Блокчэйний SWOT шинжилгээ

Хүн бүр л блокчэйн технологийн талаар ярьж уг инноваци дээр суурилсан криптовальютууд хүчээ аван улмаар бүх зүйл энэ чиг хандлагыг дагахад хүрч байна. Хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгө оруулалт, сайн муу хэлэгдсэн хүндхэн цаг хугацааг туулж өнгөрөөсөн ч ихэнх хүмүүс блокчэйн технологийн криптомөнгө, түүний арилжаанд ашиглаж буй байдлаас өөр бусад хэрэглээний талаар мэдэхгүй байна гэхэд болно. Блокчэйн технологийг мэдээллийн аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл болгох боломжтой гэж үзэж буй ч бүрэн нэвтрүүлсэн салбар одоогоор байхгүй.

Аливаа зүйл төгс төгөлдөр байдаггүйн зарчимаар блокчэйн технологи ч хөгжлийнхөө эхэн шатанд л явж байна. Олон жилийн турш тогтвортой явж буй уламжлалт системийг төвлөрсөн бус байдлаар, гүйлгээ баталгаажуулалт нь  хугацаа их шаарддаг, нэвтрүүлэх чадамж муутай технологиор солих хүсэлгүй хүмүүс, улс орон байгаа боловч технологийн хөгжлийн энэ үе шатыг алгасах боломжгүй цаг үетэй тэд тулгараад байна. Энд дурьдсан сул талуудыг бүрэн шийдэх асуудал одоогоор хялбар биш ч хөгжүүлэгчид аюулгүй байдал, хурд хоёрын алтан дундаж болсон  шийдлийг эрэлхийлсээр байгаа гэсэн үг юм. Нийгмийн хэрэгцээ шаардлага, технологийн дэвшлийг даган бизнес эрхлэгчид, технологийн экспертүүд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэлтийн удирдлагынхаа тогтолцоог уг технологид оруулах, турших олон тооны ажлуудыг хийж байна. Харин уг технологийг өөрсдийн үйл ажиллагааны шийдэл болгох, хөгжүүлэхэд эдгээр хүмүүс шинжилгээ судалгааг тасралтгүй хийж байгаа бөгөөд дэлхийн худалдаа, санхүүгийн эргэлт дээрх блокчэйний SWOT шинжилгээний энгийн загварыг ModulTrade компани гаргасныг доор үзүүлэв.

Давуу тал (Strengths)

  • Үйл ажиллагааны үр дүн, бүтээмж, хүчин чадал сайтай.
  • Бүтээгдэхүүн, худалдааны мэдээллийг хуваалцах арга, хэрэгсэл нь хялбар. Бүх мэдээллийг блокчэйнд бүртгэснээр ямар нэгэн бичиг баримт дамжуулах шаардлагагүй болно.
  • Шифрлэлт, өгөгдлийг хулгайлагдахаас (tamper-proof ) хамгаалсан хадгалалтын горим
  • Аливаа өгөгдөлд шууд хандах төвлөрсөн удирдлагын эрсдэлгүй. (decentralized system)

Боломж (Opportunities)

  • Их өгөгдөл, аналитик судалгааны платформ бий болгох боломж.
  • Google, Facebook зэрэг хэрэглэгчийн мэдээллийг төвлөрүүлсэн компаниуд тухайн хэрэглэгчийн өгөгдлийг ашиглах тохиолдлуудад хэрэглэгчид мэдээллэх, зөвшөөрөл авах шаардлага гарах тул өгөгдөл хамгааллын асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ.
  • Дэлхий ертөнц улам цахимжиж буй энэ үед хүмүүс өөрсдийн өдөр тутмын амьдралд блокчэйнтэй холбоотой бүх төрлийн төслүүдийг нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Аюул занал (Threats)

  • Нэвтрүүлэх чадамжийн талаарх асуудал. Маш олон гүйлгээнүүд хэт ачаалал үүсгэх бөгөөд үүнийг шийдвэрлэх гарц цөөхөн.
  • Олборлолтын пүүл, том хэмжээний олборлолтын фермүүдын физик аюулгүй байдал. Эдгээрийг ашиглаж буй хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөх асуудал.
  • Квант компьютер (ирээдүйд) гарч ирсэнээр шифрлэсэн өгөгдлийг тайлах боломж бий болох
  • Залилан, хууран мэхлэлт, хулгайн асуудал тэдгээрийн шинэ чиг хандлагуудад үргэлж өртөх
  • Олборлолтын халдлага, хакердалтын асуудал.

Сул тал (Weaknesses)

  • Бизнесийн үйл ажиллагааны дүрэм, журам дахин дахин өөрчлөгдөж байдаг бол блокчэйнд ийм зүйл байхгүй.
  • Блокчэйн нь ихэнхдээ модуляр биш. Энэ нь хуучны шифр модулуудыг өөрчлөхөд хялбар биш гэсэн үг.
  • Бизнес үйл ажиллагааны журмыг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтийн загварыг блокчэйнд экспорт хийхийг хүсвэл яах ёстой вэ? Блокчэйнд нэгэнт үүсгэсэн стратегийн өгөгдлийг шууд өөрчлөх, шинэчлэх боломж одоогоор байхгүй.
  • Одоогоор хууль эрх зүйн хүрээнд (GDPR-General Data Protection regulations etc) зөрчилдөөнтэй асуудлууд нилээд тул үүссэн маргааныг шийдвэрлэх гарц бараг байхгүй.
  • Шинэ хэрэглэгчид блокчэйнтэй холбоотой асуудлуудыг ойлгоход хялбар биш байна. Бүх нийтийг хамарсан, сайн чанарын ойлголт, мэдлэгийг авах боломжтой үйл ажиллагаа хэрэгтэй.

SWOT шинжилгээний аргачлалын дагуу эдгээр өгөгдлүүдийг эргэлтэнд оруулсанаар буюу сул талыг аюул занал, аюул заналыг боломж, боломжийг давуу тал болгох замаар үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Эх сурвалж: https://medium.com/@ModulTrade/

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 89Энэ нийтлэлд :
  • 124805Нийт зочилсон:
  • 16Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: