Дональд Трамп нэртэй файл барьцаалагч вирус

donald-trump-ransomware-virusБүх нийтээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулын мэтгэлцээний талаар ярилцаж байх энэ үед уг үйл явдлын  гол тоглогч Дональд Трампын нэрээр нэрлэсэн барьцаалагч вирус гарч ирэхээр бэлдэж байна.  Трамп гэдэг нэр аль хэдийнээ олны танил болж түүний нэрээр нэрлэгдсэн олон зүйл байдаг болохоор  хүмүүс үүнд гайхахгүй нь мэдээж. Одоогоор мэдэгдэж байгаа нь  Трамп болохоос  Хилари Клинтон нэртэй вирус байхыг үгүйсгэхгүй.

Taken from BleepingComputer.com

Баттай эх сурвалжийн мэдээллээр Трамп нэртэй файл барьцаалагч вирус хийгдээд дууссан бөгөөд шифрлэлтийн AES алгоритмийг ашигласан байна. Уг вирусыг тохиромжтой цаг хугацаа нь ирэхээр ил гаргахаар бэлдэж байгаа ба мэргэжилтнүүдийн таамаглалаар сонгуулын үер гарна гэж үзэж байгаа юм. Иймээс хэрэглэгчдийг маш болгоомжтой байж сонгуулын үер ирэх цахим шуудангуудтай анхааралтай харьцах хэрэгтэйг сануулж байна. Гэмт хэрэгтнүүд хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй хамт вирус хавсарган явуулах магадлал өндөр байгаа тул програм татаж авах болон имэйлд хавсаргасан файлыг нээхээс өмнө нэрийг сайн харж аюулгүй байдлаа хангах нь чухал юм. Хэдийгээр уг вирус компьютерийн бүх файлыг шифрлэхгүй боловч тодорхой өргөтгөлтэй гол гол файлуудыг барьцаалж тухайн файлын өргөтгөлийг  .ENCRYPTED  болгож өөрчилнө. (Өмнө гарч байсан барьцаалагч вируснууд ихэвчлэн doc файлуудыг шифрлэдэг байсан.)

Дональд Трамп файл барьцаалагч вирусны гол бай болсон файлын өргөтгөлүүд:

.zip, .mp3, .7z, .rar, .wma, .avi, .wmv, .csv, .tax, .sidn, .itl, .mdbackup, .menu, .icarus, .litemod, .sav, .lvl, .raw, .flv, .m3u, .xxx, .pak, .jpg, .png, .docx, .doc, .ppt, .odt, .csv, .jpeg, .psd, .rtf, .cfg, Minecraft, alts.json, .wolfram, .dat, .dat_mcr, .mca, .Ink, .pub, .pptx, .php, .html, .yml, .sk, .txt, .mp4, .vb, .swf, .ico, .xcf, bukkit.jar, .log, .sln, .ini, .dll, .xml, .tex, .assets, .resource, .java, .js, .css, .gif

Дональд Трамп барьцаалагч вирустай холбоотой танд хавсаргадаж ирж болзошгүй файл болон түүний нэр:

CRPT-TRX.exe

IOCs:

SHA256: 4cea9dbc941756f7298521104001bc20cb73cfdda06a60a9e90760188661f5e4

Эх сурвалж: www.virusguides.com, www.bleepingcomputer.com

 

Холбоотой мэдээ:

Таван жилийн турш нуугдмал байсан програм

 

“Cryptolocker” нэртэй барьцаалагч вирус илрэв

“Холливүүдын киноны хакер шиг” линуксын командын мөрөнд хэрхэн ажиллах вэ?

“Холливүүдын киноны хакер шиг” линуксын командын мөрөнд хэрхэн ажиллах вэ?

Бид кинон дээр хакрууд хэрхэн бидний нүдэн дээр компьютерыг гайхмаар ашиглахыг хардаг. Тэд…

Дэлхийн II дайны үеийн Оросын ахмад шифрчидийн дурсамжаас…

Ерөнхий Дээд Командлалын Төвийн төлөөлөгч маршил Г.К.Жуков, А.М.Василевский болон өөр дарга нарыг…

Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер

Пит Эрли – Америкийн сэтгүүлч, зохиолч. Тэрээр зөвлөлтийн тагнуулын албанд 18 гаруй…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 185Энэ нийтлэлд :
  • 99675Нийт зочилсон:
  • 26Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: