Биткойн 4000 доллар давлаа

 

48 цагийн өмнө 3700 (2017.08.13) доллараар арилжаалагдаж байсан криптомөнгө биткойн 4350 доллар болж даруй 17 хувиар өссөн байна. Өнгөрсөн 7 хоногт биткойны ханш 3000 долларт хүрч түүхэн дээд амжилтыг тогтоолоо гэж байсан бол энэ эрч сааралгүй гурав хүрэхгүй хоногийн хугацаанд мянганы нэгжээр өсчээ. Ийнхүү ханш өсөх болсон нь хэд хэдэн шалтгаантай.  Нэгдүгээрт 2 долоо хоногийн өмнө биткойн үүсгэгч, хэрэглэгчдийн SegWit програм хангамж шинэчлэгдэж хэрэглэчийн шилжүүлэг хийх, хадгалах багтаамж тэлсэн. Энэхүү өөрчлөлтийг эсэргүүцсэн хэсэг бүлэг хөгжүүлэгчид BitCash нэртэйгээр (өмнөх програмын зарчимаар ажиллах) тусдаа криптомөнгийг үүсгэсэн бөгөөд эхлэлийн ханш нь одоогоор 375 доллартай тэнцэж байна.

Хоёрдугаарт криптомөнгөний бирж гэж тодорхойлогдсон CoinList (https://coinlist.co/) дээр эрсдэлтэй мөнгөн хөрөнгө биткойныг ICO (Initial Coin Offering) болгосон нь бодит мөнгөний бирж дээрх IPO –тэй адил түвшинд хүрч хөрөнгө оруулагчдийг олноор татаж байна. CoinList-ын удирдах зөвлөл өнгөрсөн 7 хоногт  FileCoin криптомөнгийг ICO болгосноор хэдхэн цагийн дотор зах зээлийн нийт багтаамжийн үнэлгээ 180 сая доллартай тэнцэх хэмжээнд хүргэжээ.

Гуравдугаарт Wall Street-ын биткойны талаарх шаналгаа болом мэдээлэл. Бирж, брокерийн мэдээлэл өгөх бүхий л  хэрэгслээр 5 минут тутамд “жилийн хамгийн эрэлттэй, ашигтай хөрөнгө оруулалтыг санал болгож байна” гэх агуулгаар биткойныг сурталчилж байгаа нь хэрэглэгчид, мөнгөө өсгөх зорилготой хүмүүсийн анхаарлыг татаж, худалдан авалт их хийхэд хүргэсэн байна.

Харин одоо байгаа нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг  хэн ч таамаглаж чадахгүй байна. Учир нь криптомөнгө бодит мөнгөтэй адилаар алтны нөөцөөр баталгааждаггүй тул ханшид нөлөөлөх хүчин зүйлийг хэрэглээ, эрэлт, технологийн шийдэлтэй холбож үзэхээс өөр аргагүй. Шинжээчдийн хувьд  ялгаатай байр суурьтай байгаа бөгөөд нэг хэсэг нь биткойны өссөн энэ ханш 50 хувиар унаж 2000 долларт хүрэх эсвэл 5000 долларт хүрээд тогтворжих төлөвтэй гэсэн бол нөгөө хэсэг нь хөөс хэтэрхий томорч хагарахад ойрхон болсон байж магадгүй хэмээжээ.

 

Эх сурвалж: techcrunch.com

 

Хакерын үзүүлбэр: Хуучин жирийн радио хэрэглэж смартфоны нууц түлхүүрийг хулгайлах тухай

Хакерын үзүүлбэр: Хуучин жирийн радио хэрэглэж смартфоны нууц түлхүүрийг хулгайлах тухай

Ухаалаг гар утасны нууцлагч түлхүүрүүдийг радио долгион баригч хэрэглэн техникийн аргаар хулгайлж…

fb зальлангаас сэргийлээрэй

fb зальлангаас сэргийлээрэй

Фэйсбүүк ашиглан сүүлийн үед янз бүрийн гэмт хэрэг их гарах болсон ба…

2013 оны Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

2013 оны Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

10 дугаар сар кибер мэдлэгийн сар Энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэх…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 100Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: