Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптографи

Үүсэл хөгжилkvant

Колумбын их сургуулийн оюутан  Стивен Визнер 1970 онд анх квант онолын тусламжтай мэдээллийг дамжуулж, хамгаалж болох талаар IEEE Information Theory гэх сонинд  нийтлэл бичиж байв, харамсалтай нь түүний нийтлэл хэвлэгдээгүй өнгөрсөн байна.
1984 онд С.Визнерын зарчимд үндэслэн IBM компаны эрдэмтэн  Чарльз Беннет, Монреалийн их сургуулийн эрдэмтэн  Жиль Брассард  нар хамтран мэдээллийг нууцлах ба дамжуулах арга ажилгааг боловсруулсан байна. Тэд IEEE International Conference on Computers, Systems, and Signal Processing гэдэг хуралд анх Квант криптографи гэх сэдвээр илтгэл тавьж байв. Улмаар өөрсдийн нэрээр буюу BB84 гэх квант криптографийн анхны протоколыг зохиож байсан байна. Энэ протоколд Алиса Боб 2 нь хууль ёсны хэрэглэгчид байг гэж үзье харин Ева-г гэмт этгээд гэж тооцоолбол , Ева нь  мэдээллийг гажуудалгүйгээр(өөрчлөх) фотоныг хэмжиж чадахгүй. Харин хууль ёсны хэрэглэгчид квант сувгаар дамжуулагдаж буй мэдээний сигналыг харьцуулах ба шалгаж өөр ямар нэгэн этгээд замд нь гэмтээсэн, өөрчилсөн эсэхийг шалгаж болдог байна. Мэдээг өөрчлөхгүйгээр  ямар нэгэн криптоанализ хийж болохгүй гэж үзэж болно.

Квант криптоанализkvant2

Дээр дурдсаны дагуу квант криптографикт , бидэнд мэдэгдэж буй ямар нэгэн криптоанализ хийж болохгүй нь маш том давуу тал юм. Жишээ нь бидний сайн мэдэх RSA(1977) шифрлэгч алгоритмыг авч үзье. RSA гол санаа нь маш том тоог анхны тоон үржигдэхүүнд задлах хүндрэл дээр суурилсан байдаг, Харин үүнийг шийдэхэд  маш их цаг хугацаа, маш олон үйлдэл шаардагдаг. Криптографийн өөр 1 том асуудал болох дискрет логарифм байдаг билээ. Энэ 2 асуудлыг төгсгөлөг цаг хугацаанд Шорагын квант алгоритмаар (1994) шийдэх боломжтой  юм. Тиймээс квант криптографи хангалттай төвшинд  хөгжиж , квант криптоанализын том систем (квант компьютер) байгуулж чадвал одоогын бидний ашиглаж буй криптографийн алгоритмууд хэрэггүй болох юм. 2012 оны байдлаар хамгийн дэвшилтэт квант компьютер 15 гэсэн тоог Шорагын квант алгоритмаар анхны тоон үржигдэхүүнд задалсан, ингэхдээ  150 мянган оролдлогын тал нь  амжилттай болж байсан байна.

Квант системийн сул тал

ID Quantique ба MagiQ Technologies компаниуд 2010 онд хамгийн анх  квант криптографийн системийн сул талыг харуулсан халдлагыг амжилттай боловсруулж байсан байна. 2011 тухайн халдлагын ажиллах чадварыг  бодит нөхцөлд туршиж байжээ.

Хөгжил дэвшил

Одоогын байдлаар эрдэмтэд квант криптографийн сувгаар мэдээллийг 1Мбит/с  хүртэлх хурдтайгаар  дамжуулах боломжтойг харуулсан нь энэ салбарт гарч буй том дэвшилт болсон байна. Энэ нь дамжуулах сувгийг долгионы уртаар хувааж нэгэн зэрэг ашиглах боломжтой болгосон технологийн тусламжтайгаар амжилттай болсон байна. Энэ арга нь хаалттай дамжуулах суваг, нээлттэй дамжуулах сувгаар аль алинд ч  ашиглах боломжтой болсон байна.

Одоо квант криптографикийг практикт төвшинд ашиглахад ойрхон ирж байна. Хэрэв бид квант компьютер бүтээж чадвал одоогын криптографик өөр төвшинд очиж, өмнөх криптографикийн алгоритм, нууцлалын систем эвдэгдэх боломжтой болж байгааг эрдэмтэд ярьж байгаа. Маш олон компани улс орон эрдэмтэд энэ салбарт туршилт судалгааг эрчимтэй хийж байна.

Шифрийн програм зохиосон 16 настай хүү Ирландын хамгийн шилдэг залуу эрдэмтэн боллоо

Шифрийн програм зохиосон 16 настай хүү Ирландын хамгийн шилдэг залуу эрдэмтэн боллоо

16 настай Дублин оюутанг Ирландын хамгийн залуу шилдэг эрдэмтнээр тодрууллаа. Теренур Коллежийн…

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Сүүлийн үеийн бараг бүх мэдээлэл NSA-ийн тагналт чагналт, халдлага, хакер, Эдвард Снөүдэний…

Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

2017 оны Японы шагналын ялагч 3 хүний нэгд израйлын компьютерийн шинжлэх ухааны…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 192Энэ нийтлэлд :
  • 95196Нийт зочилсон:
  • 18Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: