Виженерийн шифр

Энгийн полиалфавит шифр

1-1  Виженерийн шифр нь Цезарийн шифрт суурилсан шифрлэлтийн арга бөгөөд “Түлхүүр үг “ гэж нэрлэгдэх үсэгнүүдэд тулгуурлан Цезарийн шифрийн ялгаатай дарааллуудыг ашиглаж бичвэрийг шифрлэдэг. Үндсэндээ уг арга нь энгийн полиалфавит орлуулгын аргын нэг хэлбэр. Танилцуулж буй энэхүү виженерийн шифр нь 26 үсгээр шилжих тэгш өнцөгт матрицын хэлбэрийг нэг төвтэй, тус бүрдээ цагаан толгойн бүтэн үсэгтэй 2 дискээр орлуулсан уламжлалт хэлбэрээс бага зэрэг ялгаатай хэлбэр нь юм.  Доторх диск түлхүүр үгийн үсгээс хамаарч хэд шилжих нь тодорхойлогдоно. Түүхийн явцад  Виженерийн шифр нь маш олон удаа дахин зохион бүтээгдэж байсан байна. Блайс Де Виженерийн /Blaise de Vigenère/-ийн шифр гэж нэрлэгдэхээс өмнөх анхны загварийг Италийн математикч Джованн Баттиста Билласо / Giovan Battista Bellaso/-ийн 1553 онд бичсэн  “La cifra del.Sig.Giovan Battista BellasoThe figure of Mr Giovan Battista Bellasoнэртэй номондоо тодорхойлж байсан бол хамгийн анхны, сайтар баримтжуулж үлдсэн полиалфавит шифрийг 1467 оны үед Лион Баттиста Алберти /Leon Battista Alberti/ тодорхойлсон байдаг аж. Тиймдээ  ч Виженерийн шифрийг зарим тохиолдолд Албертийн диск / Alberti Disc/, Албертийн шифр гэж нэрлэдэг. 1508 онд  Тритхимиус / Johannes Trithemius/ цагаан толгойн шилжилтийн матриц / tabula recta / гэж нэрлэсэн аргыг зохион бүтээсэн нь хожим Виженерийн шифрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм.

Виженерийн шифрийн хамгийн сайн жишээг 1861-1865 оны хооронд өрнөсөн “Америкийн Иргэний Дайн”-ы үед ашиглагдаж байсан  Холбоотны шифр диск / Confederate Cipher Disk / гэж үздэг бөгөөд зурагт харуулсанчлан эдгээр шифр дискнүүд ихэвчлэн жижиг хар арьсан ууттайгаар нийлүүлэгддэг байв. Америкийн холбооны улс / Confederate States of America -CSA/ гэж байх үеийн Нууц алба /SS-Secret Service/-аас энэхүү шифр аргыг ашиглаж байжээ. Анхны зохион бүтээгдсэн Холбоотны шифр дискээс өдгөө 5 ширхэг л үлдсэн бөгөөд зурагт үзүүлсэн шифр диск нь АНУ-ын Форт Миэйди  дэхь NSA-ийн нийтэд зориулсан Үндэсний Криптологийн музейн бэлэг дурсгалын дэлгүүрээс авсан эх хувьтай нь адил бүтээгдсэн хуулбар юм.

Виженерийн шифр диск

Виженерийн шифр диск

34

Холбоотны шифр диск

 678

Эх сурвалж: www.cryptomuseum.com

NSA (Үндэсний аюулгүй байдлын газар, түүний үүсэл хөгжил, түүх)

NSA (Үндэсний аюулгүй байдлын газар, түүний үүсэл хөгжил, түүх)

Америкийн нэгдсэн улсын холбооны аюулгүй байдлын товчооны үүсэл, хөгжлийн түүх Дэлхийн I дайны…

Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Микрософт компани 2018 онд GitHub нээлттэй эхийн төслийн шинэчилсэн хувилбарыг Coco Framework…

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Эдвард Снөүдэний үйлдэл террорист байгууллага болох АлКайдагийн харилцаа холбоондоо шифрлэлтийн стандарт арга…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 210Энэ нийтлэлд :
  • 115503Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: