Квант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас илүү ойрхон байна

Шинэ нээлт  эрдэмтэд хиймэл дагуулд суурилсан квант шифрлэгдсэн сүлжээг нээв. “Optica” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар эрдэмтэд түүхэндээ анх удаа газраас нарийн хэмжилт хийн дэлхийн агаар мандлаас дээш 38,000 км-т байх хиймэл дагуул руу лазераар квант дохиог илгээсэн байна. Энэ нээлтийг хийснээр хиймэл дагуулд суурилсан квант шифрлэгдсэн сүлжээ сүүлийн таван жилд бодиттой болж чадав.  Бас, хэрэв ийм зүйл болвол харилцаа холбоо нь квант шифрлэлтийн адил илүү нууцлалтай болох бөгөөд өнөөдрийн ашиглаж байгаа шифр аргуудаас илүү тайлахад хэцүү болно. Одоогийн шифрлэлтийн аргууд математикийн кодууд эсвэл алгоритмууд дээр тулгуурладаг. Мэдээллийг шифрлэхэд ашиглагддаг алгоритмийн загварыг задалвал нилээн төвөгтэй байх учир энэ шифрлэлтийн аргыг одоо үед хүлээн зөвшөөрөх боломжтой.

Компьютерүүд илүү хүчирхэг болж байгаа, ялангуяа супер компьютерууд бий болж байгаа нь эдгээр шифрлэлтийг амархан бас хүч чадал бага шаардах болж кракдах нь цаг хугацааны л асуудал юм. Тэгээд энэ нь дэлхийн бүх мэдээллийг аюулд оруулах боломжтой.
Шийдэл нь ойлгомжтой – илүү сайн шифрлэлтийн аргуудыг зохиох хэрэгтэй. Квант механизмын гайхалтай ертөнцөөс илүү дээр хариултыг хайж олох илүү орчин байхгүй. Математик дээр тулгуурлахын оронд квант шифрлэлт гэрлийн шинж чанар, квант төлөв дээр тулгуурладаг, үечлэлийн квант зарчим нь шифрлэгдсэн мэдээллийг уншихад шаардлагатай тайлах түлхүүрийг шифрлэн дамжуулж мэдээллийг хамгаалж байдаг.
Үечлэл нь эгэл хэсгүүд илрэх хүртэл нэг дор хоёр өөр төлөвт байх квант эгэл хэсгүүдийн хүчин чадлыг заадаг. Тухайн цэгт эгэл хэсгийг буцаавал зөвхөн ганцхан төлөвтэй болно. Хэрэв хэн нэгэн гэрлийн эгэл хэсгийг хэмжихээр түлхүүрийг дундаас нь барьж авах гэж оролдвол үечлэлийг гарган холболтын хэсгүүд түлхүүрт эрсдэл гарсан гэж сэрэмжлүүлэн ашиглахад аюултай болно. Энэ баталгаажих холболт нь аюулгүй гэдгийг авч үздэггүй ч яг үнэндээ аюулгүй гэж баталсан. Судлаачид хэдэн жилийн турш квант шифрлэлтийн аргуудыг хөгжүүлэхээр оролдсоор байна. Энэ нээлтийг чухал болгож байгаа зүйл нь хол зайд ч ажиллаж байгаад бөгөөд дохионы алдагдал ба холболтын орчинг ашиглаж дамжуулдаг гэрлийн багасалтаас шалтгаалаад өмнө нь зарим нэг зүйл боломжгүй байсан. Тэдний туршилтын хувьд баг нь Макс Планккийн Гэрлийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдагч Christoph Marquardt удирддаг Германы сансар огторгуйн захиргаа болон хиймэл дагуулын холбооны Tesat-Spacecom GmbH компанитай хамтран ажилласан. Макс Планккийн хүрээлэн дээр хөгжүүлсэн квант түлхүүр түгээх аргатай төсөөтэй ажилладаг Германы сансар огторгуйн захиргаа ба Tesat-Spacecom-ийн ашигладаг хиймэл дагуулын оптик холбооны технилоги үүний шалтгааныг арилгахаар тухайн баг газарт байрласан станцаас сансарт байсан боломжит нэг хиймэл дагуулаас илгээсэн лазер туяанд шифрлэгдсэн квант төлөвийг хэмжих эсэхийг хайж олохоор шийдсэн. Мэдээж хэрэг энэ нь болсон.

Маркюуартийн тайлбарласанаар: “Бидний хэмжилтээс харахад бид доош дэлхийрүү чиглэсэн гэрэл нь квант түлхүүр түгээх сүлжээнд маш сайн тохирч ажиллах юм байна гэж бид дүгнэлт хийх боломжтой. Энэ системийг бүтээгээгүй учраас бид гайхсан. Инженерүүд бүхэл бүтэн системийг оновчтой болгохын тулд маш сайн ажилласан.
Урагшлахын тулд сансарт аль хэдийн ашигладаг одоогийн төхөөрөмжин дээр суурилсан шинэчилсэн системийг загварчлах явцад хамтран ажиллаж хүчин чармайлт гаргасаар байна.

Маркюуарт хэлэхдээ: “Бидний шинжлэх ухааны ололт, хэрэгжүүлэлтийг сансарын аж үйлдвэр болон бусад байгууллагуудаас ихээхэн сонирхолж байгаа. Манай үндсэний эрдэмтэд, хамгийн сайн систем бүтээх инженерүүдтэй одоо ажиллаж байгаа ба илүү нарийвчилсан туршилт судалгаа хийгдэх нь цаг хугацааны асуудал болно.”

 

Эх сурвалж: http://wallstreetpit.com/113642-breakthrough-quantum-communication/

Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйлын татварын газраас  Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж зохих хэмжээний татвар ноогдуулах…

Зууны нууцууд – “Нууц дайн” баримтат кино.

Энэ киног өнөөг хүртэл дэлхийн хамгийн нууцлагдмал сэдвийг олон нийтэд танилцуулж байснаар…

Тереза Мэй: “Шифрлэлтийг хэрэглэхгүй байх” хориг хэрэгжихгүй байна.

Тереза Мэй: “Шифрлэлтийг хэрэглэхгүй байх” хориг хэрэгжихгүй байна.

Английн ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон террорист халдлагатай…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 64Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 0Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: