Ерөнхийлөгч Трамп кибер аюулгүй байдлын тухай тушаал гаргав.

Энэ сарын 11-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп Сүлжээний кибер аюулгүй байдал, эмзэг дэд бүтцийг сайжруулах, тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаарх тушаал гаргалаа. Энэ нь холбооны байгууллагуудын ( агентлагуудын) мэдээллийн технологийн дэд бүтэц, эрсдэлийн удирдлагыг шинэ түвшинд авчирахад зориулагдсан ажээ.

Тушаалаар холбооны агентлагуудын дарга нар ерөнхийлөгчийн удирдлага доор эрсдэлийг бууруулах эрсдэлийн удирдлагын арга хэмжээ авах, мэдээллийн технологийн үр өгөөжийг нэмэгдүүлэх болон тухайн байгууллагын өгөгдлийг зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг Стандарт технологийн үндэсний хүрээлэн (National Institute of Standard and Technology’s /NIST/) –ын мэдээллийн аюулгүй байдлын стандартуудын ( NISTIR 8170) дагуу авах ажээ. Энэхүү стандарт төсөл хэлбэрээр байгаа бөгөөд одоогийн байдлаар криптологийн талын нилээд заалтыг тусгажээ. Тушаалд мөн холбооны агентлагууд эрсдлийн удирдлагын асуудлууд болон NIST стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой тайланг Удирдлага, төсвийн албанд дэлгэрэнгүй мэдээлж байх тухай заалтыг оруулсан байна.

 Ийнхүү тушаал гаргаж байгаа нь цаашдаа холбооны мэдээллийн аюулгүй байдал кибер аюул занал, ялангуяа ботнетийн сүлжээнд орох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг түргэтгэсэн үйл явдал болж байна гэж олон улс үзэж байна. Трампын уг тушаалыг сүүлийн үед эрчимтэй тархаж олон улсын иргэдийн мэдээллийг шифрлэж барьцаалах болсон WannaCry (Want to crypto) нэртэй файл барьцаалагч вирустай холбоотойгоор холбооны мэдээллийн аюулгүй байдалд анхаарал тавьж буй нэг хэлбэр гэж үзэх ч шинжээчид байгаа юм.

Эх сурвалж: http://er.educause.edu

Касперски лаб зөвлөж байна

Касперски лаб зөвлөж байна

Орчин үед мэдээллийн аюулгүй байдлаа хангах зорилгоор хүмүүс олон янзаар ашиглаж болох…

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

Монгол Улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага

2009 оны 5 дугаар сарын 17 -ны өдөр Монгол Улсад компьютер бүтээсний…

Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор дэлхий нийтийг хэрсэн хамгийн том…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 14Энэ нийтлэлд :
  • 96009Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: