Биткойн олборлогч төхөөрөмжүүд Исландаас Хятад руу “нүүдэлсэн” үү?

2018 оны 3 дугаар сарын 5- нд  Исланд дахь дата төвөөс биткойн олборлогч 600 орчим төхөөрөмж хулгайлагдсан талаар  Apnews мэдээлсэн билээ. Тухайн үед Исландын цагдаагийн байгууллага уг явдлыг өндөр хэмжээнд зохион байгуулагдсан, биткойнтой холбоотой хамгийн том гэмт хэрэг гэж тодорхойлж байсан. Хэрэг 2017 оны 12 дугаар сараас 1 сар хүртэлх хугацаанд буюу биткойны ханш хамгийн өндөр болж байсан үед хийгдсэн гэдгийг тогтоосон ба эзэн холбогдогчид нь баривчилагдсан байдаг. Уг хэрэг явдалтай холбоотойгоор нийт 11 хүнийг баривчилсаны дотор Reykjanesbær дата төвийн харуул хамгаалалтын 1 ажилтан багтжээ. Нийт хулгайлагдсан төхөөрөмжийн өртөг 1 сая орчим доллар байгаан дээр төхөөрөмжийг эзэмшигч тэдгээрийг суурилуулсанаас хойш 60 мянган доллартай тэнцэх биткойныг олборлосон байна. Мөн хохирогч олборлосон биткойнуудыг буцааж авах хүсэлтэй буйгаа мөрдөн байцаалтын мэдэгдэлд дурьджээ. Тухайн үед болсон шүүх хурлаар сэжигтэнээр баривчлагдсан нийт хүмүүсээс 2 хүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.

Энэ хэрэг илэрсэнээс хойш хэдэн долоо хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 27-нд Хятадын цагдаа нар 600 орчим биткойн төхөөрөмжөөр хууль бус олборлолт хийж байсныг илрүүлсэн байна. Одоогоор исландын эрх бүхий байгууллагын төлөөлөгчид хятад руу явж тус улсын цагдаа нартай хамтран уг хэргийг мөрдөн шалгах ажлыг хийж байгаа юм. Исландын албаны хүмүүсийн үзэж буйгаар  дата төвөөс алдагдсан гэх дээрх төхөөрөмжүүд нэг дор бөөнөөрөө хулгайлагдаагүй бөгөөд хятадад хууль бусаар олборлолт хийж байсан 600 орчим төхөөрөмжтэй зайлшгүй холбоотой гэж үзэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь уг хэрэгт гол сэжигтнээр баривчлагдаад байсан Sindri Thor Stefansson хэмээгч төхөөрөмжүүдийг хэрхсэн талаар олигтой мэдээлэл өгөөгүйн дээр 4 дүгээр сарын 17-ны өндөр харуул хамгаалалт султай Sogn шоронгийн цонхоор оргож улмаар Исландын ерөнхий сайд нисэх онгоцонд хамт сууж Швед руу явсан байна. Цагдаагийнханы мэдээлж буйгаар тэрээр хуурамч пасспорт ашиглаж зорчсон нь тогтоогдсон ба хяналтын камерт түүний дүрс бичлэг үлдсэн ажээ. “Түүнд өндөр тушаалын хамсаатан байна гэдэг нь тодорхой” гэж Исландын цагдаагийн албаны дарга Gunnar Schram хэвлэлийнхэнд өгсөн яриандаа дурьджээ. Stefansson 4 дүгээр сарын сүүлээр Голландын цагдаа нарт баригдсан боловч нийт 2 сая орчим долларын үнэтэй дээрх төхөөрөмжийг одоо болтол олж чадаагүй байгаа юм.

Исланд улсад биткойн олборлолтын олон төвүүд байдаг нь хямд эрчим хүч, цаг уурын тааламжтай нөхцөлтэй холбоотойн сацуу сүүлийн үед криптомөнгө, олборлолтыг дэмжсэн бодлого, зохицуулалт, үйл ажиллагааг олноор явуулж байгаа нь тус улсыг зорих бизнесмэнүүдийн урт цувааг үүсгэж байна.

Эх сурвалж: www.btcmanager.com

 

 

Google-ээс нуугдах 5 арга

Google-ээс нуугдах 5 арга

Google-ээс нуугдах 5 арга Энэ сараас эхлэн Хэрэглэгчийн Хувийн Нууцлалын Бодлогод өөрчлөлт…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 2

“ҮАА-ийн хакердсан дэлхий даяарх компьютеруудад нэвтрэх боломж надад олгож байсан учраас л…

WannaCry файл барьцаалагч вирус

WannaCry файл барьцаалагч вирус

(видео) Эрхэм уншигчиддаа энэ удаад 5 дугаар сарын 12-оос хойш олон мянган…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 4Энэ нийтлэлд :
  • 115501Нийт зочилсон:
  • 11Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: