Генийн криптографи

2007 онд Жэмес Ватсон хэмээх эрхэм генийн 6 сая хос бүхий бүтцийг дараалуулсан анхны хүн болж энэ тухайгаа судлаач, олон нийтэд танилцуулжээ. Энэ нээлтийн үр дүнд тухайн хүний генийн мэдээллээр дамжуулж генетик хурууны хээ болсон давтагдашгүй баталгаажилт, удамшлийн талаар судлах боломж дэлхий нийтэд бий болсон байна.
Тэгвэл тухайн хүний генийн мэдээлэлд зөвхөн зөвшөөрөгдсөн хүн ханддаг байхаар хувь хүний генийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор криптографи ашиглах асуудал яригдаж эхэлсэн байна. Орчин цагт ДНК-ын аюулгүй, нууцлалтай байдлыг хангах асуудал хурцаар тавигдах болсон ч энэ талын судалгаа, туршлага судлаач, эрдэмтдийн хувьд эхлэл төдий хэмжээнд байгаа юм.

Харин Стэнфорд их сургуулийн эрдэмтдийн баг одоогоор шинэ гэж хэлж болох энэ салбарт генийн мэдээллийн хувьд “нөмрөг” болсон шинэ аргыг нэвтрүүлэхээр ажиллаж, хувь хүний генийн үндсэн мэдээллийг ил болголгүйгээр өвчин эмгэгтэй холбоотой мэдээллийн хэсэгт хандаж болох зохион байгуулалт, нууцлалыг хийхийг зорьж байна.
Өнөөдөр дэлхий дахинд эрүүл мэндийн холбогдолтой бүх төрлийн оношилгоог ДНК-ын өгөгдөлд суурилан боловсруулж байгаа нь бид өөрийн генетик хурууны хээ болсон ДНК мэдээллийг дурын компани, эмнэлгийн байгууллагад итгэж найдсаны үндсэн дээр ашиглуулахад хүрч байгаа юм. Гэтэл “итгэлцэл“ гэдэг ойлголтод ганцхан найдна гэдэг хангалтгүй бөгөөд эргэлзээтэй асуудал билээ. “Генетикийн мэдээлэл улам илүү үнэ цэнэ болж эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй энэ үед тухайн мэдээллийн нууцлал болоод ДНК дүн шинжилгээний үр өгөөжтэй байдлыг хэвээр байлгах арга зам зайлшгүй хэрэгтэй байна. Ихэнх өвчтэй хүмүүс буюу ялангуяа өөрсдийн гэр бүлийн генетикийн өвчлөлийн талаар мэддэг хүмүүс нь генетикийн мэдээллээ ингэж хуваалцахад дургүй байдаг бөгөөд ямар нэг байдлаар өөрсдийнх нь эсрэг ашиглагдах боломжтой гэдгийг мэддэг. ” хэмээн Стэнфордын компьютерийн ухаан, хүүхдийн өвчин судлалын лаборатоын эрхлэгч, профессор Гел Бэжэрано хэлсэн байна. Тэрээр мөн “Хүмүүсд өөрсдийнх нь зөвшөөрсөн судлаач, эмнэлгийн байгууллагаас бусад этгээд ДНК мэдээлэлд нь нэвтэрдэг байдлыг үгүй болгож туслах хэрэгцээ нэн тэргүүнд байна. ” гэжээ.

Энэ шалтгаанаар Стэнфордын эрдэмтдийн баг сонгодог криптографик протокол болох бидний мэдэх учир нь ойлгогдохгүй хэлхээ буюу Yao-ын протоколд суурилсан аргачлалыг (homomorphic encryption protocols) хөгжүүлсэн байна. Тухайн хувь хүн өөрийн ухаалаг утас эсвэл компьютер дээрх алгоритмийг ашиглаж өөрийн генийн мэдээллийг шифрлэх ба хэмжигдэхүүнүүдийн шугаман олонлогт тусгай генийн хувилбарууд байрлаж ийнхүү нууцалсан мэдээллийг үүлэн тооцоолол (cloud) дахь санах ой руу дамжуулж хадгална. Харин дамжуулалтын нөгөө талд зөвхөн тухайн судлаачийн (эсвэл бусад шаардлагаар холбогдох хоёрдахь ч тал) судалгаанд шаардлагатай, хамааралтай мэдээлэлд хандах боломж бүрдсэн байна. “Энэ тохиолдолд өөр нэг хүн эсвэл компьютер ч гэлтгүй тухайн хувь хүн өөрийн генетикийн цогц мэдээлэлд нэвтрэх нь баталгаажилт шаардах болно.” хэмээн Бэжэрано профессор хэлсэн байна. Тус эрдэмтдийн баг зарим нэг туршилтыг хийсэн бөгөөд ховор тохиолдох өвчинтэй хэдэн өвчтөний генийн өөрчлөлтийг тодорхойлоод тэдгээрийг хүүхдүүдийнх нь шифрлэсэн ДНК-тэй харьцуулж үзэхэд эцэг эхийнхийн нь генетикийн өвчлөлийн шалтгаантай таарч байсан. Бүх туршилтуудын хувьд судлагдаж буй субьектуудын цогц ДНК мэдээллийн 97 хувь нь судлаачдад нээлттэй биш, шифрлэгдсэн хэлбэртэй байжээ.

Энэхүү аргачлал нь онолын хувьд нийтийн мэдээлэл төдийгүй эртний генетик судлал бүр цаашлаад хоол хүнсний генетик судлалд ч ашиглагдах боломжтой юм. Бежерано мөн “Генетикийг бүхэлд нь судлаж мэдсэнээр дотоод ялгааг олж тогтоох нь бидний ажлын гол зорилт байсан гэхдээ ДНК дахь тэрхүү дотоод ялгаа болсон өчүүхэн жижиг хувийг компьютерийн шинжлэх ухаан, криптографид ашиглан тухайн хүний хувийн нууцыг хамгаалагч болгон ашиглаж байна. ДНК-ын мэдээллийг илээр боловсруулахын оронд криптографи ашиглаж дотоод үндсэн өгөгдлийг шифрлэх нь одоо бидний үндсэн зорилт болсон” хэмээжээ. Энэ тухай Стэнфордын хэрэглээний криптографийн тэнхимийн эрхлэгч Дан Боне хэлэхдээ “Аливаа судлаач тухайн боловсруулах гэж буй мэдээллийн оролтын өгөгдлийг бүрэн мэдэхгүйгээр гаралтын мэдээллийг боловсруулах боломж байдаг. Энэ зарчим дээр суурилж уг судалгаа явагдсан нь тодорхой шийдэлд хүрсэн байна” гэсэн байна.

ДНК нь компьютерт хортой кодыг хавсаргаж нэвтрүүлж болох нэг арга хэрэгсэл болж болох талаар ч туршилтуудыг хийсэн байна. Түүнчлэн генетик хурууны хээ гэж юу болохыг нарийн судлах шаардлага буйн зэрэгцээ үнэ цэнэ, хэрэглээг нь өсгөх хэрэгтэй гэж үзэж байна. Ирээдүйд ДНК-ын зах зээл том бизнес болох төлөвтэй ба Станфорд гэх мэт судалгааны институцын аюулгүй байдлын протокол чухал байр суурийг эзлэх хандлагатай байгаа юм. Судалгааны багийнхан энэхүү техникийн талаарх судалгааг өнгөрсөн сард Science сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Микрософт компаний криптографийн судалгаа хариуцсан хэлтсийн дарга Кристин Лаутэр “Хэрвээ бид одоо л энэ тал дээр анхаарч эхлэхгүй бол ойрын 5-10 жилд хүмүүсийн генетикийн мэдээлэл тэдний хүсээгүй зүйлд өргөнөөр ашиглагдана” хэмээжээ. Генетикийн мэдээлэл шифрлэх энэхүү протоколыг бүх нийтээр нэвтрүүлэх ажлыг Лаутэрийн групп болон IBM компаний мэргэжлийн судалгааний байгууллага хамтран эхлүүлсэн байна. Шифрлэлтийн протоколын талаарх стандартчилсан баримт бичгийн төслийг Стандарт, технологийн үндэсний байгууллагаас(NIST) – гаргасан бөгөөд уг төсөлд бүх нийтийн саналыг тусгах ажлыг одоогоор зохион байгуулж байна. Төслийг генетик судлаачид болон хувийн өмгөөлөгчид бүгд зөвшөөрсөн тохиолдолд цаашид хэрэгжих шатны дамжлага руу шилжих боломжтой юм.

Эх сурвалж:

www.newatlas.com
www.wired.com

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Эдвард Снөүдэний үйлдэл террорист байгууллага болох АлКайдагийн харилцаа холбоондоо шифрлэлтийн стандарт арга…

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Сүүлийн үеийн бараг бүх мэдээлэл NSA-ийн тагналт чагналт, халдлага, хакер, Эдвард Снөүдэний…

Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Энэ долоо хоногт БНХАУ квант харилцаа холбооны хиймэл дагуулаас дохио илгээх дэлхийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 34Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: