Жеффeрсоны диск

1 faceЖеффирсоны диск нь тэнхлэгт суурилсан хүрднүүд бүхий  гар ажиллагаат шифр систем юм. Хүрд бүр нь тойргийн хүрээн дээр  урьдчилан тодорхойлогдсон холимог бүхий зохион байгуулалттай Латин цагаан толгойн 26 үсэгтэй. Мөн хүрд бүр өөрийн гэсэн давтагдашгүй дугаартай бөгөөд энэ нь кодын номоор тодорхойлогдоно.  Зүүн талд үзүүлсэн Жеффирсоны диск нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын Үндэсний криптологийн музейд байх жинхэнэ эх хувь нь юм.  Энэхүү 36 үсэгтэй дискүүд (эсвэл хүрднүүд) тэнхлэгт суурилсан байх ба хүлээн авагч илгээгч талууд мэдээллийг солилцохоос өмнө хоёр талд уг систем яг адилхан байхаар зохицуулалтийг хийсэн байна.  Ингэж хоёул адил системтэй болсны дараагаар илгээгч мэдээллийг нарийн мөрөнд үсэг бүрээр нь орж дуустал /жишээг доорх зургаас харж болно/ хүрднүүдийг эргүүлж байрлуулна.  Ингэж илгээгч ил бичвэрийг бүх мөрөнд оруулсаны дараа хүлээн авагчид үүссэн шифр мэдээг дамжуулна. Тухайн хүлээн авагч өөрийн хүрдийг шифр бичвэртэй зэрэгцүүлж нарийвчилсан мөрөнд үсэг бүрээр нь эргүүлж оруулан зэрэгцээ мөрөнд үүсэх тайлагдсан бичвэрээс мэдээллийг гаргаж авна. Зарим тохиолдолд  хүлээн авагч хүлээн авсан шифр бичвэрийн эх бичвэрийг урьдчилан тогтоосон зайгаар нь тогтоож унших нь бий. Жеффирсоны дискийг Жеффирсоны хүрдэт шифр, Базирисийн цилиндр / Bazeries Cylinder/гэдэг нэрээр нь хүмүүс мэддэг.  1795 онд АНУ-ын гуравдахь ерөнхийлөгч Томас Жеффирсон энэхүү диск хэлбэрт шифрийн аргыг зохион бүтээсэн боловч тухайн цаг үедээ төдийлөн танигдалгүй бараг нэг зууны дараа  Францын цэргийн криптоанализист Этьен Базирис /Etienne Bazeries/ дахин зохион бүтээснээр олны хүртээл болсон байна.   Жеффирсоны дискийн дараагийн сайжруулсан хэлбэр M-94 –ийг  1923-1942 оны хооронд АНУ-ын арми ашиглаж байсан байна.

Доорх зураг нь Жеффирсоны дискийн тоглоомон буюу загвар хувилбар нь бөгөөд хуванцар хэлбэртэй уг загварыг Ebay сайтаар 2009, 2010 онуудад  худалдаалж байсан ажээ.  Уг загвар нь эх хувилбарт байх 36 дискийг 10 дискээр төлөөлүүлсэн  жижиг хэмжээтэй хэдий ч  хүрдэт системийн ажиллах зарчмыг танилцуулахад хангалттай юм.

smallЗагвар хүрдэт шифрийн систем дээр RETREATNOW /яг одоо ухар/ гэсэн мэдээллийг шифрлэн дамжуулахаар бэлтгэе. Зураг 2-т явуулах мэдээг системийн нэг мөрөнд нь харагдах байдлаар тохируулсан байна.  Ингэж явуулах бичвэрийг тохируулсан мөрний доод буюу хоёрдахь мөрөнд шифр бичвэр бий болсон байна. Үүнийг уншвал:  WVCTSOKTDN. Уг шифр бичвэрийг хүлээн авагч талд дамжуулна. Тухайн хүлээн авагч ирсэн шифр мэдээг бичвэрийг шифрлэхийн адилаар системийн бичвэрийн аль нэг мөрөнд байрлуулах ба энэ үед эх бичвэр нөгөө мөрөнд тайлагдана. Хэдийгээр уг шифрлэлтийн арга нь гар аргаар тайлагдаж болохоор хялбархан байгаа боловч тухайн цаг үедээ хамгийн сайн шифрлэлтийн системд тооцогдож байсан байна.

2-face

Зураг 1

pic 2

Зураг 2

pic 3

Зураг 3

pic 4

Зураг 4

pic 5

Зураг 5

pic 6

Зураг 6

pic 7

Зураг 7

pic 8

Зураг 8

Эх сурвалж: www.cryptomuseum.com

Цезарийн хайрцаг

Цезарийн хайрцаг

Туузан шифр Орлуулга шифрийн арга бол мэдээллийг шифрлэн солилцох хамгийн энгийн аргуудын…

Койнмайнинг системийг нэвтрүүлнэ

Койнмайнинг системийг нэвтрүүлнэ

         Зурагт үзээд амарч суухад өдөр бүр таны өмнөөс ажиллах, мөнгө хийх…

Алтан цох

Алтан цох

Америкийн уран зохиолч Эдгар Аллан По-гийн «Алтан цох» хэмээх зохиолыг герман хэлнээс…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 109Энэ нийтлэлд :
  • 96009Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: