Дижитал зургийн аппаратанд шифрлэлт хэрэгтэй юу?

Фото сэтгүүлчид үүнийг хамгийн хэрэгтэй зүйл гэж үзэж байна.

     Хэдхэн жилийн өмнө Хэвлэлийн эрх чөлөөний сан (the Freedom of the Press Foundation – 2012 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага, 2014 онд Эдвард Снөүдэн зөвлөлийн даргаар нь ажиллаж байв.) дижитал зургийн аппарат үйлдвэрлэгч томоохон компаниуд шифрлэлтийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай талаар уриалга гаргасан байдаг. Энэ нь ч үнэхээр хэрэгтэй байна гэдгийг дэлхийн халуун цэгүүдэд сурвалжлага хийхээр явдаг, эрсдэлтэй нөхцөлд ордог фото сэтгүүлч, баримтат кино бүтээгчид бүгд хүлээн зөвшөөрч байсан. Тэд өөрсдийн аппаратын зургийг хэн дуртай нь хялбархан үзэж устгах, хакердах, тэр бүү хэл хурааж авч байгаа нь гол сул тал байна гэж үзэж ирсэн. Хэвлэлийн эрх чөлөөний уг байгууллага Nikon, Sony, Canon, Olympus, Fuji компаниуд руу захидал илгээж өөрсдийн бүтээгдэхүүнд шифрлэлт хийж өгөх боломжтой эсэх талаар асуусан байна. Харин энэ асуудал өнгөрсөн хугацаанд юу болсон (үйлдвэрлэгчдийн шийдлийг олж мэдэхээр) талаар ZDNet (олон улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд болж буй мэдээллийн технологи, тэдгээрийн аюулгүй байдалтай холбоотой мэдээг 24 цагийн турш хүргэх дэлхий даяр тархсан сэтгүүлчид, сайн дурынханаас бүрдсэн сүлжээ)- ийн сэтгүүлч Zach Whittaker сурвалжлага хийсэн байна. Үр дүн нь тийм ч гайхалтай байсангүй.

      Гэрэл зургийн аппрат үйлдвэрлэгч нарт илгээсэн захидалд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй баримтад кино хийгч, фото сэтгүүлчдийн 150 гаруй төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд  захидалд дурдсанаар “Баримтат кино хийгч болон фото сэтгүүлчид дэлхийн хамгийн халуун цэгүүдэд үйл ажиллагаа явуулж, бодит байдлыг баримтжуулан хүргэх гэж явдаг уран бүтээлчид билээ. Тэд алхам тутамдаа хилийн хамгаалагчид, орон нутгийн цагдаа, тагнуулын ажилтан, террористууд, гэмт хэрэгтний төрөл бүрийн аюул заналыг сөрөн байж өөрсдийн ажил, үүргийг гүйцэтгэдэг.  Эдгээрээс аюул заналаас уран бүтээлчдийн хувьд хамгийн байж боломгүй харамсмаар зүйл нь зургийн аппрат, бичлэгийн хальс, картыг хулгайд алдах, гээх, хураалгах явдал бөгөөд эдгээр материал нь ямар ч хамгаалалтгүй байдаг тул шууд бусдын өмч болдог.”  Үүнээс гадна захидалд цахим өгөгдөл төвлөрч болох төхөөрөмжүүд тухайлбал iOS, Android үйлдлийн систем бүхий хэрэгслүүд, нийгмийн сүлжээ, чат технологиуд шифрлэлт ашиглаж болж байхад дижитал аппаратанд энэ боломж байхгүй талаар онцолсон байна.  “Бид маш том нүх болон аз завшаан хоёрын дунд бичлэг хийж, зураг авдаг хэдий ч энэ баримт маань найдвартай, нууцлалтай төхөөрөмж дээр байх нь хамгийн том боломж болно.” Иймээс дижитал аппратны өгөгдөлд шифрлэлт хийх боломжийг бий болгохийг үйлдвэрлэгчдээс хүсэж байна гэжээ. 2016 оны 12 сард камер үйлдвэрлэгч 5 компани руу илгээсэн дээрх захианд компаниуд оновчтой, нааштай хариулт өгөөгүй байна. “Шифрлэлт хийх боломжтой эсэх”, “цаашид энэ талаар авч хэлэлцэх эсэх”, “боломжгүй бол яагаад?” гэсэн асуултанд  Canon, Sony компаниуд  саналыг хүлээж авлаа. Гэхдээ манай компаний ойрын хугацааны төлөвлөгөөнд энэ талаар ямар нэг зүйл тусгагдаагүй гэсэн байна. Харин Nikon энэхүү саналыг дэмжих талаар бүтээгдэхүүний үнэлгээ болоод зах зээлийн судалгааг хийнэ хэмээжээ. Fuji компани имэйлээр болон утсаар явуулсан хүсэлтэнд ямар нэг хариу өгөөгүй байна.

    Дээрх уран бүтээлч, сэтгүүлчдийн хувьд өөрсдийн аюулгүй байдлаас гадна эх сурвалж, мэдээний аюулгүй байдал хамгийн чухал бөгөөд тэд шифрлэлт хийж болох камерийг эрэлхийлж худалдаж авахад хэзээд бэлэн байх ажээ. Аль ч компани өөрийн бүтээгдэхүүндээ шифрлэлт хийж өгөгдлийнхөө аюулгүй байдлыг хангах санал гаргаагүй байгаа энэ үед  уг онцлогийг тусгасан камер үйлдвэрлэх нь өрсөлдөөнд хамгийн том давуу талыг олгохоор байна. Өнгөрсөн жил л гэхэд фото сэтгүүлч, уран бүтээлчид рүү 125 гаруй удаагийн халдлага ирсэн бөгөөд эндээс аппрат булаалт хамгийн их хувийг эзэлсэн байна.

    Хэвлэлийн эрх чөлөөний сангийн гүйцэтгэх захирал Trevor Timm энэ талаар их бухимдалтай байгаагаа ZDNet –д өгсөн яриандаа дурдсан байна. Тэрээр “зургийн аппарат үйлдвэрлэгч томоохон компаниуд бидний тавьсан энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр илүү их судалгаа хийж, хөрөнгө оруулалтыг хэлэлцэхгүй байгаа нь үнэхээр бухимдал төрүүлж байна. Хэдэн арван жилээр хэмжигдэхүйц хугацаанд уран бүтээлчид эдгээр компаний бүтээгдэхүүнийг ашиглаж олон сайхан бүтээл туурвиж ирсэн. Технологийн хөгжил дэвшил ч мөн дагаж явагдаж байхад тэд шифрлэлт хийдэг модулийг нэмэх нь бараг үүрэг болсон байх ёстой.   Өөрсдийнх нь аппарат дээр бий болгох зүйл тул бие дааж шийдэж болохоор асуудал шүү дээ.” гэжээ.

Эх сурвалж: www.adorama.com , www.zdnet.com

 

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 58Энэ нийтлэлд :
  • 118329Нийт зочилсон:
  • 26Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: