ЗӨВЛӨЛТИЙН ТАГНУУЛЫН ШИФР /1-р хэсэг/

Марк, Вик болон таван цент

1953 оны 7 дугаар сарын 22-ны Даваа гаригийн нар шарсан халуун өглөө сонин зардаг 13 настай Жеймс Бозарт хүү Бруклинд нэгэн хүнээс хариултандаа хорин таван цент болон таван центийн зоос авлаа. Хожим тэрээр: “Би шатаар гарч байсан чинь миний гараас нөгөө зооснууд уначихсан. Тэгээд би зооснуудаа цуглуулаад авсан чинь нэг нь хоёр хэсэг хуваагдчихсан байсан. Тэр хоёр хэсгийг авахад нэгд нь бичил хальс байсан. Тэр хальсан дээр шифр байсан юм” гэж ярьжээ. Бозарт урьд нь ийм юм харж байгаагүй ба найзууддаа өөрийн олсон юмны талаар ихэд гайхуулсан байна. Түүний найзуудынх нь хоёр нь цагдаагийн газарт ажилладаг хүний охидууд байсан бөгөөд хэрэг явдлын тухай АНУ-ын Цагдаагийн байгууллага мэдэж яаралтай ХМТ (Холбооны Мөрдөх Товчоо)-нд мэдээлсэн юм. Ингээд 7 дугаар сарын 24-ний Лхагва гариг гэхэд АНУ-ын Сөрөх тагнуулын газар хүүгээс тэрхүү учир битүүлэг зоосийг авч, 26-ны өдөр ХМТ-ны шинжээчдэд энэ зоосны учрыг тайлуулахаар өгчээ. Тэд ч мөн Жеймсийн адил ийм нарийн урласан зоосон нуувчийг урьд өмнө нь харж байгаагүй байна. Гэвч тийм жоохон бичил хальсанд нууцалсан таван оронтой 207 бүлэг тоон текстийг тайлах гэсэн шифрчдийн оролдлого талаар болсон юм.

Ингээд ХМТ таван центийн эзнийг олох зорилгоор Жеймсээс сонин худалдан авдаг байсан хүмүүсийг судалж эхэлжээ. Энэ зоосыг ХМТ азтай тохиолдлоор л олж авсан ба урьд нь бараг жил хагас америкчуудын гар дамжсаар байсныг огт мэдээгүй юм. Сөрөх тагнуулчид үүнд тагнуулын ямар нэг нууц мэдээ байгаа гэдгийг мэдэж байсан болохоор бүтэн дөрвөн жилийн туршид энэхүү учир битүүлэг зүйл санааг нь амраасангүй. Тэдний мэдэж байсан ганц зүйл нь үүнийг хийсэн шифрийн машин нь гадаадад үйлдвэрлэгдсэн гэдэг байв. Дэлхий дахинд хэдэн арван ном зохиолын гол сэдэв нь болж байсан энэхүү алдартай “тагнуулын хэрэг” ийнхүү нууцлаг эхэлсэн юм.
1957 оны тавдугаар сард ХМТ-нд санамсаргүй аз тохиосон байна. Парист дахь Америкийн ЭСЯ-нд Южин Маки гэгч улс төрийн оргонол хүсэж ирсэн юм. Тэрээр өөрийгөө үнэндээ КГБ (Улсыг Аюулаас хамгаалах Хороо-УАХХ)-ийн дэд хурандаа Рейно Хейханен ба дөрвөн жилийн турш Америкт Виктор нэрээр суурин тагнуул хийсэн гэж дипломатчдыг гайхшралд оруулжээ. Зөвлөлтийн тагнуулын товчлогч (түүний тагнуулын ажлыг удирдагч) Марк өөрийн туслахын (Хейханен) ажилд урам нь хугаран түүнийг ЗХУ руугаа буцан чөлөөндөө гарахыг тушаажээ. Тэрээр Маркийн тухай их зүйл яриагүй боловч ХМТ-ныхон Марк гэгчийг судалсны үндсэн дээр түүнийг Оросын тагнуулын алдарт хурандаа Рудольф Иванович Абел болохыг нь тогтоосон байна (сүүлд бид түүнийг XX зууны дэлхийн хамгийн шилдэг суурин тагнуулч Вильям Генрихович Фишер болохыг нь мэдэх болно). Тэрээр 1948 оноос эхлэн олон жилийн турш “гол дайсагнагч улс” болох АНУ-ын газар нутгаар явж өөрийн тагнуулын сүлжээг байгуулж байсны зарим нь өнөөг хүртэл тодорхой болоогүй байна. Түүний энэхүү гайхам амжилтанд өөрийнх нь туслах цэг тавьсан юм.
Америкчууд урвагчийн (Хейханен) мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч, түүнийг тэр даруй цэргийн онгоцоор АНУ-д хүргэн өгчээ. Ингээд ХМТ-ны эцэс төгсгөлгүй байцаалт эхлэн Хейханен 1948-1952 онд ЗХУ-д эрчимтэй бэлтгэгдэж, АНУ-д цаашид суурьших бэлтгэл хийн Финляндад туршилтаар суурин холбоочны үүрэг гүйцэтгэж байжээ. 1952 оны намар тагнуулч (Хейханен) Нью-Йоркд ирж тэндэх Оросын ЭСЯ-нд байрлаж буй УАХХ-ны товчлогчийн байгууллагатай холбоо тогтоож эхэлжээ. 1954 оны зун түүнийг сайн холбоочин туслах шаардлагатай байсан суурин тагнуулын товчлогч Маркийн удирдлаган дор өгсөн байна. Мэдээж И.Р.Абел Москва түүнд ямар бэлэг барьхыг нь төсөөлөө ч үгүй байсан юм. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд Хейханен ёс зүйн доголдолтой, үргэлж архи уун эхнэрээ зоддог, улсын мөнгөнөөс их хэмжээгээр хулгайлдаг, хамаа намаагүй үрдэг, удирдлагынхаа хааяа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, тэгсэн хэрнээ эх орондоо буцахаас үхэтлээ айдаг гээд холбоочин-тагнуулч байх наад захын шаардлагад бүрэн нийцэхгүй гэдгээ харуулсан юм. Одоо харин тэрээр америкчуудын өмнө тэдэнд тусалж чадах хүн болох гэж урьд нь тийм байгаагүй мэт дүр эсгэн сууна.
1957 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хайнений ачаар Абелийг Нью-Йоркийн “Латам” зочид буудлаас баривчилсан юм. Абелийн буудлын өрөө болон Бруклин дахь түүний урлангийн өрөөнд энд тэндгүй зургийн болон радио аппаратанд “агуулах сав-нуувч” байрлуулсан байжээ. Гэвч Абел хамтран ажиллахаас эрс татгалзсанд сөрөх тагнуулчид түүнийг хэтэрхий яаран баривчилсандаа ихээхэн харамссан юм. Тэрээр АНУ-д суурин тагнуулчаар бараг есөн жил идэвхитэй ажилласан ба ХМТ-нд ямар нэгэн мөр үлдээхгүйн тулд ихээхэн хашир байсан байна.
Хейханенд итгэхээс өөр арга байсангүй. Тэрээр өөрийн мэдэж байсан нууцуудыг өгөхөөс гадна Москватай харилцаж байсан шифрийн системийг тайлж, түлхүүрийг нь бас өгсөн юм. ХМТ-ныхон түүнээс олон жилийн турш учрыг нь тайлж чадаагүй таван центын зоосны талаар асуусан ч урвагч тэдэнд тодорхой зүйл хэлсэнгүй. Харин ХМТ-ны шинжээч Майкл Леонард Хейханений тэдэнд өгсөн нууц материал унших түлхүүрийг нь ашиглан бичил хальсан дээр зүйлийг уншиж болох эсэхийг нь үзэн 1957 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шифрийг нь тайлсан бичгийг мөрдөгчдөд өгчээ. Энэ үед л тэд гартаа зөвхөн шифр тексттэй байж нууц бичгийг тайлах нь олон жил, цаг гарздах юм байна гэдгийг ойлгосон юм. Үнэндээ тэрхүү шифр бичээс америкчуудыг ихээр гайхшруулж чадсан юм. Тийм зоос ашиглах санааг Хейханен гаргасан ба үүнийг нь Москва дахь Төв ихээр сайшаан түүнд зарим нэг зааварчилга өгч байжээ. Ийм байдлаар таван центийн зоос Америкад мөнгөний эргэлтэнд орсон ч энэ талаар хэн ч тогтоогоогүй байна. Бодвол согтуу, будлиу Хейханен заримыг нь үрж, гээсэн биз ээ.
Энэ бол сэтгэл хөдөлгөм үйл явдал, өчүүхэн урвалт, Абелийн мохошгүй эр зоригийн тухай сонирхолтой түүх юм. 1957 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр америкийн шүүх Абелийг тусгай албатайгаа хамтран ажиллуулах зорилгоор түүний эр зоригийг мохоохийн тулд 30 жилийн хорих ял оноожээ.
Үргэлжлэл бий…

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

2009 оны 5 дугаар сарын 17 -ны өдөр Монгол Улсад компьютер бүтээсний…

2005/2006 ОН ОЛИМПИАДЫН БОДЛОГО 5

Для всех p∈(0;1) найдите минимальное значение выражения ( ) (1 ) 1…

Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Энэ долоо хоногт БНХАУ квант харилцаа холбооны хиймэл дагуулаас дохио илгээх дэлхийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 138Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: