Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

2017 оны Японы шагналын ялагч 3 хүний нэгд израйлын компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн багтсан ба тэрээр криптографийн салбарт хийсэн ажлаараа шинжлэх ухаан технологийн шагналыг хүртжээ. Японы шагнал буюу Japan Prize Foundation нь 1985 оноос хойш шинжлэх ухаан, технологи, харилцаа холбоо, амьдрах ухааны салбарт өндөр хувь нэмэр оруулж, шинэ бүтээл гаргаж буй хүмүүсийг олж илрүүлэн урамшуулах зорилгоор бий болсон. Энэ жил 33 дахь удаагаа шилдэгийг шалгаруулж буй арга хэмжээ криптографийн салбарт туршигдсан судалгаагаараа мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажилд хувь нэмрээ оруулсан, олны танил эрхэм Реховотын Вейзмэн Институтын профессор Ади Шамир /Adi Shamir/ -ыг ялагчаар тодруулжээ. Энэ Мягмар гарагт /2017.01.31/ Японы шагналын сан 2016 оны 2 дугаар сараас эхлэн нийт 10 сарын хугацаанд 13 мянга гаруй оролцогчдийн бүтээлд хийсэн сонгон шалгаруулалт, шүүлтийнхээ дүнг зарласан юм. Өдгөө 64 настай Шамир уг шагналыг авч буй 2 дахь израйл хүн юм. Түүнээс өмнө Израйлын ерөнхийлөгч асан биофизикч анхны удаагийн шалгаруулалт 1985 оны энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ.  2002 онд Шамир Роналд Ривест /Ronald Rivest/, Леонард Адлемэн /Leonard Adleman/ нартай хамтарсан “нийтийн түлхүүрийн криптографийг практикт нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” бүтээлээрээ дэлхийн хамгийн нэр хүндтэй компьютерийн шинжлэх ухааны дээд шагнал гэж үзээд буй Турингийн шагналыг хүртэж байсан юм. Уг бүтээл нь RSA алгоритм нэрээр дэлхий нийтэд ашиглагдаж мэдээллийг нууцлах арга хэрэгсэл болсон.  Вейзмэн Институтын цахим хуудсанд Шамир “Миний судалгааны үндсэн хүрээ бол нууцлалыг хэрхэн хийх, тайлах тухай криптографийн салбар юм. Компьютерийн сүлжээ болон утасгүй харилцааны үсрэнгүй өсөлт дээр энэ бүх зүйл үндэслэгддэг. Хэрэв криптографик хамгаалалт байхгүй бол нууц мэдээлэл дамжуулалтын явцад олзлогдох, хакерууд утга агуулгын өөрчлөх, гэмт хэрэгтнүүдэд ашиглагдах зэрэг олон эрсдэлт зүйлүүдэд өртөнө. ” хэмээн өөрийн ажлын тухай ярьсан байна. Японы шагналын сан Шамираас гадна 2 хүнийг сонгож шагнасан нь Берлины Биологийн Халдварыг судлах Макс Планк Институтын захирал Эммануаль Карпентиэр/Emmanuelle Carpentier/, Берклигийн Калифорниа Их сургуулийн профессор Женнифэр Доудна /Jennifer Doudna/нар юм. Энэхүү 2 эрдэмтийн генийн эвлүүлгийн судалгаа нь 13000 нэр дэвшигч эрдэмтийн бүтээлээс онцлох нь  байж чаджээ. Ялагчид ойролцоогоор 443 мянган доллартай тэнцэх иен, медал бүхий шагналыг хүртэх бөгөөд шагнал гардуулах ёслол энэ оны 4 сарын 19-нд Токио хотод болох юм байна.           Эх сурвалж : www.jta.org

Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор дэлхий нийтийг хэрсэн хамгийн том…

Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Микрософт компани 2018 онд GitHub нээлттэй эхийн төслийн шинэчилсэн хувилбарыг Coco Framework…

НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

Хамгийн хүндтэй шагнал гэгддэг Нобелийн шагналыг Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобелийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 200Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: