хумих чиглэлийг баримталж ханган нийлүүлэлтийг хийхэд анхаарна.

Гуравдугаар 7 хоногт: 10 сарын 15-21

Бидний өгөгдөл үнэ цэнэтэй

Бидний өгөгдөл – гэдэг өөрийн хувийн мэдээлэл болох банкны мэдээлэл, хувийн зургууд, нийгмийн сүлжээний харилцаа, ажилтай холбоотой файлууд ба эдгээр нь бүгд үнэ цэнэтэй. Гэтэл эдгээр нь биет бус байдаг ч үнэлэмж нь бодит байдаг. Иргэд, бизнес эрхлэгчдийн үнэ цэнэтэй мэдээлэл кибер гэмт хэрэгтнүүдийн анхааралд өртөж, алдагдах эрсдлээс хамгаалагдах тал дээр анхаарах чиглэлд мэдээ, мэдээлэл өгнө.

Дөрөвдүгээр 7 хоногт: 10 сарын 22-28

Бидний эмзэг харах өнцөг ба интернэт

Энэ 4 дэхь 7 хоногоор цахим бичиг үсгийн тайлалд анхаарал хандуулна. Media Smarts –ын үзэж буйгаар цахим бичиг үсэг тайлагдана гэдэг нь технологийн ноухау-гаас илүү бөгөөд энэ нь ёс зүйтэй байдал, нийгмийн болоод ажлын үүрэг хариуцлагад хандах байдал, суралцах байдал, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байдал, өдөр тутмын амьдрлын байдал зэргийг агуулдаг. Цахим бичиг үсгийн хамгийн чухал ойлголт нь чадамжуудыг суулгах буюу биднийг цахим орчинд аливаа шийдвэр гаргах, бусдад мэдээлэл түгээхдээ тухайн цахим хэрэгслийн эрсдлийг үнэлэх, нөхцөл байдлыг сайн таних, ойлгож ухамсарлаж чаддаг болгох явдал юм. Энэ 7 хоног хэрэглэгчдийг харах өнцгөө өөрчлөх, шийдвэр гаргахдаа нүдээ илүү нээхэд чиглэсэн байна.

Тавдугаар 7 хоногт: 10 сарын 29-31

Кибер аюулгүй байдал бидний ирээдүй

 Deloitte, in collaboration with Toronto Financial Services Alliance *-ын саяхны мэдээлэлд “Канадын кибер аюулгүй байдлыг хангах мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр 7 хувиар өсч байгаа ба 2016-2021 оны хооронд нийт 8000 орчим кибер аюулгүй байдлын ажилтаны орон тоо байгууллагуудад бий болно ” хэмээжээ. Энэ долоо хоногт эдгээр ажлын байрны орон тоог нөхөх тал руу чиглэсэн үйл ажиллагаанууд болох кибер аюулгүй байдлын мэргэжил эзэмшихэд залуусыг уриалах, урам зориг өгөх, кибер мэргэжилтнүүдтэй хамтрах, тэдний ажлыг таниулах, уулзалт семинар зохион байгуулах юм байна.

Эх сурвалж:   www.getcybersafe.gc.ca

www.cse-cst.gc.ca/en

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 23Энэ нийтлэлд :
  • 127454Нийт зочилсон:
  • 67Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: