Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

455730926

FBI-ын захирал James Comey энэ 9 сарын эхээр хийсэн мэдэгдэл.

1Apple болон Google компаниуд АНУ-ын засгийн газрыг өөрсдийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл рүү хандуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Цаашид шинээр гарах хувилбарууд болон урьдчилсан байдлаар гарсан мэдээллээр дээрх компаний утаснууд шифрлэлтийн арга технологийг өргөнөөр ашиглахаар болжээ. Эдвард Снөүдэний үе буюу нууц мэдээллийг ил болгож хувийн нууцын дайн өрнүүлсэн гэж хэлж болохоор өнөө цагт тэд энэ чиглэлд илүү анхаарч байгаа нь энэ ажээ.Өнгөрсөн сарын дундаар Google өөрсдийн хэрэгжүүлж буй Android L үйлдлийн систем хөгжүүлэлтэнд шифрлэлтийг анхаарч хэрэглэгчийн бүхий л мэдээллийг шифрлэдэг болно (default-аар буюу хэрэглэгчийн оролцоогүйгээр систем боловсруулж, хадгалж буй мэдээллийг шифрлэх) гэсэн мэдэгдлийн дараагаар Apple яг хуулбарласан үйлдэл (iCloud дахь Jennifer Lawrence-ийн аккаунтаас түүний нүцгэн зураг хакеруудын гарт орсонтой холбоотойгоор шүүхэд ирсэн гомдолоос үүдэлтэй байж мэдэх) хийж шинээр гаргах iOS 8 үйлдийн системд default encryption аргыг бий болгосон тухайгаа зарласан юм. Хэдийгээр Google компани хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчдийг утсаа алдсан, гээсэн, санаатайгаар мэдээлэлд нь хандахаас урьдчилан сэргийлэн 2011 оноос эхлэн шифрлэлт хийх нэмэлт зэсийг санал болгож, хөгжүүлэлтийн сайжруулж ирсэн ч хэрэглэгчид уг тохиргоог хэрэглэх нь бага байсан юм. Иймээс хэрэглэгчийн мэдээллийг анхаас нь шифрлэж байх арга буюу default шифрлэлтийн санааг шинээр нэвтрүүлэх Android L төсөлдөө тусгасан байна. Apple компаний маркетингийн уриа хүртэл хэрэглэгчийн сэтгэл зүйд айдас бий болгоод буй өгөгдөл хулгайлагдахын эсрэг чиглэсэн хэлбэрээр хийгдэж байгаа бөгөөд энэ 9 дүгээр сард нээлтээ хийсэн IPhone 6 утасны танилцуулгын үеэр Apple компаний CEO Tim Cook “Бид төхөөрөмж худалддаг. Түүнээс биш хүмүүсийн хувийн мэдээллийг худалддаггүй” гэсэн нь хэрэглэгчдийн итгэлийг татах, мэдээлэл алдагдахгүй байх бүх боломжийг хаана гэсэн үзэл бодлын илэрхийлээд байгаа билээ. Харин хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалах гэсэн уг үйлдэл FBI-ийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байна. FBI – ийн шүүмжлэл, хориг арга хэмжээ тавих гэсэн мэдэгдлийг тус байгууллагын захирал James Comey энэ сарын эхээр хийсэн ба аюулгүй байдлын асуудал судлаач, мэргэжилтэн, сэтгүүлчдийн зүгээс олон янзын таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. ProPublica –ын ахлах сурвалжлагч JULIA ANGWIN нь хувийн нууцыг хадгалах хамгаалах чиглэлээр ажилдаг бөгөөд FBI –аас хийсэн мэдэгдлийг “Тэд урьд нь шифрлэлт, хувийн нууцыг хамгаалах асуудалд оролцоод байдаггүй хирнээ энэ удаад хэрэглэгчийн гар утас дээрх мэдээллийг шифрлэлттэй болоход л ганц шүүмжлэлттэй хандаж байна. Хэрэглэгч өөрийн хард диск, төхөөрөмжүүд дээрх мэдээллийг шифрлэх, хамгаалах үйл явц аль эрт эхэлсэн, байнга хийгддэг үйлдэл байхад тэд ингэж санаа тавьж байгаагүй. Тэгвэл өөрийн өмч хөрөнгө болсон гар утас дээрх мэдээллийг хамгаалах зорилгоор энгийн хэрэглээний компьютерийн хард дискийг шифрлэх нь ямар нэг хуулиар хориглоогүй, шүүмжлэл дагуулаагүй байдагтай адил хэрэглэгчид нээлттэй үйлдэл юм. Хэрэглэгчийн мэдээлэл ямар төхөөрөмж дээр байхаас хамааран шифрлэх, шифрлэхгүй байх асуудал нь зохицуулагдаагүй харилцаа. Тиймээс энэ бол хард дискийг шифрлэж болдогтой яг адил ойлголт байх учиртэй.” хэмээн дүгнэж хэлжээ. Зарим хүмүүс FBI-ийн уг үйлдлийг аюулгүй байдлыг хамгаалах аргад саад учруулахын эсрэг байр суурьтай байна гэхээс илүүтэйгээр өөрсдийн дорой байдлыг илэрхийлж нялх хүүхэд шиг аашилж анхаарал татах гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм.

2  АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) үзэж буйгаар хэрэглэгчдийн хамгийн ихээр хэрэглэж буй эдгээр компаниудын гар утас дахь мэдээллийг шифрлэснээр хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэл үүсэх буюу террорист үйл ажиллагааг хянах, шалгах, хүн амьны гэмт хэргийг мөрдөх, хүүхдийн порнографийг үйлдэх, тараах ажилд хяналт тавих боломжгүй болно хэмээсэн байна.

NSA, FBI хувьд олон нийтийн гар утасны мэдээллийг шифрлэхийг хүчтэй эсэргүүцсэн ажиллагаа аль 1990 оноос эхэлж байсан бөгөөд энэ талбарт тэнцвэрт байдлыг барих нь зүйтэй. Аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг илрүүлэх талаасаа шифрлэлт давуу тал олгохоос илүү сөрөг тал нь их байдаг гэж үзсэн ч байдаг байна. Тухайн үед буюу харилцаа холбооны( telecommunication) сувгийг тагнаж чагнах байдлаар мэдээллийг хялбархан авч болдог учрах аюул занал бага байсан “ алтан үе” гэж хэлж болохоор цаг хугацаанд шифрлэлтийг хэрэглэх шаардлага харьцангуй бага байсан бол харилцаа холбоо улам өргөжин (IP технологи) интернэтийн хэрэглээ гар утас, зөөврийн хэрэгслүүдээр дамжуулан хийгдэх болсон үед кибер аюул занал эрчимтэй өссөн тул шифрлэлтийн хэрэгцээ зайлшгүй бий болсон. Үүнийг ч тэд ойлгож олон төрлийн арга хэмжээ авч, шифрлэлтийн арга ажиллагаа, математик алгоритмийг эрчимтэй хөгжүүлж хамгаалалтыг бий болгосон байдаг. 1990 онтой харьцуулахад АНУ-ын аюулгүй байдлын маш олон салбар нууцлалын тохирох технологийг нэвтрүүлж, удирдах албан тушаалтанууд хүртэл шифрлэлтийн талаар сайн ойлголттой болжээ. 2010 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны гүйцэтгэх захирал Уильям Линн “Оюуны өмчийг хамгаалах, түүнийг аливаа төрлийн кибер халдлагаас хамгаалах үндсэн арга нь шифрлэлт болоод байна. Удаан хугацааны туршид бид үүнээс зайлсхийж байсан бол одоо нүүр тулах цаг болжээ ” хэмээн нэгэн тайландаа дурьдсан байдаг.

Гар утасны мэдээллийг ашиглаж гэмт хэргийг илрүүлэх тал дээр Холбооны мөрдөх товчоо дан ганц өөрсдийн байр суурийг илэрхийлээд зогсохгүй бусад хүчний байгууллагын жишээг хүртэл дурьдсан байна. АНУ-ын Маршалын албаны хувьд зорилтод бүлгийн хэрэглэгчийн мэдээллийг гар утсаар нь дамжуулан авах, утсан харилцаанд нь хяналт тавих нь тэдний чиг үүргийн тэргүүлэх чиглэл хар тамхи, мансууруулах бодис худалдаалах гэмт хэргийн илрүүлэлтийг 42 оос 2 өдөр болтол нь бууруулдаг гэсэн судалгааг хүртэл гаргажээ. Эдгээр хууль хяналтын байгууллагууд зөвхөн гар утсан дээрх мэдээллийг ашиглахаас гадна тухайн хэрэглэгчийн үүлэн тооцоололд хадгалагдах, нөөцлөгдөх ямар нэгэн шифрлэлт хийгдээгүй байгаа мэдээллийг /upload хийгдсэн өгөгдөл, имэйл харилцаа, браузер дээрх хайлт, хадгалалт г.м/ нь авч ашиглах нь элбэг байдаг байна.

Холбооны мөрдөх товчооны хувьд гар утасны мэдээлэл шифрлэлтээс болж үүсэх хүндрэл, хэрэг илрүүлэлтэнд гарах сөрөг нөлөөг ерөнхий байдлаар танилцуулж байгаа боловч өөрсдийн техник, хүч хэрэгсэл, хүний нөөцийн чадваргүй байдлыг илэрхийлсэн зүйл болсон гэхэд болно. Тэд гар утасны шифрлэгдсэн урсгалаас хэрэглэгчийг тодорхойлох байрлал, харилцан холбогдсон обьект зэргийг илрүүлэх боломжгүй болно. Гэмт хэргийн зэргийн түвшин харьцангуй бага буюу хар тамхины жижиг наймаачид, хулгай, танхайн гэмт хэргүүдийн илрүүлэлтэд техникийн төдийлөн өндөр бус арга ашиглан гар утасны мэдээллээр нь хэрэг илрүүлэх нь элбэг байдаг. Хэрэг илрүүлэхэд ашиглаж буй арга ажиллагаа бүх нийтийг тагнаж чагнах үйл ажиллагаанаас ондоо зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Террорист байгууллагуудын харилцаа холбоог чагнаж, тагнах тэдгээртэй тэмцэх чиглэлд ажилладаг NSA-ын хувьд гар утасны шифрлэлтийн талаарх асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь террорист бүлэглэлийн харилцаа холбоо угаас шифрлэлттэй, нууцлал сайтай хийгддэгийг ойлгодог. Тэдгээрийн харилцааг замаас нь тусгай төхөөрөмж, арга ашиглан мэдээллийг нь цуглуулж, тайлах чиглэлд голлон ажилладагтай нь холбоотой.

Тэгэхээр FBI –ын хувьд шифлэлттэй харилцаа холбооноос мэдээллийг ашиглахын тулд өөрсдийн арга ажиллагаа, техникийн чадамжийг дээшлүүлэх шаардлага нэг ёсондоо тулгарч байгаа юм. 2 компаний хувьд гар утасны шифрлэлтийн талаар хийсэн FBI-ийн мэдэгдэлд албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй боловч зарим эх сурвалжийн мэдэгдсэнээр энэхүү шифрлэлтийн арга ажиллагаа нь хууль хэрэгжилтэнд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа ажээ. Гар утаснуудыг шифрлэх процесс Apple компаний хувьд мэдээлэл дамжуулахад үүссэн гэж үзэх цоорхойнуудыг (backdoor) байхгүй болгож шифрлэлт хийх бол Android-ын хувьд урт хугацаанд анхны хувилбараараа байсан шифрлэлтийг халж сайжруулах ажээ.

Шифрлэлтийн шинэ арга технологийг судлаачдын хувьд Apple-ийн нэвтрүүлэх шифрлэлтийн арга 2 жил гаруйн хугацаанд бүрэн хийгдэж дуусах төлөвтэй бөгөөд үүнийг FBI-ын хувьд тайлж нэвтрэх боломж бараг байхгүй харин NSA-ын мэргэжилтнүүд нэвтрэх арга ажиллагааг нь тайлах гарцыг олно хэмээжээ.

Эх сурвалж:

www.brantfordexpositor.ca

www.lawfareblog.com

Биткойноор цалин тавьж байна

Биткойноор цалин тавьж байна

                                     Канадын зарим компани Биткойноор цалин олгож эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Австралийн…

Дэлхий хамгийн анхны квант компьютер Хятадад

Дэлхий хамгийн анхны квант компьютер Хятадад

Хятадын эрдэмтдийн баг дэлхийн анхны квант тооцоолох машиныг бүтсэнээ зарлалаа. Тэдний хэлснээр…

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

1917-1977 он хүртэлх Криптологийн хувьд чухал ач холбогдолтой нээлтүүд ихээр хийгдсэн 1917-1977…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 174Энэ нийтлэлд :
  • 99678Нийт зочилсон:
  • 29Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: