Квант криптографи биднийг ирээдүйн аюулаас хамгаална…

Квант компьютерын  тусламжтайгаар нууцлагдсан мэдээг эвдэх, тайлах нь бүтэшгүй зүйл биш гэж үзэж байна. Түүнчлэн квант шифрлэлт хийх зайлшгүй шаардлага бий болж байна.

Массачусетийн “Security Innovation” компани нь Брауны математикийн их сургуулийн зохион бүтээсэн “NTRU” шифрлэлтийн технологийг худалдаалахаар 5 жилийн турш хөөцөлдөж буй нь өвөрмөц гэж хэлж болохуйц үйл ажиллагаа юм. Энэ нь хэрэглэгчийн нууц мэдээллийг  өндөр үзүүлэлт бүхий  квант компьютерийн довтолгооноос хамгаалахад зориулсан үйл ажиллагаа. Гэвч нийгэмийн маш бага хүрээлэл  үүнийг сонирхсон. Яагаад гэвэл тийм технологийн хэрэгцээ нэлээдгүй хугацааны дараа бий болно гэсэн хүлээлт нийгэмд байдаг.  2015 оны сүүлээр Холбооны аюулгүй байдлын агентлагаас доорх сануулгыг нийгэмд өгсөн байдаг.

Онлайн худалдаа хөгжиж байгаатай холбоотойгоор жишээ нь: Банкны шилжүүлэг, гүйлгээ нь квант халдлагаас сэргийлж чадах естой, тиймд дээрх халдлагаас сэргийлэгдсэн шифрлэлтийн аргыг хүч зарцуулж, хурдан хугацаанд хийх шаардлагатайг мэдэгдсэн байна.

“Security Innovation” компаний  худалдаа хариуцсан менежер Джин Картер хэлэхдээ “Одоо хүмүүс ийм төрлийн  аюулыг бодитоор хүлээн авах цаг болсон гэж үзэж байна”. Бүх криптографич одоогийн криптосистемүүдыг аюулгүйд тооцож байгаа гэсэн хэдий ч, АНУ-ын холбооны аюулгүй байдлын агентлаг квант компьютерын үзүүлэх аюул заналуудыг судлахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж байгаа юм. Түүнчлэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулах компаний эрэлт хэрэгцээ, зах зээлийн шаардлага үүсч байгаа. NIST буюу Үндэсний стандарт болон технологийн институтын мэдэгдэлд дурьдсанаар 2025 он гэхэд засгийн газрын агентлагууд квант шифрлэлтийн шилжилтэд бэлэн байх естой гэж үзэж байна. Мөн “Security Innovation” компани болон бусад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд аль хэдийн өөрийн системээ шинэчлэхэд бэлэн болсон ба хэрэглэгчдийн хэрэгцээ нэлээдгүй байна. Жишээлбэл: Недерландын олон сая доллараар үнэлэгдэх “Atos” мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг компани ийм төрлийн шифрлэлтэд шилжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Фредерика Керлинга Atos-ын энэ чиглэлийг хариуцдаг хүн хэлэхдээ: “Бүх чадлаараа шифрлэлтийн шинэ арга зохион бүтээх нь эрсдэлтэй бөгөөд ухаалаг шийдвэр болж байна”. Google ба Microsoft саяханаас квант компьютер судлах ажилдаа өөрсдийн сонирхол хүчийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нэлээд хэдэн тэргүүлэх зэрэглэлийн мэдээллийн технологийн компаниуд ирээдүйн квант

компьютерийн халдлага тэсвэрлэх чадвартай шифрлэлтийн шинэ хэлбэрүүдэд бий болгохоор ажиллаж байгаа. Cisco, Amazon ба олон улсын болон Европын эрдэмтдийн бүлэгүүд нийтийн стандартын боловсруулах тухай судалгаагаа хийж байна.  Microsoft Веб хамгаалалтын шифрлэлтэд туршилт хийж байна. Google компаний квант алгоритм болох “new hope” Алгоритмыг судлаж,  алгоритмыг туршиж байна. Мишеля Моски (Ватерлоо их сургууль болон EvolutionQ компани дэргэдэх квантын тооцооллын төвийг үндсэлэгч)-н бодолоор улс төрийн зорилгоор болон бусад зорилгоор хэн нэгэн 2026 он гэхэд бидний одоогийн мэдэж байгаа хамгийн нууцлалтай мэдээллийг эвдэх чадвартай квант компьютерт зохион бүтээх магадлал 1/7 гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Ерөнхийдөө Ердийн үйлдвэр  компаниуд аюул учирсаны дараа л энэ тухай мэдэж, дараа нь засах алхмуудыг хийх болно гэж тэр үзэж байна. Верна Браунелла (D-Wave компании ерөнхий захирал)-гийн үзэж байгаагаар квант компьютерийн хаанчлалын эрин үе эхэлчихсэн бөгөөд бид түүний хөгжил цэцэглэлтийн болон ололт амжилтын үед нь амьдарч байна. Квант компьютерын хөгжил хангалттай түвшинд хүрээгүй байгаа ч, бид түүний ололт амжилтуудыг аль хэдийнээ ашиглаад эхэлчихсэн юм.

Эх сурвалж: https://hightech.fm/2017/01/31/quantum-computing-paranoia

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 1

Эдвард Снөүдэн хэрхэн Тагнуулын төв газрын “Үнэнч Ажилтан”-аас  АНУ-ын “хамгийн аюултай хүн…

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Холбоотой мэдээ:RC-6 шифр алгоритм (encryption)-ын тухайМэдээлэл шифрлэх (нууцлах) RSA аргаДэлхий дээрх энкрипшин…

Google шифрлэлтийн шинэ арга санал болгож  байна.

Google шифрлэлтийн шинэ арга санал болгож байна.

Үндэсний аюулгүй байдлын газрын (NSA) нууцаар мөрдөх ажиллагаа илүү ноцтой болж буй…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 26Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: