Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйлын татварын газраас  Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж зохих хэмжээний татвар ноогдуулах “цахим мөнгөний татварын журам”-ын төсөл боловсруулжээ.

Израйл дахь цахим мөнгөний нийгэмлэг өөрийн оронд нэвтрээд буй Биткойны эрхзүйн байдлыг тодорхой болгоход чиглэгдсэн зарим ажлыг хийж байна. Тус орны татварын асуудал эрхэлсэн байгууллага саяхан Биткойн болон бусад цахим мөнгөнүүдийг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулах болно хэмээн мэдэгдэл хийлээ.  Биткойны эрхзүйн байдал нь энэ төрлийн мөнгө зах зээлд нь нэвтэрсэн маш олон орны хувьд бүрхэг асуудал байсаар ирсэн. Гэвч израйлын эрх бүхий байгууллага цахим мөнгөтэй холбоотой уг асуудлыг тодорхой болгож, цахим мөнгөтэй хүмүүс зохих хэмжээний татвар төлдөг байх зохицуулалтыг хийхээр болж байна. Журмыг хэлэлцэх үеэр цахим мөнгөний нийгэмлэгийн зарим гишүүд зарим хориглосон нөхцлүүд нь криптомөнгийг хэрэглэхэд өртөг өндөртэй болгож магадгүй, энэ тал дээр анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнээр Израйлын татварын байгууллага Биткойн болон бусад криптомөнгөнд татвар ноогдуулах журмын төслийг эцсийн байдлаар гаргасан гэжээ. Эрх баригчид тус улсын цахим мөнгөний нийгэмлэгээс маш их хүсэлт ирсний дагуу уг төслийг боловсруулсан гэжээ. Биткойн болон цахим мөнгөтэй холбоотой асуудлууд тийм ч тодорхой биш байтал ийнхүү израйлчууд журамлахыг зорьж байна. Татварынхан цахим мөнгийг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж байгаа хэдий ч санхүүгийн хувьцаа, үнэт цаастай ижил биш гэсэн ангилалд оруулсан байна. Түүнчлэн цахим мөнгийг мөн ямар нэг вальютийн хэлбэр болгож үзэхгүй хэмээжээ. Криптомөнгийг эзэмшигч хэн нэгэн өөрийн цахим мөнгийг зарах тохиолдолд тус мөнгөний 25 хувьд нь татвар ногдуулахаар болсон байна. Мөн криптомөнгө ашиглан худалдан авалт хийх үед мөнгөн хөрөнгийн худалдан авалт хийсэнтэй адилтган 17 хувийн нэмүү өртгийн татвар авах бөгөөд энэ зохицуулалт засгийн газар болон орлогын албан татвар төлдөг хувь нийлүүлсэн корпорацид ч хамаатай юм.

Криптомөнгө Биткойны талаарх мэдээ мэдээлэл өгдөг www.newsbtc.com цахим хуудасны сэтгүүлчдийн үзэж буйгаар “Шинэ журмын төсөлд дотоодын мөнгөн гүйлгээ цахим мөнгөөр хийгдэх үед нэгж цахим мөнгөний өртөг өсөх зохицуулалтыг оруулсан нь цахим мөнгөний зарим давуу талыг үгүй хийж байна.” Цахим сэтгүүлүүдэд ч журмын төслийг хэрэгжүүлэх үед цахим мөнгөний төлбөр тооцооны систем бүхий  бизнес эрхлэгчдэд маш их хүндрэл учирах төлөвтэй байна.  Бизнес эрхлэгчид энэ байдлыг бартер болон зохих бичиг баримт бүрдүүлэх байдлаар зохицуулж үйл ажиллагаагаа явуулах болно  гэжээ. Биткойн вальют арилжааны баталгаатай нэг хэлбэр болох нь аль хэдийнээ нотлогдчихсон бөгөөд бодит мөнгөний бүх шинж чанаруудад нийцэж алттай адилтгагдаж байгаа юм. Харин засгийн газрууд вальютийн систем дэхь хяналтаа алдахаас айж цахим мөнгийг Биткойн гэж нэрлэхээс татгалзаж байна. Энэ нөхцөл байдал аль нэг улс биткойныг вальют арилжааны нэг төрөл гэж үзэж, ойлгох хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж:  www.newsbtc.com

 

Хэдэн тэмдэгттэй нууц үг хамгийн найдвартай вэ?

Хэдэн тэмдэгттэй нууц үг хамгийн найдвартай вэ?

12-оос цөөн тэмдэгт бүхий нүүц үг таны мэдээллийн нууцыг бүрэн хамгаалж чадахгүй…

Криптографийн стандартын талаар хэлэлцэх асуудлууд

Нэр томъёонд санал хураах Тоон сертификатын зохицуулалт (улсын хэмжээнд тоон сертификатын шинэ…

Виженерийн шифр

Виженерийн шифр

Энгийн полиалфавит шифр   Виженерийн шифр нь Цезарийн шифрт суурилсан шифрлэлтийн арга…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 181Энэ нийтлэлд :
  • 115502Нийт зочилсон:
  • 12Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: