Дэлхийн II дайны үеийн Оросын ахмад шифрчидийн дурсамжаас…

Ерөнхий Дээд Командлалын Төвийн төлөөлөгч маршил Г.К.Жуков, А.М.Василевский болон өөр дарга нарыг дагалдан яваа шифрчид Костя Храмцовский, Павел Пениннартай фронт дээр дайны үеэр би уулзаж байлаа. Тэр үед тусгай холбооны энэ офицеруудын тэдний ямар ажил хийдэгийг тааварлахгүй байв. Одоо тэдний тухай ярих цаг болсон бизээ.

Ахмад дайчин В.Стародубец.

Бидний хуучин хоёр танилууд тэтгэвэртээ гараад одоо Москвад амьдарч байна. Константин Иванович Храмцовскийн гэрт нь бид уулзсан юм. Түүний ажлын ширээн дээр “Константин Иванович Храмцовскийд. Фронт дээр надад үзүүлсэн их туслалцаанд чинь зүрх сэтгэлээсээ баяр хүргэн мэндэлж, хамгийн сайн сайхныг ерөөж үүрд дурсгал болгов. А.М.Василевский.” гэсэн бичигтэй “ Насан туршийн үйлс” гэдэг ном ба хуучивтархан диван дээр маршилын бэлэглэсэн карманы Омега цаг мөнгөн гинжинд өлгөөстэй байлаа.

Мөн Александрович Пенины зүүсэн олон одон медалын дотор Александр Невскийн одон байна. Энэ одонгоор байлдааны ажиллагаа удирдахад гавъяа байгуулсанд шифрчинг шагнажээ. Энэ явдал Берлинд болсон юм гэж Павел Александрович хуучлахдаа:

– Намайг Жуков дуудлаа. Маршал мэндлээд

– Нөхөр Пенин, та бид хоёр дайн дуусахлаар яаж амрах тухай ярилцан, би танд хантал унтах боломж өгнө гэж амлаж байл уу, гэхдээ унтсанаас ажил багасах биш дээ… тэгсэнээ надруу дөхөж ирээд

– Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн нэрийн өмнөөс танд Александр Невскийн одон гардуулъя. Сайн шифрчиний ажиллагаа нэг бус тулалдааныг хожиход тусалсан юм шүү. Энэ бол танд гардуулах ёстой шагнал юм.

….. Пенин Жуковыг шифрчинээр , Храмцовский Василевскийн шифрчинээр ихэнхтэй ажилдаг байлаа. Тэд гаднаас нь харахад ямарч төсгүй улс, Пенин туранхай ихэд сэрэмжилсэн байдалтай ямар ч нөхцөлд дуудалгаар “ гүйхэд” бэлэн байгаа юм шиг хүн, Храмцовский яаралгүй тайван хүн. Гэсэн ч ямар нэгэн үл мэдэгдэх байдал, ярианы өнгө, ялангуяа илүү үг дуугүй байдал нь тэднийг “нэг цехийн ахан дүүс” гэдгийг хэлж байлаа.

Хувь заяа тэднийг бүр 1930- аад оны эхээр холбожээ. Киев хотын комсомолын эвлэлийн хорооны гишүүн Ржевын үйлдвэрчиний эвлэлийн идэвхтэн Костя Храмцовскийг маш нууц ажилд ажиллахыг урьжээ.

Эх орондоо хязгааргүй үнэнч хүмүүсийг шифрчидын сургуульд шилэн авч, бараг цагаан толгойноос эхлэн сургадаг байлаа. Шифрийн ажил, хэлийг онц сайн мэдэхийг шаардана. Иван Васильвич Будилов гэдэг хатуухан өвгөн тэдний багш байлаа. Нэг удаа ийм явдал болжээ. Будилов гуай Храмцовскийд:

  • Чиний хадгаламжийн дэвтэр чинь хаана байна? Алив хувцалаад Арбатруу гүйж очоод үдийнхээ хоолны мөнгийг дэвтэртээ хийчих. Тэгэхдээ “ Гознак ” гэдэг үгэнд “С” үсэг бичдэггүйг хар. Ингэж л тогтоохоос гэжээ.

Хасан, Халхын голын байлдааны үеэр шифрийн ажилд алдаа их гардаг байв. Жанжин штаб ”100 маталов явуул … “ эсвэл “ Их бууны нүүдэлдэг хэсэгт дараах засвар шаардлагатай…” гэх мэтчилэн мэдээ ирж байлаа. Тэгэхэд Будилов гуай “ 100 маталов” гэдгийг “100 стаматологов “ ба” Их бууны нүүдэлдэг хэсэг “ гэдгийг “Их бууны хэлбэлздэг хэсэг “ болгон шууд л засдаг байлаа.

Эх орны дайны үед залуу шифрчидын нэг нь ачаа явуулах станцын нэрийг алдаж шифрлэжээ. Үүнээс болж цэрэг зэвсэгийн цуваанууд фронтын бүүр өөр хэсэгт очих байлаа.Энэ бол онцгой тохиолдол юм. Дайны үеийн хуулиар офицерийг цэргийн шүүхэд шилжүүлэх байв. Жанжин штабын дарга Будиловыг дуудаж ирүүлээд мөрдөн байцаалт явуулахыг тушаахад, Будилов

– Энэ алдаа бол миний алдаа гэхэд

– Маршил Василевский дуугүй байснаа

– Зохиолч Михаил Светлов “ Баатрыг галт тэрэгний дугуйн доогуур гүйж орьё” гэж бичлүү дээ. Гэхдээ тэр шифрчин чинь баатар бишээ,түүний хийсэн хэрэг цэргийн гэмт хэрэг мөн. Иван Васильевич та ийм алдаа гаргаж болхуудаа? Таны их туршлага ийм юм хиймээргүй юм. гэхэд нь Будилов

– Би л ийм юм хийлгэлээ. Нөхөр маршилд. Бие даасан ажилд тэр хүүг эрт итгэж оруулсанаас ийм явдал боллоо. Иймд намайг шийтгэх хэрэгтэй. гэжээ.

Бид нар хурандаа Будилов гуайн өөрийнхөө ажлын тухай ярьсан анхны бөгөөд сүүлчийн сэтгүүлчид байсан юм. Будилов гуай Зөвлөлтийн шифрчидын бүтэн үеийг хүмүүжүүлэн залуу офицеруудад гэрээслэл үлдээх:

– Капиталист ертөнцийн бүх тагнуулууд манай улсын болон цэргийн нууцын эрэлд хүчээ нэгтгэж байна. Та нарын нууц хадгалах чадвараас Эх оны аюулгүй байдал хамаарна.гэжээ

Храмцовскийн Фронтын намтарыг хувийн хэрэгт нь тоон баганаар бичсэн байдаг.

42.11.15 – 43.02.15 Доны фронт.

43.02.16 – 43.05.13 Воронежийн фронт.

43.07.23 – 43.10.20 Воронежийн фронт.

43.10.21 – 44.04.10 Украйны фронт.

44.04.10 – 44.05.11 Украйны 4- р фронт.

44.06.04 – 44.12.02 Белорусын фронт.

44.12.05 – 45.02.04 Прибалтын фронт.

Энэ бол Зөвлөлт холбоот Улсын Маршил А.М.Василевскийтэй хамт фронтод явсан хугацаа юм.

А.М.Василевский дайны үед 34 сар Жанжин Штабын дарга байхдаа 22 сарыг нь байлдааны хамгийн халуун газруудаар явсан юм. Энд шифрчид хамгийн их ажилтай байдаг байна. Мэдээлэл, тушаал, товьёог, захирамж гэх мэт янз бүрийн цахилгаан цасан шуурга шиг л хөвөрч байдаг байв.Нэг ч минут сэлүүрээ тавих боломжгүй хурдан урсгалтай гол сөрөн сэлж яваа завьчин шиг л шифрчин завгүй ажиллана.

К.Храмцовский дурсахдаа:

– Дөчин хоёр оны намар “ Храмцовский хурдан ир “ гэж Маршил Жуков Төвөөс дуудлаа. Ерөнхий дээд командлалын Төв тэр үед Кировын метроны станцад байрлаж байлаа. Эргүүлүүд маш хатуу бараг өө сэв хайсан юм шиг л шалгадаг байсан юм. Гар чийдэнгийн хөх гэрлээр замаа гэрэлтүүлсээр явж метронд ороход шууд цахилгаан шат асаалаа. Ингэж явахдаа би яагаад ч юм 41 оны 8- дугаар сарыг саналаа. Тэр үед миний Ельни орчим Жуковын шифрчингээр ажиллаж байхад Маршил надад нэг бичиг өгсөн юм. Одоо би тэр цахилгааны үг үсэг бүрийг санаж байна.

“Нөхөр Сталинд….Дайсны ажиллагаа, ерөнхий стратегийн байдлыг дахин дахин шинжлэн үзэж, дайсны цэрэг төв фронтын жигүүр, ар талаар дараа нь Баруун урд фронтоор цохилт хийх нь зайлшгүй гэсэн түрүүчийн саналаа Төвийн төлөөлөгчийн хувьд тавихыг өөрийн үүрэг гэж тооцож байна” гээд, цааш нь ар талын хамгаалах байрны төлөвлөгөөг бичсэн байв. Энэ үед Маршил Жуков жанжин штабын дарга биш болоод 19 хонож байсан юм.

Маршил надруу

– Бүгд ойлгомжтой юу? Бараг 12 хуудас бичгийг шифрээр явуулдаггүй байх гээд ядарсан байдалтай ширтэнэ.

– Тиймээ. Ганцаараа би энэ мэдээг шөнө дөл хүргэх байх, туслагч авахыг зөвшөөрнө үү. гэхэд маань.

– Шөнө дөл болгох байх гэж хэсэг бодосноо Та их суудаг хүн байна. Гэхдээ яаравчлах хэрэгтэй. Энэ бол баримтын хурдан боловсролт ажлын хувь заяаг шийдвэрлэдэг тохиолдол биш юм. Немцүүдийн цахилгаан дайн бүтэлгүй боллоо. Аа тийм туслахын хувьд гэвэл ийм мэдээ боловсруулахад нэг хүн ч олон гэдгийг та өөрөө тааварлаж байгаа байх. Та өөрөө шифрлэ. За яв гээд мэдээгээ дуугүй өглөө.

  • Энэ мэдээнд Сталанградын дэргэд Немцүүдийг цохих ниргэлтийн эхлэл болж сүүлдээ дэлхийн дахинд алдаршсан “Уран” операцын тухай Жуков харандаагаар өөрөө бичсэн байлаа.

– Үүдний нь өрөөнд мэдээг дугуйлж байхад минь, түүнийг Жуковын адъютант лацдая гэлээ. Ингээд дугтуйг лацдуулаад зогсож байхад маань Жуков царай нь цайчихсан гэнэт босгон дээр гарч ирээд.

– Храмцовский! Яагаад баримт миний адъютантын гарт байна?

– Адъютант үзээгүй зөвхөн дугуйг лацдаж байна гэхэд маань

– Иргэний дайны үед комиссарууд, комунистуудад урьдчилан сануулах, зэмлэх, буудах гэсэн зөвхөн гурван янзын шийтгэл хүлээлэгдэг сахилга батын тусгай дүрэм мөрдөж байсан юм. Комунист, Та өөрийгөө зэмлэл авлаа гэж тооц.

П.Пенин дурсахдаа:

Шифрчин хүний ажил нь маш анхааралтай, нарийн нямбай ажиллагаатай байхыг шаарддаг юм. Намайг бүр петлиц дээрээ хоёр дөрвөлжин байхад маршал Шапошников дуудаад.

– Дэслэгчээ суу хүү минь за үүнийг уншаад өг. ”Хүү минь” гэж түүний дуртай үг байсан юм. Жижгээр гэхдээ хэвлэсэн юм шиг маш гаргацтай бичсэн бичиг байлаа.

– За байз дэслэгчээ хоёр дахь өгүүлбэрт таслалын зураас байна уу даа, тэгээд жаахан доошоо цэг таслал хийж тоочсон байна уу…гэсэн юм.

Шифрчины ялимгүй алдаа маш хүнд гэмт хэрэг, явдалд хүргэж болдог юм. Ирсэн мэдээний хир зэрэг чухал болохыг үнэлэх чадвар шифрчидээс шаардагдана. Нэг удаа шөнийн 3.00 цагт “яаралтай танилцуул. Жуковт” гэсэн захирамж ирлээ. Тэр үед Маршил хоногт 3 – 4 цаг унтдаг байсан юм. Адъютант нь дургүйцсэн ч сэрээхэд босч шифрийг хараад.

– Өглөө 10.00- д дахин танилцуул гэлээ. Маргааш өглөө надад.

– Та яагаад шөнө сэрээсэн бэ? Таныг мэдээний жинхэнэ чухалыг мэддэг хүн гэж Төвд үздэг юм. Шифрийг өглөө нь танилцуулж болох байж. Таныг сэрээлээ гэж зэмлэж байгаа юм биш, гэхдээ дээд газрын тавьсан хурданы зэрэгт сохор итгэх явдал гаргах бий гэж байгаа юм гэж хэлж билээ.

Ажил болгонд хурдыг хэмжих хэмжүүр байдаг. Тариачиных нэг янз, сөнөөх онгоцны нисгэгчийнх өөр янз л даа. Шифрчид ч өөрийн хэмжүүртэй. Дайны үед мэдээ явуулж байгаа хүн гарын үсэг зурсанаас түүнийг гардуулах хүртэлх хугацаа 35 – 40 минутаас ихгүй байсан юм. Энэ хугацаа их үү бага уу? Энэ бол бидний ажлаа эзэмшин мэдээ дамжуулах хязгаар нь байсан гэдэгт итгээрэй. Хоногт 16 – 18 цагаар ч ажиллаж байлаа.

Операци хэдий чинээн нууц чухал болох тусам төдий чинээн цөөн хүн түүнийг мэдэх ёстой. Тушаал, захирамжуудыг тоон баганууд болгон шифрлэсэн олон шифрүүд мартагддаггүй юм. Зарим нь шифрчидын намтар болон амьдралд үлддэг.

Севастополийг чөлөөлөх үед дайсны бэхлэлтийг алсын бөмбөгдөгчөөр цохино гэж төлөвлөгдөж байлаа. Гэтэл төлөвлөсөн хугацаанаас өмнө манай ангиуд хотод орлоо гэсэн мэдээ ирлээ. Ингэхэд А.М.Василевский бөмбөгдөгч хэсгийг цохилтоо хот руу биш тэнгэсээс дайрч байгаа дайсны усан онгоц руу чиглүүл гэж “яаралтай” зэрэгтэй тушаал өглөө.

Хот дээгүүр хүнд бөмбөгдөгчийн хэсэг гарч ирж байхад Храмцовский холбооны зангилгаа руу гүйлээ.

Онгоцнууд бөмбөгдөх чиглэлээ аваад одоохон л өөрийн цэргүүд дээрээ бөмбөг мултлах нь гэж холбоочин түлхүүрээ цохиж байхад түүнд бодогдож байлаа. Бөмбөгдөгч хэсэг маневр хийгээд тэнгис руу холдлоо. Ашгүй шифр хүлээн авчээ. Энэ тохиолдсон явдлын тухай Москва руу радиогоор мэдэгдээд, магтаал хүлээж суулаа.

– Яагаад утсаар мэдэгдэхгүй байна гэсэн хариу авлаа. Бид тэгэхэд

– Танай асуултыг мөн л радиогоор авсан юм. гэж халуухан хариуллаа. Эцэст нь бид газрын даргаас донго авлаа. Энэ тухай А.М.Василевскийд илтгэсний дараа , тэр баргар царайлан үдийн хоолоо идэж сууснаа:

– За Константин Иванович эвгүй юм боллоо. Бүү гунь. Өнөөдөр та хамгийн хатуу захирагч цаг хугацаатай тулалдаж хожлоо. гээд карманыхаа цаг гарган, энэ цагийг танд бэлэглэхийг зөвшөөрнө үү. гэж билээ.

– Шифрчид дайралтанд орж хотыг дайрч байгаагүй юм. Маршал Жуков ч Маршал Василевский ч фронтын аюултай шугаманд явахдаа “ Пенинг эсвэл Храмцовскийг ав” гэж тушаадаг байлаа. Тэднийг амь өрссөн газар явахыг хориглодог байсан юм. Би зарим үед арми , корпус, дивизийн тусгай хобоонд ажиллаж байлаа. Шифрчины тухай ийм мэдээ байдаг.

…. Гурван танк, явган цэргийн нэг салаагаар хамгаалуулсан тусгай холбооны офицер Л.Транцев нууц баримт бичиг, шифр хүргэж яваад, дайсны бөөн хүчтэй гэнэт дайралджээ. Хамгаалалт буудуулж шууд устлаа. Нууц баримттай автобус дотор байсан Транцев хоёр хөлөө тас буудуулсан ч төмөр сейфүүдийг онгойлгож шатаах шингэнээр бүх баримт, автобусаа шатааж, хамт шатаж дуустлаа фашистуудтай буудалцаж байжээ.

Архивт радиочин Елена стемповскаягийн гавъяаны тухай мэдээ хадгалагдаж байдаг.

… Бага түрүүч Стемповскаягийн олон цагаар ээлжгүй жижүүрлэж байсан командын байрыг фашистууд дайрлаа. Эрэлхэг бүсгүй дайснуудруу хоёр гранат шидэж гурвыг нь винтовоор унагалаа. Хүч тэнцвэргүй тулаанд радиочин баригдлаа. Дивизийн штабтай харьцдаг ярианы код таблицыг хэлүүлэх гэж түүнийг тал талаас нь…. бууны хүрзээр зодож, газарт дэвсэлж, үсийг нь зулгааж , жадаар сийчиж хатгасан ч эх орны үнэнч охин дайсанд юу ч хэлсэнгүй. Гитлерчүүд түүнийг цаазаар аваачихад баатар бүсгүй цус урсгасан толгойгоо өндөрт өргөн явлаа.

Елена Стемповскаяг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор эчнээ шагнажээ.

Жанжин Штабын заавраар фронтын шифрчидыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтаар хамгаалдаг байлаа. Гэхдээ заагдсан хамгаалалтгүй канистртай бензин болон гранат овоолж, гар бууныхаа сойлтыг авч ажиллах тохиолдол гаргадаг байсан юм.

Дайсны тагнуул шифрчидын хойноос их хөөцөлдөн, “Орос шифрчинг олзолсон хүнийг хэрээсээр шагнаж, гэрт нь чөлөөгөөр явуулна.

Берлинд ажлуулна…” гэх мэтчилэн тушаалыг Вермахт гаргаж байв.

Дайны дараа А.М.Василевский дурдатгалаа бичиж байхдаа Храмцовскийг гэртээ урьхад түүний ширээн дээр шифр мэдээтэй хавтасууд овоолоостой байлаа. Маршил түүнд хандаж,

– Константин Иванович гуай та өөрийхөө ажлыг таньж байна уу.

– Би яаж танихгүй байхав. Мэдээ болгоныг би өөрөө дугаарлаж өөрийнхөө тэмдэгийг дарсан шүү дээ.гэхэд:

Онц сайн ажил байна. Манай армид бэлтгэгдэж байсан цэрэг стратегийн операцын тухай нэг ч мэдээ фашистын тагнуулын олз болж байгаагүй юм гэж билээ.

Бодлого– 1. 9~12-р анги

n x n (n тэгш тоо) квадратын нүдэнд үсэг бичсэн мэдээллийг дараахь…

ШИФРЛЭЛТ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ

ШИФРЛЭЛТ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ

                           NSA-ийн код тайлагч нараас үл хамааран шифрлэлт хамгаалалтын сайн арга хэвээр…

“Холливүүдын киноны хакер шиг” линуксын командын мөрөнд хэрхэн ажиллах вэ?

“Холливүүдын киноны хакер шиг” линуксын командын мөрөнд хэрхэн ажиллах вэ?

Бид кинон дээр хакрууд хэрхэн бидний нүдэн дээр компьютерыг гайхмаар ашиглахыг хардаг. Тэд…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 174Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: