Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 1

Эдвард Снөүдэн хэрхэн Тагнуулын төв газрын “Үнэнч Ажилтан”-аас  АНУ-ын “хамгийн аюултай хүн болсон” бэ?

Дөнгөж хорин хэдэн насандаа жирийн америк хүний олдогоос хэд дахин өндөр цалин авдаг, дэлхийн хамгийн сайхан газар Хавайд хувийн сууцтай, бурханаас заяасан хосгүй авьяастай, гоц ухаантай залуу энэ бүхнийг орхин өөрийн амийг золиослон байж дэлхийн хамгийн хүчирхэг улсын хамгийн аюултай байгууллагын тэргүүн зэргийн дайсан болоход юу нөлөөлөв?

 Энэ бүхэн 2001 оны арван хоёрдугаар сарын сүүлчээр өөрийгөө TheTrueHOOHA гэж нэрлэсэн нэгэн нууцлаг эрхэм Ars Technica сайтад сэтгэгдэл илгээснээр эхэлсэн юм. Снөүдэн тэр үед 18 настай МТ(мэдээлийн технологи)-ийн хосгүй авьяастай хурц ухаантай Америкийн нэгэн жаал байв. Тухайн үед тэрээр тун нууцлаг нэгэн байжээ.

Бямба гарагийн өглөө 11 цагт “Би анх удаа орж байна. Үнэнээ хэлье, би өөрийн гэсэн хосттой болохыг хүсэж байна” хэмээн TheTrueHOOHA өөрийн гэсэн веб сервертэй болохыг хүсэж байгаагаа уг сайтад илэрхийлэв.

 Удалгүй бусад уншигчид түүнд зөвлөгөө өгөхөд тэрээр “Арс ч гек мэдлэгээр баялаг эрдэнэсийн сан юм даа” хэмээн хариулав. Тэрээр уг вебд тийм ч идэвхтэй бичигч байгаагүй бөгөөд 8 жилийн хугацаанд нийтдээ 800 орчим сэтгэгдэл үлдээсэн байдаг. Тэрээр өөрийгөө “ажилгүй”, бүтэлгүй цэрэг, “систем засварлагч”, Нэгдсэн улсын батлан хамгаалахын ажилтан зэргээр илэрхийлдэг байв.

Түүний төрсөн гэр Америкийн зүүн эрэгт орших Вашингтон хотоос холгүй байрлах Мариланд хотод байдаг. Гэвч энэ зууны эхэн гэхэд тэрээр аль эрт олон улс хэсүүчлэгч болсон байв. Женев, Лондон, Ирланд, Итали, Босни зэрэг европын ихэнх хотод амьдраад үзчихсэн байлаа. Түүнчлэн Энэтхэгт ч очоод амжсан байна. TheTrueHOOHA ямар нэгэн мэргэжлийн зэрэггүй боловч компьютерын талаар асар их мэдлэгтэй нэгэн байлаа. Тэр улс төрийн хувьд бүгд найрамдах үзлийг тууштай дэмжигч нэгэн байсан төдийгүй Австралилд хар тамхины ургамал тариаланчдыг хамгаалж байснаас харвал хувь хүний эрхийг маш их дээдэлдэг нэгэн гэдгийг харж болно.

Цаг хугацаа өнгөрөх тусам түүний зан төлөвийг таах аргагүй болж байв. Нэгэн удаа нэг ази хүний “эрхтэн” гэж доромжилж байсан бол түүний үзэл бодолтой нийлэхгүй байгаа нийгмийн халамжийг “хараал идсэн шимэгчид” гэж хэлж байв.

Түүний чатын түүхээс харвал тоглоом, охид, секс, Япон, хөрөнгийн бирж, нэгдсэн улсын арми, зэвсэг эзэмшихийг дэмждэг талаар болон олон үндэстэн давамгайлах болсон их британы талаар голдуу бичсэн байдаг(“Онгоцноос буугаад л буруу улсад буучхав уу гэж бодсон… аймшигтай байсан” хэмээн зүүн Лондонд маш олноороо суурьшсан “Муслим”-чуудыг харсан тухайгаа ингэж бичиж байв).

 2009 оноос түүний сэтгэгдэл буурах болов. 2010 оны хоёрдугаар сард TheTrueHOOHA засгийн газрын хяналт өргөжиж байгаа тухай сэтгэл түгшсэн янзтай дурдах болов. “Нийгэмд ямар ч асуулт тавихгүйгээр дагах явдал газар авах боллоо… халтираатай замд орсноо мэдээд зогсох чадвар нийгэмд байгаа юу? Эсвэл засгийн газрын нууц ажиллагаа зогссоны дараа ухаарах уу?”

 2012 оны тавдугаар сард TheTrueHOOHA хамгийн сүүлчийн сэтгэгдлээ үлдээгээд сайбер ертөнцөөс ор мөргүй алга болов. Тэр бол өнөөдөр бидний мэдэх болсон Эдвард Снөүдэн юм.

 Эдвард Снөүдэн 1983 оны долдугаар сарын 21-д төрсөн. Түүний эцэг Лонние, эх Элизабет нар ахлах сургуулиасаа танилцаж 18 настайдаа гэрлэжээ. Лон нэгдсэн улсын эргийн хамгаалалтын офицер ба Снөүдэн бага насаа эхтэйгээ хамт Хойд Каролинагын эрэг дээр өнгөрүүлсэн байна. Тэр Жессика гэх нэг эгчтэй. Тэрээр багадаа өтгөн шаргал үстэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн хүүхэд байлаа.

 Снөүдэн багадаа халуун хумхаа өвчин туссанаас болж сургуулиасаа завсардсан нь түүний боловсролд муугаар нөлөөлсөн хэмээн аав нь дурсаж байна. Дунд ангид сурч байхдаа дөрвөөс таван сар сургуулиас завсардсан аж. Түүний сурлагад муугаар нөлөөлсөн өөр нэг зүйл нь эцэг эх нь салж тусдаа амьдрах болсон явдал юм. Үүнээс болж тэр ахлах сургуулиа төгсөж чадаагүй байна. Гэвч тэрээр Анне Арунделын коллежд элсэн орж компьютерын шинжлэх ухаанд суралцжээ.

 Эцэг эх нь салсны дараа Снөүдэн нэгэн найзтайгаа түр хугацаанд дотуур байранд амьдарч байгаад дараа нь эхтэйгээ хамт амьдрах болов. Нэгдсэн улсын хамгийн аварга агентлагын хаяанд түүний хүүхэд нас өнгөрсөн юм. Гэрээс нь ердөө л 15 хором явах зайтай тэрхүү газар байрлаж байлаа. Том ногоон моддоор халхлагдсан куб хэлбэрийн этгээд барилга. Үүдэнд нь “Цаашаа NSA байрлаж байна. Зөвхөн ажилчид нэвтрэх эрхтэй” гэсэн анхааруулга хадаатай. Энэхүү нууцлаг барилгат 40,000 хүн ажиллдаг, Нэгдсэн Улсын хамгийн их математикчид цугларсан газар юм.

 Снөүдэнийн хувьд энэ байгууллагат ажиллах сонирхол эхэндээ байгаагүй, түүний сонирхол зөвхөн компьютер байв. Түүний хувьд интернет бол “хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу нээлт” байсан юм. Тэрээр маш олон төрлийн сэдвээр хүмүүстэй чаталдаг байв. Гэхдээ тэр зөвхөн компьютерын хэнээтэй байгаагүй юм, жингээ барих дасгал хийж, кунгфугээр хичээллэж, Арсын эх сурвалжаас үзвэл “Ази охидуудтай” үерхдэг нэгэн байж.

 2003 онд Нэгдсэн Улс Иракт халдан ороход Снөүдэн зэвсэгт хүчинд орох талаар бодож эхлэв. “Хүмүүсийг дарлалаас чөлөөлөх нь бие хүн болсны хувьд миний үүрэг гэсэн ухамсар надад Иракт очиж тулалдах хүслийг өгсөн” хэмээн тэрээр хэлж байв.

TheTrueHOOHA буюу өсвөр насны Снөүдэн

TheTrueHOOHA буюу өсвөр насны Снөүдэн

Ийнхүү ямар ч цэргийн дадлага туршлагагүй хирнээ элит цэрэг болохыг санаархан Жеоржиа дахь цэргийн ангид бүртгүүлэв. Биеийн гадаад төрх хэвийн боловч холын хараа муу дээр нь тун нарийн хөлтэй байлаа. Явган цэргийн эхний сургуулилалтанд тэр хоёр хөлөө хугалав. Хэдэн сар эмнэлэгт хэвтснийх нь дараа түүнийг арми үүргээс чөлөөлөв.

Мариландад буцаж ирээд Мариландын их сургуулийн Ахьсан төвшний Хэл Судлалийн Төвд “хамгаалалтын мэргэжилтэн” гэсэн орон тоогоор ажилд оров. Энэ бол 2005 он. Эхэндээ хамгаалалтын ажилтнаар ажиллаж байснаа удалгүй эргээд МТ уруу оров. Снөүдэн их сургуулийн хотхоноос ҮАА(NSA буюу үндэсний аюулгүйн агентлаг)-т гэрээтээр ажиллах болов. Богино хэдий ч алба хааж байсан богино намтартай Снөүдэн ийнхүү Нэгдсэн Улсын тагнуулын ертөнцөд эргэж буцалтгүй оржээ. Түүний ажиллаж байсан төв нь тагнуулын төвийг ахьсан төвшний хэлний сургалтаар хангах үүрэгтэй байв.

Улмаар 2006 оны дундуур Тагнуулын Төв Газар (CIA) МТ-ийн мэргэжилтнээр ажилд оров. Түүний суралцах онцгой чадвар нь МТ-ийн чадварыг нь нэмэгдүүлж энэ нь засгийн газрын хамгийн сонирхолтой газруудын үүдийг түүнд нээж өгчээ. “Их сургуулийн зэрэг бол хог гэдгийг эхлээд санаж ав. Хэрэв чамд МТ-ийн 10 жилийн туршлага байгаа бол… үнэхээр сайн цалинтай МТ-ийн ажилтай болж чадна” хэмээн 2006 оны долдугаар сард Снөүдэн бичиж байв.

 2007 онд ТТГ Снөүдэнийг Женев уруу илгээсэн нь түүний хувьд гадаад улсад хийсэн анхны аялал байв. Швейцари улс түүний нүдийг нээсэн төдийгүй адал явдлаар дүүрэн байлаа. Тэгэхэд тэр дөнгөж 24 настай байсан юм. Түүний ажил нь Нэгдсэн улсын дипломатын компьютерыг болоод ТТГ-ын компьютерын сүлжээг аюулгүй байдлаар хангах явдал байв. Тэр үед Снөүдэн мэдээлэл харилцаа холбооны системийн офицер болсон байлаа. Түүнчлэн халаагуур болон агааржуулагчийг засварлах ажлыг ч давхар хийдэг байж.

Женевт байхад Снөүдэнийн ертөнцийг харах цонх томорсоор байлаа. Нэгэн удаа тэр Мел Калдалу гэх Эстони дуучинтай хамт Мунхейнд очив. Тэд Женевт болсон “Төвдийг Чөлөөл” гэсэн нэгэн үйл ажиллагаан дээр анх танилцаж бие биенээ төдийлөн сайн мэдэхгүй ч Снөүдэн түүнд урилга өгчээ. Тэд хэдэн цагийн турш чатлав. Нэгдсэн улс манай дэлхийд цагдаагийн үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг дээр Снөүдэн ихэд маргажээ. Харин Калдалу үүний үл зөвшөөрнө. “Эд бол ухаантай залуу. Гэхдээ бага зэрэг зөрүүд. Мөн маш илэн далангүй. Тэр ямар нэгэн зүйлийн талаар ярилцах их дуртай байдаг. Өөрийгөө зөвтгөсөн бодолтой. Ер нь л өөрийн гэсэн үзэл төлөвшсөн нэгэн” хэмээн Калдалу Снөүдэнийн талаар ингэж ярьж байна. Ийнхүү Төвдийг чөлөөлөх хөдөлгөөнд оролцох сонирхолтой Эстони дуучин, ТТГ-ын техникч хоёр Хятадын виз авах гээд бүтэлгүйтэв. Снөүдэн Бээжингийн олимп амжилттай зохион байгуулагдана гэдэгт эргэлзэж байв. Калдалу харин Палестиний газрыг эзэмших болсон Израилийг шүүмжлэх бодолтой явдагаа түүнд хэлжээ. Снөүдэн ч түүнтэй санал нэгтэй байгаагаа хэлээд Израилийг дэмжиж байгаа Нэгдсэн улсын бодлого дарь дээр давс нэмэж байгааг онцолдог байв. Калдалу түүнд энэ бүгдийг “нураах” санал тавьж байж. Түүнчлэн тэр хоёр онлайн ертөнц ардчилалд хэрхэн нөлөөлж ард түмэн хэрхэн өөрсдийгөө захирах арга замийг нээж болох талаар ярилцдаг байлаа.

Нэгэн үе Нэгдсэн улсын либерал үзлийн алдартай төөлөгч явсан Рон Паулын үзэл санаа Снөүдэнд ихэд таалагдаж байлаа. Снөүдэн 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Паулыг дэмжиж байв. Түүнчлэн Бүгд найрамдахчуудаас нэр дэвшсэн Жон МакКайн түүнд гүн сэтгэгдэл түрүүлж байлаа. Харин тэр Обамаг дэмждэггүй байсан хэдий ч түүнийг шүүмжилдэггүй байсан.

Обамаг ерөнхийлөгч болсны дараа Снөүдэн түүнд тийм ч таатай хандаггүй байсан ба Цагаан Ордоноос зэвсэг биедээ авч явахыг хориглох оролдлого хийсэнд дургүйцлээ хэдэн удаа илэрхийлээд амжив. Үүнээс гадна өөр нэг зүйл түүний дургүйг асар ихээр хүргэх болов. 2009 онд нууц ангилалд багтах материалыг задруулж сонинд нийтэлсэн засгийн газрын албаны хүмүүс бол Снөүдэний хувьд байж болшгүй зүйл хийсэн этгээдүүд хэмээн тэднийг буруутгаж байв. Тухайн жилийн нэгдүгээр сард Иран уруу дайралт төлөвлөж буй Израилийн нууц материал Нью Иорк Таймс сонинд нийтлэгдсэн. Энэ нийтлэлийг одоогийн болон чөлөөндөө гарсан Нэгдсэн Улсын албан хаагчид, Европ Израилийн албаны хүмүүс болон бусад мэргэжилтэн, олон улсын цөмийн шинжээч нартай 15 сар хийсэн олон удаагийн ярилцлага дээр тулгуурлан бичсэн хэмээн Таймс сонин тайлбарлаж байлаа.

 Арс Техникад TheTrueHOOHA-ийн бичсэн сэтгэгдлээс түүний санаа бодлыг харж болно. Өөр нэгэн хэрэглэгчтэй харилцаж байсан түүний ярианаас харвал:

“Новшийн НЮТаймс. Тэд дайн эхлүүлэхийг ХҮСЭЭД байгаа юм байхдаа?”

“Тэд нууц материл задруулж байна”

“Тэдэнд ийм эх сурвалж өгсөн тэдгээр хүмүүс юугаа бодож байдаг байна аа? Тэднийг буудвал таарна”

“Тэдгээр материалууд ямар нэгэн зорилгоор л нууцлагдсан байгаа. үүнийг зүгээр ч нэг биднээс нууцалчихаагүй, хэрэв Иранчууд бидний юу хийх гэж байгааг мэдчихвэл тэр материалууд зүгээр хог болно”

Энэхүү аварга барилгын сүүдэрт Снөүдэний бага нас өнгөрсөн юм. Мариланд дахь NSA-ийн төв байр.

Энэхүү аварга барилгын сүүдэрт Снөүдэний бага нас өнгөрсөн юм. Мариланд дахь NSA-ийн төв байр.

Эндээс харвал хожим хийсэн түүний үйлдлийг ойлгоход бэрх болох боловч чухам энэ мөчөөс л тэрээр засгийн газрын тагнуулын үйл ажиллагааний үнэн төрхийг таниж эхэлсэн байна. “Женевт харсан зүйл маань манай засгийн газар хэрхэн ажилладаг, дэлхийд үзүүлэх нөлөө нь ямар болох талаар миний нүдийг нээж өгсөн. Сайн үйлсээс илүү хор хөнөөлтэй үйлсэд би өөрөө ч гар бие оролцож байгаагаа ухаарсан юм” хэмээн хожим тэр ярьсан.

2009 оны хоёрдугаар сард Снөүдэн ТТГ-аас гарав. Одоо тэр Япон дахь Нэгдсэн Улсын цэргийн базад байрлах ҮАА-д гэрээт ажилтнаар ажиллах болов. Энэхүү гэрээт байгуулагуудад Нэгдсэн Улсын аюулгүй байдлын тагнуулын ажлыг аутсорсингоор хувийн компаниудад олгодог байна. Снөүдэн Делл Компьютерсын ажилтан болсон байлаа. Энэ ажилд ороход түүний СV-д өмнөх ажлын түүхийг огт дурдаагүй байв. Тэр бол дээд зэрэглэлийн нууц ажилтан төдийгүй компьютерын хосгүй чадвартай нэгэн. Хүүхэд наснаасаа Япон оронд дуртай байсан тул ажилдаа жил хагас тэссэн ба энэ хугацаанд япон хэл суралцаж амжив. Заримдаа тэр өөрийнхөө нэрийг япон дуудлагаар “Э-до-ваа-до” гэж хэлдэг байсан. Бүр 2001 онд “Би үргэлж Японд ажиллаж байна гэж мөрөөддөг. Би тэнд засгийн газрын ажлыг хийвэл тун баяртай байх болно” гэж бичиж байжээ.

Японд өнгөрүүлсэн хугацаа бол Снөүдэн амьдралын эргэлтийн цэг байсан юм. “Би Обамаг харах болгондоо түүний бодлого, захиргаа улам бүр өргөжиж байгааг мэдэрдэг.” 2009-өөс 2012 оны хооронд ҮАА-ийн тагнуулын үйл ажиллагаанууд чухам ямар учиртай болохыг тэрээр олж мэджээ: “энэ дэлхийд болж буй бүх харилцан яриа, бүх хүний зан төлөв тэдэнд мэдэгдэж байх ёстой.” Энэ хооронд тэр Нэгдсэн Улсад байгуулсан ҮАА-ийн хяналтын системийн механизм сайн ажиллахгүй байгааг анзаарав. “Хэн нэгнийг хийх болов уу гэж хүлээх хэрэггүй. Би үүнийг хийх хэн нэгэн удирдагчийг хүлээж байсан ч, удирдагч гэдэг бол түрүүлж хийхийг хэлдэг гэдгийг би ухаарсан юм.” 2012 онд тэр Японыг орхиж Хавай уруу явлаа, шүглийн дуу ойртсоор.

Оахугийн аралд байрлах ҮАА-ийн бүсийн криптологикийн (cryptological буюу шифрлэх гэсэн үг) төвд Снөүдэн шинэ ажилтай болов. Тэрээр ҮАА-ийн арван гурван салбарын нэг гэрээт болох Деллийн ажилтан хэвээрээ байсан бөгөөд ихэвчлэн гадаад улсын тэр дундаа Хятадад чиглэсэн тагнуулын үйл ажиллагаанд оролцож байв. Тэр энд ирэхдээ хулгайлсан маш нууц материалуудаа хүний эрхийг хамгаалагч сэтгүүлчдэд далдуур өгөхөөр зориг шулуудсан байв. Тэгэхдээ материалуудыг бүгдийг нэг дор өгөх бус тодорхой хэсгийг сонгон авч сэтгүүлчдэд өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг бичих боломж олгохыг хүсчээ.

 Түүнтэй хамт Хавайд ажиллаж байсан ҮАА-ийн нэгэн ажилтанд Форбес сэтгүүлд ярилцлага өгөхдөө Снөүдэнийг маш зарчимч, хосгүй чадварлаг тэгсэн хирнээ тун жигтэй хамтрагч байсан тухай дурсан ярьсан юм. Тэр ҮАА-ийн логотой юүдэнтэй малгайтай цамц өсөж бүргэдийн хумстай түлхүүрний оронд чагнах төхөөрөмж авч явдаг байсан. Түүнчлэн ширээн дээрээ байнга үндсэн хууль, рубикийн шоо хоёр тавьдаг байж. Нэгэн удаа дасгал авсан хамтрагчаа өмөөрч байгаад ажлаасаа халагдах дөхсөн удаатай.

2013 оны эхээр Снөүдэний дотоод бухимдал томорсоор байв. Гэвч тэрээр илчлэх төлөвлөгөөгөө хойшлуулахаар шийдэв. Юуны түрүүнд тэр маш олон саадтай тулгарч байлаа. Тэрээр өөрийн хүссэн мэдээлэлд хүрэхийн тулд Бооз Алейн Хамилтон гэх хувийн гэрээт компанид ажилд оров. Форбест өгсөн ҮАА-ийн ажилтны хэлж буйгаар бол агентлагын гол ажиллагааг хангадаг элит хакеруудын багт ажиллах саналаас Снөүдэн татгалзсан байна.

Гуравдугаар сарын 30-нд Снөүдэн Америк уруу буцан нисэж Бооз Алейн Хамилтоны сургалтанд хамрагдав. Түүний жилийн цалин 122,000 америк доллар, дээр нь байрны төлбөр багтана. Дөрөвдүгээр сарын 4-нд тэр аавтайгаа хамт зоог барив. Энэ үед Лон Снөүдэн хүүгээ гүн бодлогоширсон, сэтгэлийн дарамттай байгааг анзаарчээ. Тэгээд үргэлж хийж заншсанаараа тэврэлдэн Снөүдэн аавдаа “Би танд хайртай шүү, аав аа” гэж хэлэхэд аав нь “би ч бас чамд хайртай, Эд” гэж хэлээд салцгаав.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: www.intech.mn

Ирээдүйд бактериар нууц мэдээ дамжуулна

Ирээдүйд бактериар нууц мэдээ дамжуулна

Технологийн дэвшил шинэ санаануудыг тусгасан NaNoWriMo (National Novel Writing Month)-аас онцгойрон гарсан…

PLAYFAIR ШИФРИЙН АРГА

PLAYFAIR ШИФРИЙН АРГА

1854 онд Charles Wheatstone зохиосон шифрийн арга Энэ арга нь нэг үсгийг…

11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

Интернэт түүний дэд бүтэц, дотоод үйл ажиллагаа нь нэгэн цул ертөнц болсон…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 59Энэ нийтлэлд :
  • 97564Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: