Квант криптографикт кибер халдлага ялагдал хүлээнэ

?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

     2013 оны 2 сард Los Alamos National Laboratory маш жижиг дамжуулагч /трансмиттер/-ийн тусламжтайгаар квант криптограф ашиглан цахилгаан сүлжээгээр өгөгдлийг нууцлан дамжуулсан байна. (дээрх зурганд харуулсан) Энэ нь дэлхийд анх удаа туршигдаж буй аюулгүй байдлын арга хэмжээ юм.

Хор хөнөөлтэй кибер халдлага, санамсаргүй алдаа дутагдалаас үндэсний дэд бүтцийн  харилцаа холбооны сүлжээ, тооцоололыг тасралтгүй цахилгаанаар хангах  замаар хамгаалж чадах боловч өнөөдрийн дэлхий ертөнц дээрх кибер тэмцэл, дайны үед фишинг залилан, логик бөмбөг, трожан морьд /Trojan horses/, вирус, өт зэрэг нь Америкийн эрчим хүчний сүлжээнд дүүрэн байна. Үндсэн нэг хяналтаар хяналтын төвүүд хооронд өгөгдлийг шуурхай, аюулгүй, бүрэн бүтэн дамжуулах ёстой бөгөөд шаардлагатай хурд, аюулгүй байдлыг уламжлалт криптографийн аргаар хангаж, хамгаалж ирсэн.

Харин квант криптографийг ашиглан Los Alamos National Laboratory нь цахилгаан шугам сүлжээний харилцаа холбоонд халдах,  замаас нь барих, олзлогдох хүчин зүйлүүдийн эсрэг тэмцэх чадамжтай аргыг хөгжүүлсэн байна. Уг систем шиг шинэ арга технологи үндэсний эмзэг дэд бүтцийг хамгаалж чадах эсэх нь нилээд маргаан дагуулаад байгаа юм.

     Хэрхэн ажилладаг вэ?

    Уламжлалт криптологид мэдээллийг нууцлах /кодлох/, тайлах математик үндэст аргыг ашиглаж байсан бол квант криптологид физикийн үзэгдэл буюу фотон ашиглан түлхүүрийг дамжуулна. Los Alamos-ийн уг  систем зөвхөн фотон ашиглан хэрэглэгч хоорондын нууц санамсаргүй тоог үүсгэдэг. Нэг фотон түлхүүр нь дамжуулагдах бөгөөд үүгээр түлхүүр дамжуулагдсан тухайн газарт нууцлах, тайлах үйл ажиллагааг явуулж чадна. Учир нь тухайн санамсаргүй  тоонууд нь аюулгүй байдлыг бий болгож, тэдгээрийн криптографик түлхүүрийн үйл ажиллагаа нь цахилгаан шугам сүлжээний өгөгдөл, коммандыг шифрлэн баталгаажуулдаг.

Түүнчлэн багийнхан маш жижиг хэмжээтэй квант криптографи дамжуулагчийг шинээр зохион бүтээсэн байна. QKard гэж нэрлэсэн энэхүү дамжуулагч уламжлалт төхөөрөмжөөс ойролцоогоор 5 дахин жижиг хэмжээтэй ажээ. Los Alamos багийнхан QKard шиг жижиг хэмжээтэй цахилгаан-фотон холимог аргыг ашиглах дамжуулагчийг зохион бүтээхээр санхүүжилт хайж байгаа ажээ.

   Туршилт

Шинээр бий болгосон системийн тусламжтайгаар цахилгаан шугам сүлжээгээр нууц өгөгдлийг хурдан шуурхай дамжуулах туршилт амжилттай болсон байна. Туршилтыг цахилгаан шугам сүлжээний туршилтын орчинд явуулсан ба тухайн цахилгаан шугам сүлжээг Найдвартай кибер дэд бүтэц / Trustworthy Cyber Infrastructure/гэж нэрлэсэн. Түүнчлэн судлаачид уг аргыг бодит орчинд тохируулах, загварчлах бүрэн боломжтой сүүлийн үеийн технологи гэж дүгнэсэн байна. Дотоодын аюулгүй байдлын газрын Эрчим хүчний газраас санхүүжүүлсэн энэхүү туршилтын төсөл нь цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдлыг илүү нууцлалтай, найдвартай, аюулгүй байлгахад чиглэгдсэн. Los Alamos багийнхан квант нууцлалтай харилцаа холбооны үйл ажиллагаа, шинээр зохион бүтээх технологитой холбоотой АНУ болон гадны орнуудад патент эзэмшихээр одоогоор 23 санал оруулаад байгаа аж.

Эх сурвалж

 

Бодлого– 1. 9~12-р анги

n x n (n тэгш тоо) квадратын нүдэнд үсэг бичсэн мэдээллийг дараахь…

Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

2017 оны Японы шагналын ялагч 3 хүний нэгд израйлын компьютерийн шинжлэх ухааны…

Мэдээллийн системд криптографийн аргуудыг хэрэглэх нь

Мэдээллийн системд криптографийн аргуудыг хэрэглэх нь

Мэдээллийн системүүдэд (МС) криптографийн аргуудыг хэрэглэх нь орчин үед нэн чухал шаардлагатай…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 98Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: