Блокчэйн технологийн криптомөнгөнөөс гаднах 5 хэрэглээ

Ирэх 10 жилд үйлдвэрлэлийн эрин үеийн технологиуд блокчэйнд суурилж хөгжиж эхэлсэн байна

            Мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн үед чихэнд бараг хоногштол нэг зүйл ярьж байгаа нь биткойн болон түүнийг тойрсон асуудлууд байна. Харин бид энэ дундаас суурь технологи болох блокчэйнийг ашиглаад үйлдвэрлэлийн болоод дэд бүтцийн хувьд асар өндөр дэвшилд хүргэж, олон асуудлыг оновчтой шийдэж болохыг хараахан бүрэн ойлгоогүй явж байна.  Блокчэйн технологийн хамгийн том давуу тал нь аливаа мэдээллийг харилцагч талуудад хурдан шуурхай, аюулгүйгээр буюу криптографик ашиглан нууцалж дамжуулах, хуваалцах боломж олгодогт оршино. Энэ байдал нь мэдээллээ хуваалцах, тараах шаардлагатай бүхий л салбарт аюулгүй дамжуулалт, санхүүгийн зардал хэмнэсэн гэрээ хэлэлцээр хийх нөхцлийг бүрдүүлнэ. Технологийн уг боломжийг ашиглан бий болсон зах зээл дээр өрсөлдөгчид их болж блокчэйн технологи бүхий систем хөгжүүлэгч компаниуд аюулгүй байдлыг сайн хангах, цаг хугацаа хэмнэх програмуудыг бий болгож байна. Жишээлбэл блокчэйн технологид суурилсан програм хөгжүүлэгч старт апууд өнгөрсөн жил гэхэд 3.7 тэрбум долларын токен худалдааг хийсэн байна. Хэдийгээр хөгжлийнхээ эхэн үед явж байгаа ч эдгээр компани, үйл ажиллагаа нь ирэх 10 жилд үйлдвэрлэл, худалдаа, бүртгэлийн салбарт асар том хувьсгалыг авчрах нь гарцаагүй болж байгаа юм.  Энд та бүхэнд блокчэйн технологийн криптомөнгөнөөс гаднах шилдэг 5 + 1 хэрэглээг танилцуулье.

  1. Худалдааны аюулгүй хэлэлцээр

Энэ оны 1 дүгээр сарын 22 –нд Луис Дрэфус блокчэйн технологи ашигласан дэлхийн хамгийн анхны газар тариалангийн гэрээ хэлэлцээрийг хийсэн тухай мэдэгдсэн. Энэхүү худалдааг Shandong Bohi Industry эрхлэн явуулсан бөгөөд АНУ-с  хятад улс руу шар буурцаг тээвэрлэх тухай байсан юм. Easy Trading Connect блокчэйн платформын тусламжтайгаар худалдааны гэрээ хэлэлцээрийг хийсэн бөгөөд дээрх газар тариалангийн худалдааны бичиг баримт төдийгүй мөнгөн гүйлгээг цахим хэлбэрээр шийдсэн байна. Үүний үр дүнд энгийн үед хийгддэг худалдаатай харьцуулахад 5 дахин бага хугацаа зарцуулж, газар зүйн байршлаас үүдсэн цаг алдалт байхгүй болсон байна.

  1. Олон улсын кибер аюулгүй байдал

Амстердамын Guardtime групп блокчэйн технологи бүхий платформыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлыг хангах асар өргөн боломж байгааг танилцуулсан байна. 2007 онд хэд хэдэн криптографчид блокчэйн суурьтай аюулгүй байдлын системийг Эстоны засгийн газарт бүтээж өгсөн бөгөөд уг групп одоогоор өгөгдлийг баталгаажуулах криптографийн түлхүүрийг орлох блокчэйнд төвлөрсөн гарын үсгийн дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна.

  1. Сонгуулын санал хураалт

Сонгуулын санал хураалтын үр дүнг цаасан хэлбэрээр авах, тэдгээрийг гараар тоолох ажиллагаа түүхэн явцад байсаар өдийг хүрсэн ч электрон системүүдийн хөгжлийг дагаж цахим хэлбэрт шилжсэн. Үүнийг дагасан саналын машины мэдээллийг өөрчлөх, хакердах боломж ч бий болов. Харин энэ цоорхой байдлыг засах арга зам нь мөн блокчэйнд суурилсан онлайн санал хураалтын системийг Follow My Vote нэртэй старт ап компани хөгжүүлж байна. Энэхүү технологи нь хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах эрсдлийг байхгүй болгож дахин тоолох, хуурамч бүртгэлтэй саналын хуудас нэмж хийх зэрэг асуудлыг байхгүй болгоно.

  1. Үл хөдлөх хөрөнгө

Технологи, санхүүгийн старт ап Ubitquity компани нь үл хөдлөх хөрөнгийн худалдааг блокчэйн платформд суурилсан байдлаар санал болгож буй анхны компани болоод байна. Энэхүү үйлчилгээний платформ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, тухайн хөрөнгийн бүртгэлийн байдлыг оруулсанаар моргэйжийн зээл, барьцаа зэрэг бүх л төрлөөр эргэлтэнд оруулах боломжийг хангана. Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь одоогоор Бразилд үйл ажиллагаа явуулж байгаа ба үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг орон нутгийн бүртгэлийн байгууллагаас авч байна.

  1. Эмийн бүтээгдэхүүн борлуулалт

Өнгөрсөн оны 9 сард MediLedger нэртэй блокчэйн технологид суурилсан эмийн хулгай болон хуурамчаар үйлдвэрлэх, нийлүүлэхийг хориглоход чиглэсэн төсөл гарч ирсэн. Уг төсөл нь эмийн үйлдвэрлэл эрхэлдэг Gentech, Prizer гэх мэт олон тооны компаниудтай холбогдох бөгөөд энэхүү том салбарыг блокчэйн загвар (model) болгож баталгаажуулах нь зайлшгүй чухал гэж үзэж буй юм. Хэрвээ блокчэйнд суурилсан MediLedger төсөл амжилттай хэрэгжвэл үйлдвэрлэгчээс эмнэлгүүд рүү найдвартай, цаг хугацаа, хадгалалт зэрэг үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүхий л дамжлага нь аюулгүй байх боломжтой болно. Үүнээс гадна  2017 онд Москва хотноо зохион байгуулагдсан “Инновацийг дэлгэрүүлэх” олон улсын форумд ОХУ-ын Внешэкономбанк болон Новгород мужийн захиргаа хамтран блокчейн технологид суурилсан эм хангамжийн системийн үйл ажиллагааг энэ оны 9 сард эхлүүлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: www.theneweconomy.com

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 120Энэ нийтлэлд :
  • 124805Нийт зочилсон:
  • 16Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: