Ирээдүйд бактериар нууц мэдээ дамжуулна

teganography by Printed Arrays of Microbes буюу Микроб дээр өгөгдөл буулгах стеганографи

Технологийн дэвшил шинэ санаануудыг тусгасан NaNoWriMo (National Novel Writing Month)-аас онцгойрон гарсан мэдээллийг танд хүргэх гэж байна. Тэгэхээр энэ нь юу вэ? гэвэл нууцлагдсан мэдээллийг хэрхэн илгээх тухай асуудал юм. Судлаачид бактерийг тодорхой орчинд өдрийн гэрлээр гэрэлтүүлэхэд долоон өөр төрлийн өнгө гаргаж болох нээлтийг хийсэн бөгөөд үүнийг нь ашиглан нууц мэдээллийг дамжуулах аргыг бодож олсон байна. Нууц мэдээллийг хоосон петригийн дийзэнд (Лабораторид ашилагдах сорьц, туршилт хийх жижиг шилэн таваг ) үүсгэж болох бөгөөд түүнийг нь хүлээж авсан тал ургуулах байдлаар /өсгөх/ кодыг тайлж агуулагдах мэдээллийг нь унших боломжтой болох аж. Уг хувиргах системийг SPAM: Steganography by Printed Arrays of Microbes буюу Микроб дээр өгөгдөл буулгах стеганографи гэж нэрлэдэг ба үүнийг зөвхөн хөргөх төхөөрөмжийн тусламжтайгаар хийдэг байна.

Бактери нь байнга өөрчлөгддөг ба мэдээлийг тогтоосон хугацаанд алдаагүй тайлж уншихийн тулд ялгаатай өнгөнүүдийг хурдан тодорхойлох эсвэл гэрлийн зохицуулалт хийх арга хэмжээг авах хэрэгтэй. Өөр нэг чухал арга нь зурагт үзүүлсэнчлэн өсөлтөөс (хувирлаас) хамаарч өөр өөр орчуулга бүхий шифрлэгдсэн SPAM мэдээллийг бий болгох арг

а юм. Эхний үүсгэвэр хавтан /source plate/-д буй мэдээлэл тээгч бактеруудад ампициллинаар

( Ampicillin) үйлчлэх үед биоэнкодэд /bioencoded/ буюу био тайлагдсан мэдээлэл уншигдана. Мөн канамицин (kanamycin)-д энэхүү мэдээ орчуулагдахгүй бөгө

өд энэ нь бу

руу ш

ифр ашигласан гэсэн үг юм. Эцэст нь сонгосон хоосон хавтанд өсөлт байх боловч мэдээлэл бичигдсэн системд хувирал үзүүлэхгүй байна. (Зураг 1)

medium_screen_shot_2011-09-29_at_4.54.34_pmmedium_screen_shot_2011-09-29_at_4.53.26_pm
Дээрх процесс нь дамжуулах мэдээллийг агуулсан агар /agar- [бакт.] ургамлын цэлцэгнүүр/ хавтангаас бактерийн шүүс (broth), нитроцеллюлоз (нитро-эслэг), хамба хилэн мэт үсэрхэг бүрхүүлд хуулбарлагдан бичигдсэн байх бөгөөд мэдээллийг хүлээн авагч урьдаас тохиролцсон өсөлтийн тодорхой орчинд тайлж унших хэлбэрээр явагдана.
Харин одоо бид энэхүү мэдээлэл дамжуулах арга ямар өчний халдвар тараагч хэлбэрээр загварчлагдаж гарах нь сонирхох үлдэж байна. Магадгүй бид нууц мэдээллийг ханиадаар, үнсэлтээр, хаалганы товч дээр үлдсэн хурууны хээгээр дамжуулж болохнээ.

Эх сурвалж

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

МЭӨ 1900-1563 он хүртэлх Криптологийн түүхэн цаг хугацааг эрт эдүүгийн үүслээс  эхлээд…

WannaCry файл барьцаалагч вирус

WannaCry файл барьцаалагч вирус

(видео) Эрхэм уншигчиддаа энэ удаад 5 дугаар сарын 12-оос хойш олон мянган…

Бодлого 4 [13-р олимпиад 2003 он]

10х10 хэмжээтэй хүснэгтэнд нэгэн геометрийн тодорхойлолтыг зүүнээс нь баруун тийш, зүүн дээд…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 29Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 0Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: